Сайн байцгаана уу? Монгол ахан дүүсээ.

Манай КМ Партнерс (Korea-Mongolia Partners Co.,LTD.) ХХК нь 2010 оны 2 дугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Монгол ахан дүүсийнхээ аз жаргал, баяр баясгалантай амьдралын эх сурвалж болсон эрүүл мэндийг сахиулахад гол анхаарлаа хандуулан ажилладаг эрүүл мэндийн аялал жуулчлалын компани юм.

Та манайд хандсанаараа Солонгосын эрүүл мэндийн салбарын дэвшилтэт техник технологи, өндөр түвшний үйлчилгээ, өндөр ур чадвар бүхий соёлтой мэргэжлийн эмч сувилагч нараар үйлчлүүлэхийн зэрэгцээ цэвэр цэмцгэр, эрүүл орчинд үзлэг оношлогоо, шинжилгээ болон эмчилгээнд хамрагдах боломжтой.

Мөн эрүүл мэндийн аялал жуулчлал эрчимтэй хөгжихийн хирээр хүн ард маань эрүүл мэнд, гоо сайхан, амралт чөлөөт цагаа хослуулах нь элбэг болж буй өнөө үед Солонгосын үзэсгэлэнт газруудаар аялах ч боломжийг эрхэм танд олгож байна.

Энэ бүхэнд манай компани хариуцан зуучлахад бэлэн байна. Эмчилгээний виз, эмнэлгийн үзлэг шинжилгээний цагийн захиалга, онгоцны буудлаас тосон угтах, үдэн гаргаж өгөх болоод мэргэжлийн өндөр ур чадвартай орчуулагч та бүхэнд үйлчлэх болно.

Бидэнтэй холбоо барихыг хүсвэл:

Утасны дугаар: 82-10-8319-2378, 976-9908-3604

Факс: 82-2-569-2229

Имэйл хаяг: kmp2012@naver.com, gerelharp@yahoo.com