Цагаан хоолтон Холливуудын одуудын хэлсэн үг

 

Paul McCartney – тийм жижиг тахиа хүртэл өвчин шаналал, айдас, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг бөгөөд нохой, муур гэх мэт амьтад шиг ухаантай гэдгииг мэддэг учраас би бол цагаан хоолтон.

 

XIV Далай Лам – Би чухамдаа олон жилийн туршид тахианы зовлон шаналалын талаар санаа зовсоор байгаа. Энэ бол намайг цагаан хоолтон болоход маань улам хүч нэмсэн нэгэн тахианы үхэл байсан юм. Өнөө цагт махний дэлгүүрт өлгөөтэй байх тахиануудыг хараад миний сэтгэл өвддөг. Бидний хоолны зарим зуршлуудын үндэс нь хүчирхийлэл юм гэдгийг яахин хүлээн зөвшөөрөх билээ.

 

Clint Eastwood – Би жимс, ногоо, шар буурцагны бяслаг болон бусад шар буурцган бүтээгдэхүүнээр баялаг цагаан хоолны дэглэм барихыг хичээдэг.

 

Alec Baldwin -  Цаг үргэлж бид юм идэхээр суухдаа сонголт хийдэг. Ингэхдээ цагаан хоолтон байгаарай! Үүнийг амьтдын төлөө, байгаль орчны төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийгээрэй.

 

Forest Whitaker – Амьдрал бол сонголтоор дүүрэн. Олон жилийн өмнө би цагаан хоолтон болох сонголтыг хийсэн бөгөөд энэ маань миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг байсан юм.

 

Tobey Maguire - Би хэзээ ч маханд дуртай байгаагүй. Тахий идэх нь хүртэл үнэхээр хэцүү байсан. Хэрэв идчих л юм бол юу идэж байснаа болон амьтдын амьдрал гэх мэт зүйлүүдийг ургуулан бодож эхэлдэг.

 

Natalie Portman – Би бол маш хатуу цагаан хоолтон. Би үнэхээр амьтдад хайртай бөгөөд өөрийн үнэ цэнээ үйлдлээрээ харуулдаг. Би үнэхээр амьтдад үзүүлж буй хэрцгий балмад зүйлийн эсрэг зогсдог.

 

Carrie Underwood – Би амьтдад үнэхээр хайртай учраас үүнийг хийдэг. Махны төлөө амьтдын амийг хороох нь намайг зовоодог.

 

Амьтдын эрх гэдэг бол миний өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Та үлгэр жишээ амьдрахад тодорхой түвшний ухамсар/ мэдрэмжийг бий болгодог. Миний танилууд (хэзээ ч хоорондоо амьтдын эрх болон цагаан хоолны тухай ярилцдаггүй) цагаан хоолтон болж байгаа, учир нь тэд үүнийг харж ойлгодог.