Нэгэн сонирхолтой судалгааны vр дvнд санал асуулгад оролцсон хvvхнvvдийн дийлэнх хувь нь "цэвэрхэн гартай, хумсаа сайхан зассан эрчvvд таалагддаг" гэж хариулсан байна. Хvvхнvvд танихгvй эр хvнийг харахдаа эхлээд гарыг нь шохоорхож хардаг гэнэ. Эхлээд гарыг нь хараад дараа нь vсийг нь тэгээд биеийн галбир, тэвхгэр мєр, гадаад тєрх зэргийг нь сонждог болохоо нуусангvй.
Эмэгтэйчvvд эрчvvдийн гарыг харахдаа тамхины никотинд шарласан эсэх, хар хvрээ татсан хиртэй хумс, хэлбэр галбиргvй хуруу зэрэгт vнэхээр дургvй гэдгээ нуулгvй хариулжээ. Хэрвээ хумс засдаг газар нєхєр нь байнга очиход нь тусалдаг бол ийм эмэгтэйчvvдийг сайшаах нь зєв бєгєєд эдгээр санаачлагатай эрчvvдийг магтан дуулж болно гэж хошигнодог ажээ. Хэдийгээр ажил, амьдрапын хэв маяг тань таарахгvй ч гэсэн ямар ч эрчvvд бvсгvйчvvдийг єєртєє татая гэвэл єчvvхэн мэт санагдах хуруу, гартаа санаа тавих хэрэгтэй гэдгийг нуулгvй зєвлєж байна. Vvний тулд бага боловч манай зєвлєгєєг уншаарай. Та машинаа засах, байшин барих, ногоо хураах, тавилга хэрэгслээ будах зэргээс болж гараа бохирдсоноо анзаараагvй байж болно. Иймэрхvv ажил хийхэд гарын арьс єнгєє алдаж, тэр ч бvv хэл хатаж, сааралтан эвгvй харагддаг шvv дээ. Хумсны эргэн тойрон, арьсны судал бvрд хир тоос шингэж, тос болсон байдаг. Vvнээс хамгаалахын тулд ямар ч vед хамгаалалтын нимгэн, зузаан бээлийг ємсєж сурах хэрэгтэй. Гэвч бээлийгvй хийх шаардлагатай ажил байдаг. Хэрэв тостой зууралдах ажил хийх гэж байгаа бол давхар бээлий ємсєх хэрэгтэй. Харин гэртээ юм уу, ногооны талбайд ажиллах гэж байгаа бол гартаа тос нимгэн тvрхчихэд гэмгvй. Дараа нь угаахад тос амархан арилна. Бохирдсон гарыг маргарин буюу ургамлын тосоор арчих хамгийн vр дvнтэй байдаг. Дараа нь халуун усаар сайтар угаа. Хэрэв хэтэрхий зузаан, арилахааргvй ихээр бохирдсон байвал гараа сайтар савандаад муухан оймс, ширvvвтэр зузаан эдлэлийг гараа vрэх маягаар угаагаад vз. Харин элдэв vзvvртэй зvйлсээр хумсны хир, тосыг арилгах гээд гарын арьсаа гэмтээх хэрэггvй. Угаасны дараа гарын тос тvрхэх хэрэгтэй. Байнга тамхи татдаг хvний хуруу шарласан байдаг. Vvнийг арилгахын тулд никотины шарласан толботой газрыг нимбэгийн хальсны дотор талаар тогтмол арчихад тус болно. Ингээд хумсаа єєртєє тохирсон хэв маягаар засахад тийм ч их цаг хугацаа шаардагдахгvй. Бvсгvйчvvд шиг хэт их урт нарийхан болгох хэрэггvй. Мєн хэт хавтгай хэлбэртэй болгох vзэмжгvй харагдана. Євлийн хvйтэн улиралд гарын арьсыг хэрхэвч хєлдєєж болохгvй. Энэ нь гарын хэв єєрчлєгдєхєд хамгийн хортойгоор нєлєєлнє. Байнга бээлий ємсєх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд сэтгэл татам хуруу, гартай эрчvvд хvvхнvvдийн сэтгэлийг гойд татна гэдгийг бvv мартаарай