Өтгөн хатдаг бол жимс, ногоотой найзлаарай

sup.jpg?w=328&h=250

 

 

   Эрүүл, гоолиг байхыг хүсдэг хүмүүс жимс, ногоо түлхүү хэрэглэдэг. Үнэхээр ч жимс, жимсгэнэ, хүнсний төрөл бурийн ногооны эрүүлжүүлэх ач тус их Та бүхэнд “хоолоор эмчлэхүйн толь бичиг”-ээс нэгэн зөвлөгөөг хүргэе. Энэ нь өтгөн хатахаас сэргийлэхийн тулд ямар хоол, хүнс хэрэглэх тухай юм.

Төмсний шүүс

Витамин В1, С маш ихээр агуулдаг шинэхэн төмсний шүүс ходоод болон 12 хуруу гэдэсний хямралыг эмчлэхэд хамгийн үр дүнтэй. Шинэхэн төмсийг сайтар угаан хальсалж, үрнэ. Дараа нь самбайд боож, шүүсийг шилэн саванд шахаж авна. Өнгө нь хувирдаг тул аль болох хурдан шүүслэх нь чухал. Ингээд өглөв, орой буюу өдөрт хоёр удаа 1-2 жижиг халбагаар аль болох өлөн буюу өлсөж байхдаа уувал илүү үр дүнтэй.

Байцааны шүүс

Ямар ч төрлийн байцаанд ихээр агуулагддаг витамин С өтгөн хаталт, бүдүүн шулуун гэдэсний шархлаа үүсэхээс сэргийлдэг. Байцааг маш сайн угааж цэвэрлээд жижиглэн хэрчиж, машинаар няцална. Дээр нь бага зэрэг лимоны шүүс хийгээд идэж болно.

Алимны нухаш

Алиманд пектин ихээр агуулагддаг тул гэдэсний ханыг хамгаалахаас гадна өтгөн хатахаас сэргийлдэг. Нухашиндаа лууван нэмж болно. Эхлээд алим, луувангаа сайтар угааж, хальсална. Дараа нь үрүүлээр үрэх юмуу, машинаар няцалж адил хэмжээтэйгээр стаканд хийж ууна. Өглөөний хоолноос 30 минутын өмнө уувал сайн.

Хушганы цай

Хушганд сайн чанарын тос, уураг, витамин, минерал агуулагддаг. Гэдсийг чийгшүүлэх өнгөржүүлэхэд нэн тустай. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Дээр нь хар гүнжид нэмвэл илүү үр дүнтэй. Хушганы үр, хар гүнжид тус бүр 60 гр хийж сайтар нухна. Дараа нь халуун ус хийгээд өглөө бүр уугаарай. Харин гүйлгэх “дуртай” хумүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Кивиний шүүс

Энэ жимсэнд витамин С, пектин ихээр агуулагддаг тул өтгдн хаталтаас сэргийлдэг. Арьс хуурайшихад тустай. Нэг ширхэг кивиг хальсалж, нимгэн хэрчинэ. Самбайнд боож шүүсийг нь шахаад өглөөний хоолны өмнө уухад сайн.

Жүржийн шүүс

Витамин С-гээр баялаг жүржийн шүүсийг өглөө босоод  уухад  маш  сайн.  Хоёр  ширхэг жүржийг хальсалж, няцлаад, халуун ус бага юмуу, тараг нэмээд ууж болно