Охин хүүхдийн онцлог
Охин хүүхдийн уйлах маш огцом, хөвгүүдийг бодоход илүү их аргадах үг хэлүүлж байж тайвширна. Хэрвээ охидууд өөр хүүхдийн уйлж байгааг сонсох юм бол хөвгүүдийг бодвол удаан хугацаагаар дагаж уйлна. Охидууд хөвгүүдээс түрүүлж дуу авиа гаргаж ээжтэйгээ харьцаж эхэлдэг. Охидууд их сониуч байдаг. Охидууд хүний нүүр царайг илүү сонирхдог. Энэ зан насан туршид нь хадгалагдана. Эмэгтэйчүүд хүний нүүр царайны хувирлыг илүү мэдэрч, хүнийг ойлгодог.
Эрэгтэй хүүхдийн онцлог
Хөвгүүдийг уйлах нь тийм огцом чанга биш ч тэднийг тайвшруулах нь хялбар биш байдаг. Уйлж байгаа хүүхдийг сонсоод дагаж уйлдаг ч удалгүй болино. Эхийнхээ дуу хоолойг сонсоод хариу илэрхийлэл өгдөггүй бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн хувьд бүхий л амьдралд тогтож үлддэг. Нэг үгээр хэлбэл хариу илэрхийлэл удаан юм. Эрэгтэй хүүхэд харааны мэдрэмжээрээ охидыг гүйцэхгүй бөгөөд ямар нэг хэлбэр дүрс, зурагт зэрэгт сонирхол нь дороо буурдаг байна. Хөвгүүд аливаа нэг зүйлийн онцлог ялгааг дорхноо олж харж, их сонирхдог. Үүгээр нь мэдрэмжтэй гэж тодорхойлж болно.
Нярай хүүдийн эрүүл мэндийг хэрхэн шалгах вэ?
Апгарын балаар үнэлэх
Хүүхдийг төрмөгц Апгарын гэх аргаар шинжиж эрүүл эсэхийг шалган үнэлэмж өгдөг. Апгарын үнэлгээ нь нийтдээ 7 хүртэл оноотой бөгөөд 7 оноо нь эрүүл, 4 бол тусламж хэрэгцээтэй, түүнээс бага бол биеийн байдал хүнд байна гэж үзнэ.
Апгарын үнэлгээгээр:
-    Гадна арьс салтын өнгө ягаан эсэхийг шалгана. Ягаавтар байх нь хүүхдийн цусны эргэлт, зүрх уушиг хэвийн байна гэсэн үг.
-    Пульсээр зүрхний цохилт хэвийн эсэхийг шалгана.
-    Хүүхдийн уйлах, үүрний хувиралаар хариу урвалд хэр зэрэг мэдрэмтгий байгааг шинжилнэ.
-    Хөдөлгөөнөөр хүүхдийн бие махбод булчингийн хөгжлийг тодорхойлно.
-    Амьсгалын тоогоот уушиг хэвийн ажиллаж байгааг шинжилж тодорхойлно.
Эмч хүүхдийг ингэж Апгарын үнэлгээгээр шинжлэхээс гадна биеийн ерөнхий харьцаа, нурууны болон хүйн эвэрхий бий эсэх, хошного, хөл, гар, хурууг бүрэн, эрүүл эсэхийг шалгадаг. Мөн биеиййн урт болон жин хэмжинэ. Толгойн хэмжээг авч хэлбэр зөв эсэхийг тогтооно. Зүрхний цохилт, уушигний үйл ажиллагааг чагнуурын тусламжтай шалгаж, мөн биеийн халууныг хэмжиж шалгана