Та өглөө дөнгөж босонгуутаа хөргөгч рүүгээ алхаж байна уу. Тэгвэл түр хүлээгээрэй. Өлөн дээрээ идэж болдоггүй хүнс гэж байдаг байна. Энэ талаар хамтдаа сонирхоцгооё.
Улаан лооль
Юуны түрүүнд таны хамгийн түрүүнд шүүрээд авчихмаар жимснээс эхлье. Улаан лооль бол цус төлжүүлдэг, түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлдэг амин дэмтэй жимс. Гэвч өлөн дээрээ идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай.
 Гурилан бүтээгдэхүүн
Гурилан бүтээгдэхүүнийг өглөө өлөн дээрээ идэх нь тийм ч тохиромжтой биш. Ялангуяа цагаан гурилаар хийсэн жигнэмэг, боорцог  идэх нь ходоодны шарх үүсгэх гол шалтгаан болдог. Гэхдээ гурилан бүтээгдэхүүнийг шингэн зүйлтэй хамт хэрэглэвэл гурлын эсэглэн чанар нь дарагддаг байна.
Үзэм
В, К витаминаар баялаг үзэм нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, аливаа өвчнийг анагаах чадалтай ч таны өглөөний унданд тохиромжгүй. Учир нь хурц шар өнгөтэй тул өлөн дээрээ идвэл элэгэнд муугаар нөлөөлдөг байна.
Давсалсан самар
Давсалсан самар таны хамгийн дуртай амттан байлаа ч өглөө идэхээс аль болох татгалзаарай. Хэрвээ та өлөн дээрээ идвэл ходоодны талстыг тань огцом цочироож ходоодны үрэвсэлтэй болгох аюултай. Мөн дээр нь давс ихээр агуулсан тулд бөөрийг тань гэмтээнэ. Иймд та зөвхөн хоол идсний дараа л хэрэглээрэй.     
Улаан вино
Та хэдийгээр шартсан байлаа ч гэсэн өлөн элгэн дээрээ улаан вино ууж болохгүй. Улаан, шар өнгийн бүтээгдэхүүн нь элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Улаан виног өлөн дээрээ уувал элэгний цирроз үүсдэг аж.   
Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундааг хүн бүхэн уух дуртай байдаг. Гэхдээ өглөө хийжүүлсэн ундаа уувал ходоод гэдсэнд зангирал үүсч, урвалын тэнцвэр алдагдаж ходоод гэдсний өвчин үүснэ. Иймд та өдрийн цагт хоолны дараа хэрэглээрэй.