Keep me signed in.
Цистит дийлэнхдээ гэдэсний савханцар, стрептоококк, стафилококк зэрэг хаа сайгүй байдаг нянгийн халдвараас үүсдэг. Гэхдээ эдгээр нян нь биеийн эсэргүүцэл сайн үед яаж чаддаггүй бөгөөд зөвхөн бие суларсан үед цистит үүсгэх аюултай. Циститийг хөдөлгөдөг хамгийн том хүчин зүйл нь хэт дааралт юм. Иймд хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслаж байх хэрэгтэй.
ерөнхий
Давсагны салст бүрхүүлийн үрэвслийг давсагны үрэвсэл гэнэ. Энэ нь шээс бэлгийн замын үрэвсэлт өвчнүүдийн дотор хамгийн их тархсан үрэвсэлт өвчний нэг юм. Эмэгтэйчүүдийн 20-25 орчим хувь нь давсагны үрэвслийн ямар нэг хэлбэрээр өвдөж, 10% нь давсагны архаг үрэвсэлтэй ба энэ тоо өсч байна. Эрэгтэйчүүд энэ өвчнөөр ховор өвчилдөг, ба 0.5% нь өвчилдөг байна.шалтгаан
явц
Оношлогоо
Давсагны үрэвслийн зарим шинж тэмдгүүд нь давсаг, эсвэл бөөрний сүрьеэ, түрүү булчирхай болон давсагны хавдар зэргийн үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй байдаг. Бүсэлхий орчим өвдөх нь бөөрний халдварын шинж байж болох талтай. Эрэтэйчүүдийн хувьд тээрхийн арьсны нарийсал, шээсний сүвний гажиг, нарийсал зэрэг өвчин биш гэдгийг нотлож байж онош тавих хэрэгтэй. Иймд зөв онош тавихын тулд илүү нарийн шинжилгээ өгөх хэрэг гарч болно. Мөн зарим тохиолдолд давсагны дотор ханыг дурандах шаардлагатай болж болно.Эмчилгээ
урьдчилан сэргийлэлт