ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ТУХАЙ АСУУЛТ ХАРИУЛТ

 Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны мэс заслын тухай хэд хэдэн мэдлэгийг өгөх болно. Гоо сайхны мэс заслын талаар хүмүүсийн буруу боддог зүйлс, мэс заслын зөвлөгөөний өмнө мэдэж байвал зохих зүйлс зэргийг танилцуулах болно. Гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол бидний танд өгөх мэдээлэл танд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.

%ec%b9%b4%ec%b9%b4%ec%98%a4%ec%8a%a4%ed%86%a0%eb%a6%ac_0427

 Юуны түрүүнд гоо сайхны мэс заслын талаарх буруу ойлголтуудын талаар ярилцая. Хамгийн түгээмэл буруу ойлголтуудын талаар мэдээл өгөх болно.

162315

Буруу ойлголт >

164188

Зун мэс засал хийлгэвэл үрэвсэл үүсдэг үү?

A  Ихэнх хүмүүс өвлийн улриралд мэс засал хийлгэх ёстой гэж боддог боловч, яг үнэндээ тийм биш юм. Мэс заслын дараа заавал үрэвсэлийн эсрэг эм уух шаардлагатай байдаг. Эм ууснаар үрэвсэл үүсэхээс сэргийлдэг. Тиймээс ямар ч мэс засал байсан үрэвсэл нь улирал болон цаг агаартай огтхон ч холбоотой биш байдаг.

 

 

 Тахиа, гахайны мах үрэвсэл үүсгэдэг гэсэн үнэн үү?

A  Ямар нэгэн хүнсний зүйл онцгойлон үрэвсэл үүсгэх асуудал маш бага тохиолддог зүйл юм. Энэ нь зүгээр л ам дамжсан яриа учраас та ямар нэгэн зүйл идээд үрэвсэл үүснэ гэж битгий санаа зовоорой.

110709

Мэс заслын дараа сорви их үлдэх үү?

A Хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг. Орчин үед мэс заслын аргууд ч улам боловсронгуй болж байгааг дагаад зүсэлтийг нүдэнд харагдахгүй газар хийх, эсвэл аль болох бага зүсэлтээр мэс заслыг хийдэг болсон. Мөн мэс заслын дараах сорви нь тухайн хүний арчилгаанаас ихээхэн хамааралтай байдаг. Мэс засал хийлгэсэн хэсэгтээ тав үүсгэхгүй, бохир оруулахгүй, оролдохгүй, нарны хэт ягаан туяанд ил байлгахгүй байвал сорви тогтох нь бага байдаг.

 Мэс заслын тухай 3 төрлийн буруу ойлголтыг асуулт хариултаар тайлбарлаж өглөө. Эдгээр нь бүгд амнаас ам дамжсан буруу ярианууд юм. Харин одоо та бүхэндээ гоо сайхны эмнэлгээс зөвлөгөө авахын өмнө юуг анхаарвал зохих талаар танилцуулая.

58746

 Мэдээж гоо сайхны эмнэлгээс зөвлөгөө авахаар явахын өмнө ямар мэс засал хийлгэх сонирхолтой байгаа, юуны учраас мэс засал хийлгэхээр болсон, ямар болохыг хүсч байгаагаа тодорхой шийдэх шаардлагатай.

 Гэхдээ мэргэжилийн эмчийн зөвлөсөн мэс засал биш өөрийн хүссэн мэс заслаа зөвхөн тулгаж болохгүй. Эмчийн зөвлөсөнөөр биш өөрийн хүссэнээр мэс засал хийлгэвэл харин ч маш муу үр дагавартай байж ч болдог. Иймээс та мэс засал хийлгэхээр бодож байгаа бол заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авсаны дараа мэс засал хийлгэх эсэхээ шийдээрэй.

Гоо сайхны мэс заслын зөвлөгөөний өмнө юуг анхаарах вэ? >

455296

Q Before & After зураг ийм байгаа юм чинь би ч гэсэн мэс заслын дараа ийм болж чадах уу?

A Огт тийм биш. Жишээ нь дөрвөлжин эрүүний мэс засал хийлгэлээ гэхэд хүн бүрийн ясны зузаан, булчингийн хөгжил, мэдрэлийн судасны байрлал гэх мэт хүчин зүйлс өөр өөр байдаг. Иймээс тухайн хүн хүнээсээ хамаарч мэс заслын арга болон тайрах ясны хэмжээ нь хүртэл өөр өөр байдаг. Тиймээс ямар нэгэн хүний зургийг хараад яг энэ хүнтэй адилхан болмоор байна гэж мэс засал хийлгэж болохгүй.

 

 

Зөвлөгөө болон мэс заслыг хэн хийдэг вэ?

A Зөвлөгөөний үед мэс заслын талаарх зүйлсээ эмчтэйгээ ярилцаад, үнэ төлбөрийн талаарх зүйлсээ өөрийн хариуцсан зөвлөхтэйгөө ярилцдаг. Эмчийн зөвлөгөөний үед эмчтэй зөвхөн мэс заслын тухай зөв тодорхой ярилцаж дууссаны дараа зөвлөхтэй төлбөр болон мэс заслын цагаа ярилцаж шийдээрэй.

Ихэнх тохиолдолд мэс заслыг зөвлөгөө өгсөн эмч хийх бөгөөд мэс засал хийх өдөр эмч болон үйлчилүүлэгч ахин уулзаж ярилцсаны дараа мэс засалдаа ордог.

Гоо сайхны мэс засал нь хэрэглэж үзээр таарахгүй бол ахиж хэрэглэхгүй байхад болдог бүтээгдэхүүн биш, мэс засал хийсэний дараа дахин буцааж болдоггүйгээс гадна тэр хэмжээгээрээ өндөр төлбөртэй  байдаг учраас маш няхуур шийдэх хэрэгтэй. Мөн мэс заслын дараа өөрийн арчилгаа ч чухал гэдгийг санаарай~ Мэдээж эмнэлгээс мэс засал болон, мэс заслын дараах үйлчилгээндээ хэр анхаарч байгааг нь ч анхаарч үзэх хэрэгтэй шүү~

67008

Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт найдаж байна.

Утас : 010 2501 5590 / 7808 0270
Mail : opera_mgl@yahoo.com
Viber : +821025015590
Wechat : opera_mn