Эрэгтэй үргүйдлийн клиник-Miz Medi

 

Үргүйдэл гэж юу вэ?

Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийг оношлох шинжилгээний арга

Эрэгтэй үргүйдлийн эмчилгээний арга

 

Үргүйдэл гэж юу вэ?

 

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ. Гэвч үүнийг жирэмслээгүй тохиолдол гэх болохоос жирэмслэх боломжгүй гэсэн утга биш юм.

 

Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?

 

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас Солонгос улсад гэрлэсэн 10 хос тутмын нэг нь үргүйдэлтэй гэж гарсан байна. Үргүйдэл гэхээр эмэгтэйгээс шалтгаантай хэмээн ойлгож, эмэгтэй хүнд бүх бурууг тохдог байсан үе саяхан. Яг үнэндээ үргүйдлийн 33% нь эрэгтэй талаас хамаарч, 20% нь эмэгтэй эрэгтэй хоёулаа ямар нэг асуудалтай байх ба, 50% эрэгтэйгээс шалтгаанаас үргүйдэлтэй тохиолдол нь нийт гэрлэсэн эрэгтэйчүүдийн 5-10%-г эзэлж байна.

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь 2 ангилдаг.

Эр бэлгийн эс байгаа ч эр эсийн тоо цөөн болон хөдөлгөөний чадвар нь тааруу байх тохиолдлыг Олигозоосперми (Оligospermia) гэнэ. Харин үрийн шингэний дотор эр бэлгийн эс нэг ширхэг ч гарахгүй тохиолдлыг Aзоосперми(Azoospermia) гэж нэрлэдэг.

Хэдийгээр үрийн шингэний шинжилгээгээр хэвийн гарсан боловч үрийн шингэн дархлааагүй байх юмуу эр бэлгийн эсийн толгой хэсгийн DNAбүтцэд гажиг үүссэн байх тохиолдол ч үргүйдлийн шалтгаан болдог.

 

Олигозооспермийн гол шалтгаанууд:

 

1. Вений судасны бүдүүрэл

Төмсөгний венийн судас бүдүүрч мушгирсан байдлыг хэлдэг. Нийт эрчүүдийн дунд 15-20%, үргүйдэлтэй эрчүүдийн дунд 25-40% тохиолддог. Ихэнхдээ зүүн талд байдаг. Үргүйдэлд хүргэдэг шалтгаан нь өргөссөн венийн судас төмсөгний халууныг ихэсгэсэн, хүчилтөрөгчийн хангамжийг бууруулсний улмаас болж гормоны тэнцвэр алдагдан эр эсийн амьдрах чадварт муугаар нөлөөлдөг байна.

 

2. Халдвартай эр эс

Эр бэлгийн эс гадагшлах суваг бөглөрөх эсвэл халдвар авах,мэс засал, венийн судасны бүдүүрэл зэргээс болж эр эсийг ялгаруулдаг төмсөгний дотор хана задарч дархлаагүй эр эс гадагшилснаар эр эсэд вирус халдварлах магадлалтай. Энэ вирус нь эр эсийн гадна талд наалдан хөдлөх чадварыг бууруулж эр эс өндгөн эс рүү хатгаж ороход саад учруулдаг. Эр бэлгийн эсийн толгойн хэсэгт наалдсан тохиолдолд үрийн шингэний шинжилгээгээр эсийн тоо болон хөдөлгөөн хэвийн гарах ч үр тогтох чадвар нь хэвийн бус гарч үргүйдлийн шалтгаан болдог.

 

3. Гормоны өөрчлөлт

Төмсөг болон өнчин тархинаас ялгарах гормон нь эр бэлгийн эс бүрэлдэн тогтоход оролцдог ба энэ гормон нь маш багаар ялгарах юмуу гормоны тэнцвэр алдагдвал Олигозоосперми юмуу бүр хүнд тохиолдолд Aзоосперми буюу эр эс байхгүй гэж гарах магадлалтай.

4. Өнгөтэй үрийн шингэн буюу Рyospermia

Урд өмнө нь бэлгийн замын халдварт өвчин болон үрэвсэлт өвчин тусч байсан болон одоогоор энэ төрлийн өвчтэй байгаа эрэгтэй хүний үрийн шингэнээс халдвартай эс болох цусны цагаан эс олноор гарч энэ нь цусны цагаан эснээс ялгарах дархлааны бодис юмуу идэвхитэй хүчилтөрөгч нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн болон чадварыг бууруулж үргүйдэлд хүргэдэг.

 

5. Тамхи

Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна. Эмэгтэй хүний хувьд өндгөн эс боловсрох чадварт муугаар нөлөөлдөг байна.

 

6. Архи

Архаг хэлбэрээр архийг уувал эрчүүдийн төмсгийг агшаахаас гадна цусан дах эрэгтэй гормоныг багасгаж эр эсийн тоо, хөдөлгөөн болон хэлбэрт өөрчлөлт оруулдаг. Мөн их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд оролцдог байна.

 

7. Бусад шалтгаан

Төмсөгний үрэвсэл болон бусад илрээгүй төмсөгний эмгэг, ажлын орчин, саун, сүүлийн үед авсан илрээгүй ямар нэг өвчин гэх мэт.

 

Азооспермийн шалтгаанууд:

 

Азоосперми нь үрийн шингэний гадагшлах суваг бөглөрснөөс болсон Битүүрэлтэй Азоосперми,төмсөгнөөс эр бэлгийн эс боловсорч байгаа боловч өөрчлөлттэй, Битүүрэлгүй Азоосперми гэж хуваадаг.

 

- Битүүрэлтэй Азоосперми

Бактерын халдвраас болсон битүүрэл–Урд өмнө нь төмсөгний дайврын үрэвсэл болон төмсөгний үрэвсэл тусч байсан тохиолдолд хэт үрэвслийн урхаг, хор нөлөөнөөс болж эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрснээр Азоосперми болдог. Энэ мэтчилэн хурц үрэвслээс гадна бэлгийн замын халдвар болон сүрьеэ зэргээс төмсөгний дайвар болон үрийн шингэн дамжих сувагт архаг үрэвсэл үүсч эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрэх тохиолдол бий.

Эр бэлгийн эс гадагшлах суваг төрөлхийн битүү Азоосперми – Маш ховор тохиолдол боловч төрөлхийн эр эс гадагшлах суваг бүрэлдэн тогтоогүй үед төмсөгнөөс эр бэлгийн эс хэвийн байдлаар боловсрон гарах ч дамжих суваг байхгүй учраас гадагшилж чадахгүй тул үрийн шингэний шинжилгээгээр Азоосперми гэж гардаг.

 

- Битүүрэлгүй Азоосперми

Үргүйдлийн оноштой нийт хүмүүсийн 1-5%-д энэ шалтгаан байдаг ба эр эс бүрэлдэхгүй байгаа юмуу үйл ажиллагаа хэвийн бус тохиодлыг төмсөгнөөс эд эс авах шинжилгээгээр нотлох хэрэгтэй. Үүний гол шалтгаан нь :

Төмсөгний буруу байрлалын эмгэг (Крипторхиз) болон венийн судасны бүдүүрлийн хүнд тохиолдолд.

Химийн эмчилгээний дараа

Хүрээлэн буй орчны нөлөө

Kleine Pelter –н хам шинж гэх мэт хромсоны өөрчлөлттэй үед – Өндгөн эс болон үрийн шингэний боловсрох явцад өөрчлөлт орж хромсоны тоо нэмэгдэх юмуу бүтцэд нь өөрчлөлт гарах тохиолдлыг хэлэх ба энэ тохиолдолд эр эс боловсрох явцад саад учруулж Азоосперми оноштой эрэгтэй үргүйдэл болдог.

Y хромсоны үргүйдлийн удамшил–Төмсөгний хүчин зүйлс нь удамшлын болон удамшлын бус байж болно. Хромсоны үргүйдлийн удамшил нь шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл буюу Азоосперми оноштой хүмүүсийн 15%-с илэрдэг байна.

Шалтгаан нь тодорхойгүй–Үргүйдлийн оноштой олон хүнээс дээр дурьдсан үргүйдлийн шалтгаанууд тодорхой болж илэрдэггүй. Үүний учир нь эр эсийн бүрэлдэх явцад маш олон тооны ген болон хянах элементүүдтэй хамааралтай байдаг ба сүүлийн үеийн оношилгооны аргаар үүний нэгээхэн хэсгийг л мэдэх боломжтой юм.

 

Эрэгтэй үргүйдлийг оношлох шинжилгээ

- Үргүйдлийн чиглэлээр олон жил ажилласан дадал туршлагатай эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмчийн үнэн зөв оношилгоо

- Компьютроор үрийн шингэнийг задлан шинжилдэг нарийвчилсан үрийн шингэний шинжилгээ

- Гормоны шинжилгээ болон эр эсийн халдвартай эсэхийг тогтоох шинжилгээ

- Шулуун гэдэсний эхог ашиглан даавар ялгаруулагч болон үрийн шингэн дамжих сувгийн шинжилгээ

- Төмсөгнөөс эс авах шинжилгээ

- Хромсон, үргүйдлийн генийн шинжилгээ, эр эсийн доторх DNA шинжилгээ.

 

Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ

 

Олигозооспермийн тохиолдол

 

: Үрийн шингэний шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр нь өөрчлөлттэй үед.

 

1. Венийн судасны бүдүүрэл

Үрийн шингэний шинжилгээ хэвийн бус гарсан үед үзлэг болон хуухнаг (хушга)-н эхо шинжилгээгээр венийн судас бүдүүрсэн эсэх нь тогтоогдвол венийи судасны бүдүүрлийг арилгах мэс засал хийгдэнэ(ихэвчлэн зүүн талд). Энэ үед эхнэрийн үргүйдлийн асуудалтай эсэх болон насыг харгалзан үзэж зохиомлоор үр суулгах, үр шилжүүлэн суулгах эсэхээ шийднэ. Мэс заслын дараах үрийн шингэн шинжилгээний сайжралт нь 70% ба 1 жилийн дотор жирэмслэх магадлал нь 40-50%-тай болдог.

 

2. Гормоны өөрчлөлт

а. Калманы гажиг – Гормоны аргаас хамгийн үр дүнгээ өгдөг арга нь эр эсийг бүрэлдэхэд оролцдог өнчин тархины гормоныг солих үйлчилгээтэй тариаг долоо хоногт гурван удаа тарих ба энэ нь хүнд хэлбэрийн Азоосперми оноштой хүнд ч үр дүнгээ үзүүлдэг.

 

б . Эмэгтэй, эрэгтэй гормоны тэнцвэргүй байдал – Хэвийн үед, эрэгтэй гормон нь эмэгтэй гормонтой харьцуулахад 15 дахин их байдаг бол 10 дахин бага гарсан тохиолдолд гормоны тэнцвэргүй байдлаас болсон эрэгтэй үргүйдэл гэж үздэг. Энэ үед Arimidex гэх эмэгтэй гормоны хэвийн хэмжээг зохицуулах үйдчилгээтэй тариаг хэрэглэвэл үр дүнгээ өгдөг.

 

в . Шалтгаан нь тодорхойгүй эрэгтэй гормоны багасалт, өөрчлөлт – Энэ үед Clomiphene болон HCG зэрэг гормоны эм, тариаг хэрэглэсэн хүмүүсийн талаас бага хувьд нь үр дүнгээ өгдөг.

 

Азооспермийн тохиолдол

 

1. Мэс заслын аргаар эмчлэх боломжтой тохиолдол

Битүүрэлтэй Азооспермийн үед мэс заслын аргаар эмчлэх боломжтой ба энэ нь үрийн шингэнээс эр эс гарах боломжтой болгож өгнө. Үрийн шингэн дамжих суваг битүүрсэн үед сувгийн бөглөөг гаргах мэс засал, төмсөгний дайврын орчимд бөглөрсөн бол үрийн шингэн дамжих сувгийн болон төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал хийгдэх ба энэ нь мэс заслын тусгай микроскопыг ашиглан хийдэг. Эр бэлгийн эс үрийн шингэнээс амжилттай гарах тохиолдол нь үрийн шингэн дамжих сувагт хийсэн мэс заслаар 90%, төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал нь 50% орчим нь амжиллтай болдог.

Үрийн суваг орчимд бөглөрсөн бол шээсний сувгийн зориулалтын дуранг ашиглан үрийн сувгийн эхлэлд зүсэлт хийж эмчилнэ.

 

2. Мэс заслын аргаар эмчлэх боломжгүй тохиолдол

Битүүрэлтэй Азооспермийн үед үрийн шингэн дамжих суваг төрөлхийн байхгүй тохиолдолд, олон газар бөглөрсөн юмуу төмсөгний дайврын амсараас эхлээд бөглөрсөн тохиолдолд мэс заслын аргаар эмчлэгдэх боломжгүй юм. Ийм үед төмсөгний дайвар эрхтэнгээс эсвэл төмсөгнөөс эр эс гарган авч, гарган авсан эр эсийг өндгөн эсийн дотор руу шууд тарьж хийснээр үр хөврөл явуулж үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийнэ. Нэг удаагийн үр шилжүүлэн суулгах ажилбараар амжилттай жирэмслэх магадлал 40%-тай байдаг. Үүнээс үлдсэн эр бэлгийн эс юмуу төмсөгнөөс авсан эсийг хөлдөөн хадгалж болох ба дараа удаагийн үр шилжүүлэн суулгалтанд үүнийг ашиглаж болох тул дахин шинжилгээ эмчилгээ хийх шаардлагагүй давуу талтай.

 

Битүүрэлгүй Азоосперми

Урд нь, төмсөгний үйл ажиллагаа нь чадваргүй учраас ямар нэг бөглөрч битүүрсэн зүйлгүй хэрнээ Азоосперми оноштой хүмүүс эмчилгээний арга байхгүй учраас хүүхэд үрчилж авах юмуу донорын эр бэлгийн эсийг ашиглан зохиомлоор үр суулгах аргийг хэрэглэхээс өөр аргагүй байлаа.

Харин өндгөвчийн дотор руу эр эсийг шууд тарьж оруулах арга бий болж хөгжсөнөөр төмсөгнөөс нэг ширхэг эр эс олдож гарсан тохиолдолд тэр эр бэлгийн эсээр жирэмслэх боломжтой болсон юм. Гэвч эр эсийг хайж олох хэрэгтэй болдог. Эд эсийн шинжилгээнээс маш бага тоотой ч гүйцэт өсөлттэй бие гүйцсэн эр эс гарсан тохиодолд 90-с дээш хувьд нь эр эс гарган авах боломжтой боловч, эр эс гарсан ч бие гүйцсэн эр эс гарган авч чадаагүй, бие гүйцэх явцдаа өсөлт нь зогссон байх тохиолдолд 40%, эр эс огт гараагүй Азооспермийн үед 15%-р багасч олддог.

 

Жижиг зүсэлт хийж төмсөгнөөс эр эс гарган авах мэс заслын арга

Битүүрэлгүй Азооспермийн тохиолдолд мэс заслын микроскопыг ашиглан эр эсийг бий болгодог төмсөгний эсээс сонгон авах арга. Зурган дээр микроскопоор цагааран харагдаж байгаа хэсэг нь эр бэлгийн эсийн бүрэлдэж буй хэсэг.

 

Мiz Medi Үргүйдлийн мэргэжлийн эмнэлэг

Холбогдох утас: +82-10-5510-4494 / Esui8559@mizmedi.com

www.mizmedi.com