"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол хэрхэн яаж бэлдэх нь зүйтэй вэ?
Хосууд
жирэмслэхээр төлөвлөж байгаа бол аль аль
нь эмнэлэгт хандаж эмнэлэгтэй илүү ойр дотно
байх шаардлагатай. Төрөхийн өмнөх шинжилгээг урьдчилан өгснөөр умай болон өндгөвчинд ямар нэг асуудал байгаа эсэхийг шалгуулж,
төрөл бүрийн өвчин эмгэгийн талаарх шинжилгээг урьдчилан өгснөөрөө аливаа өвчин эмгэгээс
урьдчилан сэргийлж жирэмсний явцад эмчлэх боломжгүй өвчин эмгэгийг
урьдчилан илрүүлж эмчлүүлснээрээ жи...рэмсний явцад үүсч болох
зарим хүндрэл бэрхшээлээс
урьдчилан сэргийлэх боломжтой.
Мөн түүнээс гадна жирэмслэхэд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлж болзошгүй зарим нэг онцгой өвчин
эмгэгийн талаарх шинжилгээ ч хийгдэж болох бөгөөд энэ нь таныг
амжилттай жирэмслэхэд тань тусалдаг.
{Эмэгтэйн
зүгээс бэлдэх зүйлс:}
• Жирэмслэхээр төлөвлөж буй хугацаанаасаа 3
сарын өмнөөс эхлэн фолийн хүчил өдөрт 400мг буюу түүнээс дээш хэмжээний дозоор өдөр бүр тогтмол ууж эхлэх.
• Архи спиртний төрлийн зүйл хэрэглэх, тамхи татах зэргийг хориглоно.
• Дотоод шүүрлийн эрхтний төрөл бүрийн өвчлөл(астм багтраа, чихрийн шижин, таргалалт гэх мэт), амны хөндийн өвчин эмгэг, сэтгэлээр
унах ганихрах зэрэг мэдрэлийн эмгэг, гэх мэт өвчин эмгэгүүдийн тухайд тухайн
тасгуудын хариуцсан нарийн мэргэжлийн эмч нартай уулзаж зөвлөгөө аван эмчлүүлэх, цаашдын
хяналтанд орох нь зүйтэй.
• Шаардлагатай вакцинжуулалтад урьдчилан хамрагдах нь зүйтэй.Үүнд: умайн хүзүүний хорт хавдрын
эсрэг вакцин, элэгний вирусууд халдварлахаас сэргийлэх вакцинууд гэх мэт..
• Витамин болон ардын уламжлалт эмчилгээний эм тан гэх мэт одоо ууж хэрэглэж
байгаа эм тан болон цаашид ууж хэрэглэвэл зохих эм тан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар мэргэжлийн эмчтэй уулзаж зөвлөгөө авсны дараа цаашид хэрэглэх эсэхээ шийдэх нь зохистой.
• Стресс ачааллаас аль болох зайлсхийж, өөдрөг үзлийг баримтлах нь зохистой.
{Эрэгтэйн зүгээс бэлдэх зүйлс:}
•
Витамин С,Е, төмрийн бэлдмэл,
selenium зэргийг хэрэглэвэл эр эсийн хөдөлгөөний идэвхийг
сайжруулахад тус нэмэр болдог.
• Фолийн хүчил нь эрэгтэйчүүдэд ч тус болдог тул хэрэглэж болно.
• Архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
• Түргэн хоол, эрүүл бус хоолноос зайлсхийх нь зүйтэй.
• Стресст орохгүй байх.
• Эрэгтэйчүүдийн холбоотой үндсэн шинжилгээ өгөх нь зүйтэй.
Мөн түүнээс гадна амьдралын
зөв зуршил, эрүүл хэв маяг болон өөдрөг үзэл, гэгээлэг
сэтгэлгээ нь чухал хүчин зүйлсийн нэг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Хосууд та бүхний гэр бүлд эрүүл энхийг хүсэн ерөөе.
(Каннам MизМэди эмнэлэг)
Манай
эмнэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх
сайтуудаас авч болно.
http://kangnammizmedi.blogspot.kr/
https://www.mizmedi.com/mon/main/main.asp
Бусад сонирхсон бүх мэдээллээ доорх
утаснаас тодруулна уу.
010-2717-9550
82-10-2717-9550
7676-9550 (MizMedi emnelgiin mongol ajiltan)
rdolgormaa@yahoo.com , mizlove@mizmedi.com
heyoung_lee@yahoo.com