Дуг хийвэл тархины ажиллагаа сайжирна

Хоол идсэний дараа ердөө ганцхан цаг унтахад л ядаргаа тайлагдаж, тархины үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирдаг болохыг Калифорни муж улсын Беркли их сургуулийн эрдэмтэд тогтоосон тухай “Таймс” сонин мэдээлжээ.

Эрдэмтэд судалгааны ажилдаа сайн дурын 39 хүнийг хоёр баг болгон үд дундын үед цуврал тест явуулав. Эхний багийн хүмүүст дуг хийх боломж олгож, нөгөө багийнханд тийм болгомж олголгүй, ажлыг нь урьдын ажил хийлгэсэн байна. Энэ тест үдэд амралтгүй ажлаа хийж байсан хүмүүсээс амарч байсан хүмүүсийн чадавхи үлэмж давуу болсныг харуулжээ.

Урьд нь Калифорни муж улсын эрдэмтдийн энэ баг нойргүй хоносон оюутны тогтоох чадвар 40 хувиар мууддаг болохыг баталж чадсан байна.

Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилл, Маргарет Тэтчер, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, Мэрилин Монро, физикийн агуу эрдэмтэн Альберт Эйнштейн нар хоол идсэнийхээ дараа унтдаг байжээ.

Д.Жаргал