Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний дотоод уруул засах мэс заслын тухайд...



Бүсгүйчүүдийн хувьд бэлэг эрхтний уруул хэвийн хэлбэртэй байна гэдэг бас нэгэн чимэг юм.

 

Эмэгтэй хүн бүрийн бэлэг эрхтний дотоод уруул янз бүрийн хэлбэртэй байдаг. Тиймээс бэлэг эрхтний дотоод уруул нь ямар үед хэвийн хэлбэр, ямар үед хэвийн бус хэлбэр болохыг бид тэр болгон ялгаж мэддэггүй.

 

Ямар нэг хөдөлгөөн хийхэд биед тавгүй, эвгүй мэдрэмж төрөхгүй, гадаад байдлаараа хэт онцгүй хэлбэртэй биш бөгөөд эрхтэн нийтдээ гадаад уруул болон дотоод уруулын харьцаа зохимжтой бол хэвийн хэлбэртэй бэлгийн дотоод уруул гэж хэлж болно.

Эм бэлэг эрхтний дотоод уруул нь ягаавтар туяатай болон бага зэрэг бор өнгөтэй байвал мөн бэлэг эрхтний хэвийн хэлбэр юм.

 


Зарим эмэгтэйчүүдийн хувьд бэлэг эрхтний уруул төрөлхийн том юмуу сунаж унжсан тохиолдлууд их байдгаас гадна үрэвсэл үүсэх болон өөрт таагүй мэдрэмж төрвөл маажих, хүрэх тохиолдолд, жирэмслэлт, төрөлт, гар хангалга зэргээс болж бэлэг эрхтний дотоод уруул төдийгүй бэлэг эрхтэн нийтээрээ хар бараан өнгөтэй болж сунах зэргээр уян хатан чанараа алдсанаар бэлэг эрхтний дотоод уруулын хэвийн бус хэлбэр үүсдэг.

 

Тэгвэл бүсгүйчүүдийн сэтгэл зовоосон асуудлын нэг болох бэлэг эрхтний дотоод уруулын хэвийн бус хэлбэрийг мэс заслын аргаар эмчилж засч болох тухай сайхан мэдээг дуулгая.

 

Дараах нь бэлэг эрхтний дотоод уруул засах мэс заслын талаар эмэгтэйчүүдийн хамгийн их асуудаг асуултын хариултуудаас танд хүргэе.


1. Бэлгийн дотоод уруул нь яагаад сунадаг вэ?

 

Бэлгийн уруул сунах шалтгаан нь олон янз байдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бэлэг эрхтний уруул төрөлхийн том юмуу сунаж унжсан тохиолдлууд их байдгаас гадна үрэвсэл үүсэх болон өөрт таагүй мэдрэмж төрвөл маажих, хүрэх тохиолдолд, жирэмслэлт, төрөлт, гар хангалга зэргээс болж бэлэг эрхтний дотоод уруул төдийгүй бэлэг эрхтэн нийтээрээ хар бараан өнгөтэй болж уян хатан чанараа алдаж сунадаг.


2. Бэлгийн сунасан дотоод уруул нь буцаж хэвэндээ ордог уу?

 

Нэгэнт сунасан бэлгийн уруул нь дахин хэвэндээ буцаж орохгүй. Мөн төрөл бүрийн эм тарианы эмчилгээгээр ч шийдэх боломжгүй юм. Харин мэс заслын аргаар хуучин хэлбэрт нь оруулж болно.


3. Бэлгийн уруул хардуу өнгөтэй болж сунасан үед өөрт тохиолдох таагүй зүйлүүд нь юу вэ?

 

Олон талын таагүй мэдрэмж төрүүлдэг. 
-   Өмд өмссөн үед хорсох зэргээр эвгүй оргино.
-   Цагаан юм ихээр гарч загатнах юмуу эвгүй үнэр гарч болох талтай.
-   Цагаан юм болон хөлс гарах зэргээс бактери халдварлагдан үтрээний үрэвсэл болон давсагны үрэвсэл зэрэг олон төрлийн үрэвсэл үүсэх магадлалтай
-   Бэлгийн харилцааны үед бэлгийн сунасан уруул үтрээ рүү чихэгдэн орж таагүй мэдрэмж төрүүлэх талтай
-  Түүнчлэн бэлгийн уруул гадна талд байдаг болохоор байн байн анхаарал тавьж, сэтгэл зовохоос гадна өөр хүмүүст харагдаж болох олон нийтийн усан бассейн болон олон хүн цугласан газар очихоос ичиж, өөртөө итгэлгүй байдал үүсэх тохиолдол бий.

4. Бэлгийн уруул засах мэс заслыг заавал хийлгэх ёстой юу?

-  Бэлгийн уруул засах мэс засал нь заавал хийлгэх шаардлагатай мэс засал биш юм. 
Бэлгийн дотоод уруулын хэлбэр өөрчлөгдөн харлаж, сунан эвгүй байх ч тэсч тэвчин, үрэвсэл үүссэн тохиолдолд тухайн үед нь эмчлээд байж болно.

Мэдээж зарим хүмүүсийн хувьд бэлгийн дотоод уруул засах мэс заслын тухай сөрөг бодолтой байх тохиолдол байдаг ч бүх насаараа бэлгийн уруулаас болж сэтгэл таагүй байж өөртөө итгэх итгэлгүй болсон үед мэс заслыг хийлгэсэн нь дээр юм.

 

tsaash unshih..

 

http://kimaworld.net/mn/bbs/board.php?bo_table=kimapicmn&wr_id=1016