Эмчийн үзлэг болон эмчилгээ авахад хамгийн багадаа 1-2 долоо хоног хүлээх хэрэгтэй болдог Сөүл хотын нэгдсэн эмнэлгүүд их байдаг билээ.

Шинжилгээ болон мэс засал хүртэлх хугацааг тооцвол “Уулыг даваад уул” гэгчийн үлгэр болдог ба хүлээлгэнд орсон өвчтөнүүд багагүй зовлонг эдэлдэг гэхэд хилсдэхгүй.

Цар хүрээ нь томрох тусмаа олон түмэн үймж бужигнах нь ихсэж, өнөө үед эмнэлгийг хайж очих бүрдээ эсрэгээрээ харин ч өвчин тусаад ирэх шиг мэдрэмж төрдөг болсон юм. Гёнхи эмнэлэг нь том оврын Хавдрын төвийг бий болгохыг зориогүй юм. Өвчтөнийг олноор нь авах нь өвчтөний төлөө хийх зам биш гэж боддог шалтгаан юм.

Өвчтөнүүдийг амар тайван амрааж тогтвортой байдлыг бий болгоход ойр дөт болгож дотно нөхөрсөг имижжыг бүрдүүлэхийн төлөө гол хүчээ төвлөрүүлж байгаа юмаа. Хавдраар өвчлөгсөд Гёнхи эмнэлгийн Хавдар судлалын төвийг зорьж очиход хүлээлгэнд оролгүйгээр үзлэг, шинжилгээ, мэс засал зэргийг хамгийн богино хугацаанд авч чадах системийг баримталж байгаа гэсэн үг юм.

 

Гуравхан цагийн дотор хавдрын ерөнхий шинжилгээний үр дүн гарах боломжтой.

 

Гёнхи эмнэлгийн Хавдар судлалын төв нь багахан хугацааны дотор эмчилгээг гүйцэтгэхийн тулд эмнэлгийг бүхэлд нь хавдрын төвийн системээр ашиглаж байгаа юм. Эмнэлгийн амбулторт Хавдар судлалын төв төвлөрч байгаа ба тасаг тус бүр өөр хоорондоо энгийн нягт холбоотойгоор байршуулагдсан юм. Мөн Хавдар судлалын төвтэй нэгэн зэрэг өвчтөний код  автоматаар хавдрын төв рүү шилжиж өвчтөн энэ үес эхлээд Хавдрын төвөөс гаргаж өгсөн үзлэг болон эмчилгээг авах боломжтой юм.

Нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын ерөнхий шинжилгээ 2-3 өдөр орчим зарцуулагдахын хажуугаар ихэвчлэн анхны үзлэгийн дараа холбогдох шинжилгээнүүдийн үйл явцаар дамнан өнгөрч шинжилгээний хариуны мэдээг авах хүртэл нэг долоо хоног орчим зарцуулагддаг бол Гёнхи эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн хавдрын өрөнхий шинжилгээний тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн ба 3 цагийн дотор хавдрын ерөнхий шинжилгээний хариуг авч болох ба ингэснээр царцуулагдах цаг хугацааг хэмнэж байгаа юм. Шуурхай хавдрын ерөнхий шинжилгээгээр хавдрын өвчтөнүүд шинжилгээ өгөх, эмнэлэгт хэвтэх, мэс засал хийлгэх, хавдраас сэргийлэх эмчилгээ зэрэг үйл явцыг 3-5 хоногийн дотор дуусгаж байгаа юм..

Гёнхи эмнэлгийн хорт хавдрын төв нь өнгөрсөн жил хамгийн шилдэг робот хагалгааны тоног төхөөрөмж Табинчи S-г нэвтрүүлсэн байна. Нэвтрүүлж эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд Гёнхи эмнэлгийн хавдрын төв нь Табинчи роботын мэс заслын аргаар бамбай булчирхайн мэс засал, түрүүн булчирхайн мэс засал, савны хүзүүн мэс засал зэрэг 100 гаруй мэс заслын ажилбарыг гүйцэтгэсэн байна.

 

 

 Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Холбоо: Гэрэлтуяа

 Холбоо барих: 010-8013-0920,   kima_mon@yahoo.com