Цагаан хоол бидэнд юу бэлэглэх бэ?
Зөв сэтгэл ариусахуй 1994 оны 2 сард Америкт дэлхийн 250 гаруй эрдэмтэд хуралдаж "амь насыг хvндээр нєлєєлж буй євчнєєс урдчилан сэргийлж хамгаалах-1 хvнс нь буурцгийн тєрєл гэж санал нэгтэй vзсэн билээ. Тэр vеэс эхлэн буурцгийн хэрэглээ дэлхий дахинд халуурал болж тєрєл бvрийн буурцгийн бэлдмэл, буурцгийн аж ахуй ихээр хєгжиж эхэлсэн бол улмаар цар хvрээгээ тэлж хvмvvсийн хэрэглээ єдєр ирэх тусам ихэссээр байна. Буурцгийн vйлсийг Америкийн тєр засаг тууштай дэмжсэнээр богинохон 20 жилийн хугацаанд дэлхийн буурцгийн хэрэглээний хагас хувийг Америкийн нэгдсэн улс хангах болсон байна. Хятад улсын буурцгийн vйлс ч далайцтай хєгжиж Ази тивийг бараг бvхэлд нь хангахаас гадна Европийн зарим улсад нийлvvлэх болжээ. Судалгаанд нотолсноор буурцганд цэвэр байгаллаг уураг, амин дэм, бvх тєрлийн витамин, кальц, магни, тємєр зэрэг шим тэжээл элбэг байдаг нь 21 зууны хvмvvсийн байнга хэрэглэх витамин гэж нэрлэгдэгсэн байдаг. Ямар улс орон шар буурцагийг ихээр хэрэглэдэг вэ? Дэлхийд єндєр наслалтаараа тэргvvлдэг улс орнуудын буурцгийн хэрэглээ харьцангуй их байдаг. Жишээ нь Япончууд єдєрт дунджаар 50 - 80гр, Гонконкчууд 45 гр, Тайванчууд 60 гр орчим буурцаг хэрэглэдэг ба эрvvл чийрэг, єндєр наслалтаараа дэлхийн тэргvvний байранд жагсаж байна. Хятад улсын иргэд жилд 10 кг хэрэглэж байгаа бол 1996 онд тєрийн зєвлєлєєс тогтоол нийтэлж буурцгийн хэрэглээг 2010 он гэхэд хvн бvр жилд 16 кг доошгvй хэрэглэх, 2030 он хvрэхэд жилд 25кг доошгvй хэмжээнд хvргэх зорилтын дагуу ажиллаж байна. Монголчуудын буурцгийн хэрэглээ vндсэндээ 0 кг байна. Мэдээлэл, техник технологи єндєр хєгжсєн энэ vед Монголчууд бид нар дэлхийн хєгжлєєс хоцрохгvй, эрvvл чийрэг амьдарахын тулд буурцаг хэрэглэж сурцгаая
Цагаан хоол эх дэлхий болон өөртөө оруулж буй буян юм. Цагаан хоолтнууд зайлшгүй шаардлага гараагүй бол амьтан хөнөөх хэрэггүй гэж үздэг үзлийг Лев Толстойтой холбоотой нэгэн түүх маш сайхан тайлбарладаг. Толстой нэг хүнээс бусад нь бүгд цагаан хоолтон хүмүүсийг гэртээ оройн зоогт урьжээ. Цагаан хоолтон бус зочин нь тавган дээр нь ямар ч хоол байхгүй харин сандалных нь хажууд нэг амьд тахиа уясан байгааг гайхан суулаа. Толстой: “Миний үзэл бодол тахиа төхөөрөхийг минь хориглож байна. Та энд байгаа цорын ганц мах иддэг хүн учир хооллохоосоо өмнө тахиагаа төхөөрөхийг хүсч байна” гэж хэлжээ.
Эрүүл мэнд гоо сайхан
Цагаан хоол эрүүл мэндээ болон гоо сайханаа хамгаалах хамгийн шилдэг эм. Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдог бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн, чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу, ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлны өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, цусны даралт ихсэх, яслаг эд сийрэгжих,өндгөвчийн өмөн, шамбарам, хэт таргалах болон багтраа өвчин багтдаг. Дэлхий нийтэд заналхийж буй шувууны ханиадны халдварт тархалтыг арилгах
Үхрийн галзуу (BSE), гахйн өвчин (PMWS)гэх мэт өвчний аюулыг зайлуулах энхрийлж өсгөсөн амьтад, гэрийн тэжээмэл болон лусын амьтад өдтөн жигүүртэн анд нөхдөө тэрбум тэрбумаар нь хороож буй явдлаа эцэс болгохын төлөө. Мөн цагаан хоолтон махан хоолтныг бодвол хөгширөлт маш бага явагддаг бөгөөд махан хоол нь хүний биенд буй хорт бодиснуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэдэгээс болж хөгширөлтийг түргэсгэж арьсны үрчилээ болон бусад сөрөг үр дагаварыг авчирдаг
Эрүүл мэндийн 1-р хүнс
Vegetarianism!!!!!