RestaurantBar.Com daily food Deals and Restaurant Guide

Элэгний В вирусийн халдвар нь уг вирусээр халдварлагдсан хүний цус,цусан бүтээгдэхүүнийг хүний биед хийхэд мөн  биеээс ялгардаг шингэнүүд: үрийн шингэн,үтрээний шүүрэл,хөхний сүү,шүлсээр дамжин халдварладаг. Харин хүрэлцэх замаар -хоол ,хүнс,усаар дамжин халдварладаггүй.  Элэгний В вирусийн халдвар ихэнхи тохиолдолд бэлгийн замаар халдварладаг ба дараагийн ээлжинд зүү,шприцээр-биед шивээс хийх,чих ,арьс цоолох,зүү эмчилгээ хийлгэхэд халдвар авдаг байна. Мөн өвчтэй хүний шүдний сойз,сахлын хутга хэрэглэхэд шүлс, цусаар дамжин халддаг. Дараачийн нэг халдах зам бол өвчтэй эхээс төрсөн хүүхэд халдвар авах маш өндөр боломжтой байдаг. Элэгний В вирусийн халдвартай төрсөн эхчүүдийн нярай хүүхэд ихэнхидээ халдвар авсан байдаг ба олонхи тохиолдолд халдвар авсан нярай хүүхдийн өвчлөл архаг хэлбэрт шилждэг. Элэгний В вирусийн халдвар хурц ба архаг гэсэн хоёр хэлбэртэй.

  • Хурц хэлбэр нь халдвар авсны дараа богино хугацаанд илэрнэ. Халдвар авсны дараа нилээд хэсэг хүмүүс маш хүнд хурц хэлбэрээр өвчилдөг. Ингэж өвчилсөний дараа ихэвчлэн насан туршдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.
  • Архаг хэлбэр нгэдэр нь удаан хугацаагаар 6 сараас дээш хугацаагаар өвдөхийг хэлнэ. Энэ хэлбэрийн онцлог нь өвчний шинж бүрэн арилахгүй байнга эргэж буцаж байдаг.
  • Элэгний В вирусийн халдвараар өвчлөгсдийн 90-95% д нь өвчний эсрэг, бие организм сайн тэмцэх ба эргээд архаг хэлбэрт шилждэггүй.Зөвхөн 5-10% нь л элэгний архаг хэлбэрт шилждэг.
  • Элэгний В вирусийн архаг халдвартай хүмүүсийг архаг халдвар тээгчид гэж үздэг.

    Халдвар  тээгчдийн гуравны хоёр нь өөрсдийгөө өвчилсөн гэж огт мэддэггүй ба  насаараа мэдэхгүй ,шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол ч байдаг. Гэвч тэдний аюултай нь халдвар тараах чадвартайд байгаа юм. Элэгний архаг халдвараар өвчлөгсдийн зөвхөн гуравны нэгд нь л  элэгний   үрэвсэл хүндэрч  цааш үргэлжилдэг байна:

    • Элэг нь хүнийг бусад эрхтэнүүдийн үйл ажилагааг хэвийн байлгахад зориулсан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс хамгийн чухалыг нь тоочвол: бие организмийг  элдэв эм болон бусад хортой бодисуудаас цэвэрлэж, хожим хэрэглэх  энергийн үүсвэрийг хадгалж, бидний идсэн хоолноос хэрэгтэй бодисуудыг шимэгдүүлэн авч,янз бүрийн халдварын эсрэг тэмцэх болон цусны бүлэгнэлтийг хэвийн байлгах бодисуудыг ялгаруулан түүнийгээ хянаж байдаг.
    • Хэрэв элэг өөрөө гэмтээгүй л бол  өөрийгөө домнон эмчлэх чадвартай гайхамшигтай эрхтэн.
    • Элэгний В вирусийн архаг халдвар авсан үед үрэвсэл хэрэв зогсохгүй бол элэг хатууран соривждог.Үүнийг цирроз гэж нэрлэдэг.Энэ үед элэг цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болж элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй байдалд хүрдэг.Энэ нөхцөл байдлыг элэгний дутагдал хэмээн нэрлэдэг.
    • Элэгний В вирусийн архаг халдвар нь элэгний анхдагч өмөнд шилжиж болдогоороо аюултай. \hepatocellular carcinoma \
    • Дээрхи нөхцөлүүдийн аль нь ч амь насанд аюултай байдлыг үүсгэж болох ба элэгний   В  вирусийн архаг халдвараар өвчлөгсдийн 15-25% -нь уг өвчнөөрөө нас бардаг байна.
    • Элэгний В вирусийн халдвар нь дэлхий даяар элэгний халдварыг үүсгэдэг өвчнүүдийн дотор хамгийн ноцтой өвчнүүдийг нэгд тооцогддог. Дэлхийд элэгний В вирусийн архаг халдвар тээгч 350 сая хүн байдаг ба тэднээс жилд 620,000   хүн элэгнээс шалтгаант өвчнөөр нас барж байдаг байна.

      • Элэгний В вирусийн архаг халдвар тээгчид АНУ-д 1,25 сая байдаг тэднээс жил бүр 5000 орчим нь нас бардаг.
      • Монгол Улсад 1962  онд элэгний вирусийн халдварын хамгийн том тахал гарсан бөгөөд 2003 онд бүртгэгдсэн элэгний вирусийн халдварыг дээрхи онтой харьцуулахад 14,2 дахин бага байсан байна. 2003 оны байдлаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн мэдээлсэнээр манай улсад 10,000 хүнд элэгний В вирусийн халдвар 33,0 ноогдож байжээ.
      • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Зүүн-Өмнөд Азийн орнууд ба Сахарын Африк орчмын онуудад элэгний В вирусийн халдвар хамгийн их тархалттай байдаг ба тэдгээр орнуудын насанд хүрсэн хүн амын 15-25%-нь энэ вирусээр халдварлагдсан байдаг байна.
      • Элэгний В вирусийн халдварыг үүсгэгч нь юу  юм бэ?

        Элэгний В вирусийн халдварыг үүсгэгч  нь ДНХ вирус, өөрөөр хэлбэл генетикийн материал нь дезоксрибонуклейний хүчлээс бүтсэн гэсэн үг. Hepadnaviridae гэх омогийн вируст хамаарагддаг. Энэ вирус нь элэгэнд анхдагчаар байрлах боловч цус болон биеийн шингэнүүдэд бас байдаг. Элэгний В вирус нь төв  ба түүнийг тойрч дугтуйлагдсан өчүүхэн жижиг бүрхүүл гэсэн үндсэн 2 хэсгээс тогтоно.Энэ төвийн хэсэг буюу үндсэн массыг төвийн  буюу HBcAg антиген гэж нэрлэдэг.

        Төв хэсэг нь ДНХ –ээс бүтэх ба төвийн антиген  \ НВсАg\ гэж нэрлэдэг. Бүрхүүл хэсэг буюу дугтуйг бүрхүүлийн антиген \НВsAg\ гэж нэрлэдэг .

        Вирусээр гэмтсэн элэгний өөрчлөлтийг энэ хоёр  антигенийг цусанд  илрүүлэх замаар оношлогоонд ашигладаг.

        Элэгний В вирусийн хурц халдвар гэж юу вэ?

        Хурц хэлбэрийн элэгний В вирусийн халдвар нь халдвар авснаас хойш 1 сараас 4 сар хүртэл үргэлжилдэг.  Өвчлөгсдийн зөвхөн 30-50%-д л шинж тэмдэг ажиглагдана. Эрт илэрч буй шинжүүд төдийлөн тод бус ханиад хүрч буй мэт. бага зэрэг халуурч болно,үемөчөөр өвдөнө. Энэ үед  илрэх шинжүүд:

        • Шалтгаангүйгээр ядарна.
        • Хоол идэх дуршил арилна.
        • Дотор муухай оргино.
        • Арьс, нүдний салт шарлана
        • Хэвлийн баруун доод хэсгээр өвдөнө.\Элэг үрэвсэж хэмжээгээрээ томорсоноос болж буй\
        • Зарим тохиолдолд элэгний В вирусийн  хурц үрэвсэл маш хүнд явагддаг. Энэ үед өвчтөн цус алдаж хүндрэхээс гадна элэгний ажиллагаа алдагдсаны улмаас орчны мэдрэмжгүй болж ухаангүй унтаа байдалтай болдог. Үүнийг эмнэлгийн хэлээр * ком* гэж нэрлэдэг. Энэ үед өвчтөнд элэгний үйл ажиллагаа бүрэн алдагдаж   зөвхөн элэг шилжүүлэн суулгахаас өөрөөр эмчилгээ үр дүнгүй  болдог.

          Элэгний В вирусийн халдварыг гадагшлуулагч  хүчин зүйл юу вэ?

          Дархлааны систем. Хувь хүн бүрийн дархлааны системийн хир хүчтэйгээс хамаардаг. Хэдийчинээ дархлааны систем сайн байна төдийчинээ бие организм өөрийгөө халдвараас цэвэрлэж байдаг. Гэвч ийм өвчтөнд мөн төдийчинээгээр элэг хүнд гэмтэж тэр хэмжээгээр дархлааны систем хүчтэй ажиллаж вирусийг устгадаг. Нөгөө талаас дархлааны систем сул дорой хүнд элэгний гэмтэл бага,шинж тэмдэг сул илрэх боловч архаг хэлбэрт шилжих нөхцөл өндөртэй байдаг . Элэгний В вирусийн халдвараар өвчилж эдгэрсний дараа амьдралын туршид дахин энэ вирусийн  халдвар авахгүйгээр дархлаа тогтдог. Ихэнхи  нярай хүүхдэд элэгний В вирусийн халдварын дараа шинж тэмдэг бараг илэрдэггүй. Энэ нь мөн дархлааны системтэй холбоотой. Гэвч тэдний бараг 95% - нь архаг хэлбэрт шилждэг. Тэгвэл насанд хүрэгсэдийн зөвхөн 5% нь л элэгний В вирусийн халдварын дараа архаг хэлбэрт шилждэг байна.

          Элэгний В вирусийн архаг хэлбэрийн үед ямар шинж тэмдэг гарах вэ?

          Элэг бол хүний амин чухал эрхтэн.Өөрөөр хэлбэл элэггүйгээр хүн амьдарч чадахгүй. Элэг нь хүний дархлааны системд тодорхой үүрэг гүйцэтгэж,цусны нөжрөлийг үүсгэх бодисыг мөн цөс ялгаруулж,хортой бодисуудаас бидний бие организмийг цэвэрлэх гээд маш олон үүргийг гүйцэтгэдэг. Элэгний В вирусийн халдвар авсанаас болоод элэгний дээрхи үйл ажиллагаанууд доголдож эхэлдэг. Илрэх шинж тэмдэгүүд нь элэгний гэмтэл хир байгаагаас хамаарч гардаг. Энэ нь хөнгөн хэлбэрийн мэдэгдэх төдий шинжүүдээс эхлээд маш хүнд - элэгний хатуурал-цирроз,элэгний үйл ажиллагаа бүрэн алдагдах элэгний дутагдалд орох хүртлэх шинжүүд гарна. Элэгний циррозийн тухай дараа тодорхой өгүүлэх болно. Ихэнхи хүмүүст элэгний архаг В вирусийн халдвар  олон жилээр, арван жилээр магадгүй шинж тэмдэггүй явагддаг. Гэтэл зарим хүнд элэгний үрэвсэл хүчтэй явагдаж элэгний хатуурал-цирроз амархан богино хугацаанд болдог.

          Элэгний В вирусийн архаг халдвар нь элэгний эсийн анхдагч хорт  хавдарт (hepatocellular carcinoma) шилжих урьдал өвчин болдог гэж дээр дурдсан. Гэвч хэрхэн хорт хавдарт  шилжиж байгааг өнөөг хүртэл шинжлэх ухаан бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Элэгний хорт хавдрын эхэн үед шинж тэмдэг тийм ч тод бус, мэдэгдэхгүй шахам байдаг. Энэ үед элэг томорсоноос хэвлийгээр өвдөлт өгнө,халуурч,биеийн жингээ алдаж эхэлнэ. Элэгний хорт хавдрыг цусанд альфафетопротейн гэж нэрлэгдэх уураг илэрч байгаагаар оношлодог. Мөн элэгний хэт авианы \ ultrasound\ оношлогоогоор илрүүлэн тогтоодог.

          Заримдаа   элэгний В вирусийн халдвар авсны дараа дархлааны систем алдаа гаргаж өөр бусад эрүүл эрхтэнд халдаж гэмтээдэг. Ийм үед гарах шинжүүд:

          • Бие махбодийн жижиг судаснууд хамгийн түрүүнд өртдөг. Энэ үед маш олон янзын шинжүүд -булчин суларч ядрахаас эхлээд мэдрэл гэмтэх,арьсан дээр гүнзгий шарх үүсэх,бөөрний шалтгаант өөрчлөлтүүд,цусны даралт ихсэх,шалтгаангүйгээр халуурах,хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд гардаг.
          • Гломерулонефрит буюу бөөрний шүүлтүүрийн  жижиг   нэгж болох хэсгийг гэмтээж үрэвсүүлдэг.
          • Б. Сэлэнгэ