Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсвэл www.tugsmaa.com

end  darj orno,,uu  onlain delgyyr,,,

         
Оюутан залуусын хамгийн их санааг зовоодог зvйл бол сургалтын тєлбєр. Бvх л оюутнууд сургалтын тєрийн сангийн зээл, буцалтгvй тусламжинд хамрагдахыг хичээдэг боловч хаанаас ямар бичиг баримт бvрдvvлэхээ тэр бvрий сайн мэддэггvй. Vvнээс болж хохирох явдал цєєнгvй гардаг. Бид энэ удаад Засгийн газрын Сургалтын тєрийн сангийн зээл, буцалтгvй тусламж олгохдоо баримтлах 117-дугаар тогтоолыг танилцуулж байна.



Хамрагдах хvрээ:
Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагад суралцагчдын сургалтын тєлбєрийн зээлд хагас єнчин суралцагч, ядуу єрхийн суралцагч, /Vндэсний статистикийн хорооноос тогтоосон бvсийн амьжиргааны тvвшингээс доогуур орлоготой/, Малчин єрхийн суралцагч, /бод малыг бог малд шилжvvлснээр єрхийн нэг гишvvнд 100 хvртэл толгой мал/, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгvй хугацаагаар хаасан суралцагчид хамрагдана.


Бvрдvvлэх материал:
1. Сургалтын тєлбєрийн зээл хvсэгчид нь суралцагчийн єргєдєл, эцэгэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний vнэмлэхний хуулбар,
2. Бvрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
3. БСШУЯ-ны эрхийн бичиг,
4. Эцэг эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар,
5. Єрхийн нэг гишvvнд ногдох орлогыг тодорхойлсон албан ёсны бичиг,
6. Єрхийн нэг гишvvнд ногдох малын тоо, малчин єрх болохыг тодорхойлсон албан ёсны бичиг
7. Хоёр жилээс доошгvй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харъяалах сум, дvvргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт
8. сургуулийн болон дvнгийн тодорхойлолт, зээлийг буцаан тєлєхєє нотолсон баталгаа зэргийг бvрдvvлсэн байх шаардлагатай.

Сурлагын голч дvн 2.8 болон тvvнээс дээш байх тохиолдолд зээлийн гэрээг сунгана.
Голч дvнгийн vзvvлэлтээр хасагдсан суралцагчдын оронд нэг хичээлийн жилээс илvv хугацаагаар 2.8-аас дээш голч дvнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг шинээр сонгон гэрээ хийнэ. Зээл авахыг хvссэн суралцагч нь материалаа бvрдvvлж есдvгээр сарын 1-ний дотор сургуульдаа єгнє.


Сонгон шалгаруулалт:
Хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан байгуулна. Комиссын бvрэлдэхvvнд тухайн сургуулийн болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн тєлєєллийг оруулна. Комисс нь тєрийн буцалтгvй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бvрийн есдvгээр сарын 15-ны єдєр багтаан шалгаруулж, дvгнэлтийг сургалтын тєрийн санд хvргvvлнэ. Суралцагч нь сургалтын тєлбєрийн зээлийг сургууль тєгссєнєєс хойш таван жилийн дотор тєлнє.
Дашрамд онцлоход, Сургалтын тєрийн сангийн зээлд нэгдvгээр курсын оюутан хамрагдахгvй ажээ.