шүдний эмнэлэг гэсэн зарыг битгий устгаач гэж хүсмээр байна Танд сонордуулахад миний хувьд тус эмнэлэгт ажиллаж улсаас цалин авч байгаа учраас нутаг нэгт хүмүүс маань  ирээд чанартай эмчилгээ хийлгээд xэл  мэдэхгүй нэгэнд нь тус болоход төвөгтэй асуудал үгүй бөгөөд хувийн ямар нэг ашиг орлогын үүднээс энэ зарыг тавиагүй гэдгийг хэлмээр байна Мөn тус эмнэлэг Дээд сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд дээд зэрэглэлийн чадварлаг эмчтэй (монгол хүмүүст их элэгтэй хүн),орчин үеийн тоног төхөөрөмтэйгээс гадна нэмэлт ямарч төлбөр (орчуулагч,болон бусад )авахгуйгээрээ давуу талтай билээ.Эмчилгээний хувьд бусад эмнэлгээс харьцангуй хямдаар хийж өгч байгаа ч эмчийн ур чадваp болон хэрэглэж байгаа бүтээгдхүүнээс  шалтгаалж  эмплант зэрэг мэс ажилбар арай үнэтэй ч цаашид үнийг хэрхэн багасах тал дээр судалгаа хийж байгаа билээ. (тус эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн нэлээд хэдэн хүн байгаа тэд энэ бичлэгийг үзвэл сэтгэгдэлээ бичнэ гэдэгт найдаж байна.Энд ажиллаж амьдарч байгаа монголчууд яаж зовж мөнгө олдогыг Даруухан та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа болуу!!!! Зовж олсон мөнгөө  яах ч аргагуй өвдөөд эмэнэлэгт очихдоо сайн муу нь мэдэгдэхгүй,зарим газар нь гадаад гээд илуу мөнгө төлөх дээр нь хэл мэдэхгүй гэдгээр орчуулагчид давхар мөнгө төлж байгаа нь энгийн үзэгдэл билээ.Хэн нэг өвдөөд тусламж хэрэгтэй бгаа хүмүүс жаахан ч гэсэн тус болох боловуу гэсэн үүднээс энэ зарыг тавьж байгаад ойлгоно гэдэгт найдаж байна.