Шvдний өвчлөл нь улаан хоолой, толгой, хvзvvний болон уушигны хорт хавдар vvсэх эрсдэлтэй холбоотой болохыг Японы эрдэмтэд тогтоосон байна. Нагоя хотын их сургуулийн судлаачид дээр дурдсан төрлийн хорт хавдартай 5240 өвчтэй ба 10480 эрvvл хvмvvсийн хамруулсан томоохон хэмжээний судалгаа явуулаад ийм дvгнэлтэнд хvрчээ. Ингэхэд шvдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар vvсэх эрсдэлийг 136 хувь, толгой болон хvзvvний хорт хавдар vvсэх эрсдэлийг 54 хувь, уушигны хорт хавдар vvсэх эрсдэлийг 68 хувь ихэсгэдэг болохыг тогтоожээ. Мөн эдгээр эмгэг vvсэх магадлал нь шvдний тоотой шууд хамааралтайгаар өсч байжээ. Энэ нь тамхи, архины хэрэглээ гэсэн хvчин зvйлсийг оруулсан ч энэхvv хамаарал нь өөрчлөгдөхгvй байсныг судлаачид онцолжээ. Нөгөө талаас судалгаанд оролцсон хvмvvсийн нас хvйсээс хамааран өөрчлөгдөж байжээ. Тухайлбал, толгой болон хvзvv, улаан хоолойны хорт хавдар vvсэх эрсдэл нь 70-аас доош насны эмэгтэйчvvдэд өндөр байхад илvv өндөр настай болон эрэгтэйчvvдийн дунд бага байжээ. Vvнээс vvдэн шvдний өвчин, шvд унахтай холбоотой архаг vрэвслvvд нь хорт хавдар vvсэхэд шууд нөлөөлдөг хvчин зvйлсийн нэг байхыг vгvйсгэхгvй байна. Иймээс амны хөндийн ариун цэврийг сахин, шvдний өвчний өвчнөөс сэргийлэх нь эрvvл мэндээ сахин хамгаалахад шийдвзрлэх vvрэг гvйцэтгэдэг гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй