Солонгос улсад амьдарч буй Монголчуудын эмнэлэг болох манай “Сэван” эмнэлэг нь Монголчууддаа үйлчилсээр сар гариу хугацаа өнгөрлөө.

Бид Монголчууд та бүхэндээ аль болох чанартай, түргэн шуурхай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх үүднээс эмнэлгийн веб хуудсаа Монгол хэл дээр хийн, зөвлөгөө өгөх утас зэргийг ажилуулж байгаа билээ.

 

Өнгөрсөн хугацаанд давхардаагүй тоогоор нийт 230 гариу хүмүүс манай эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Тиймээс бидний явуулж буй үйл ажиллагааг Монгол улсын элчин сайдын яамны зүгээс хөхүүлэн дэмжиж, цаашид ч мөн хоёр улс хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Солонгос улсад амьдарч буй Монгол иргэдэд зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх үүднээс харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа нь 2011 оны 5-р сарын 26-ний өдөр Соүль хот дахь Монгол улсын элчин сайдын яамны байранд болж өндөрлөлөө. Уг ажиллагаанд Монгол улсаас Солонгос улсад суугаа элчин сайд Д.Гэрэл ба хөдөлмөр хариуцсан атташе Н.Миеэгомбо, улс төрийн зөвлөх Ж. Ломбо, консулийн хэлтэсийн дарга Ж.Сүхээ, эдийн засаг худалдаа хариуцсан төлөөлөгч Ж.Шишмишиг нар байлцлаа.

 

Web site : www.sewanghospital.mn

Email : medical_82@yahoo.com

Tell : 02-2299-3589, 010-7743-6265