Солонгос улсад ажиллан амьдарч буй Монголчуудын эмнэлэг болох "Сэван" эмнэлгийг зорин ирж буй хүмүүс дунд ажлаа хийж байгаад гэмтэж бэртсэн хүмүүс багагүй байдаг билээ.

Гэтэл эдгээр хүмүүс маань ихэнх нь визгүй, хууль бусаар оршин суудаг, өдөр өдөрт нь ажлын хөлсөө авдаг "арбайт" хийж байсан зэрэг шалтгаануудаар үйлдвэрийн ослын даатгалд хамрагдаж чадахгүй,... хамрагдах бололцоотой гэдгийг сайн мэдэхгүй байгаа нь харамсалтай санагдах юм. 

Солонгос улсад 1-с дээш хүн ажилладаг бүхий л аж ахуй нэгж, үйлдвэрүүд заавал үйлдвэрийн ослын даатгалд даатгуулсан байх ёстой бөгөөд та визгүй ч бай, арбайт хийж байсан ч хамаагүй тухайн байгууллагын ажлыг хийж байх үедээ гэмтэж бэртсэн бол тус байгууллагын нэр дээр үйлдвэрийн ослын даатгалын сангаас эмчилгээний зардалыг 100% гаргуулах бололцоотой байдаг билээ.

Үйлдвэрийн эздийн зүгээс Солонгос хэл сайн мэдэхгүй, хууль бусаар оршин сууж байгаа гэх мэт шалтгаануудаар далайлган айлгаж зохих ёсны арга хэмжээг авч өгөхгүй байх явдал байж болох ч тухайн ажилчин өөрөө үйлдвэрийн ослын даатгалын сангаас эмчилгээний төлбөрийг 100% гаргуулж болно гэдгийг мэдэж байх нь юу юунаас илүү чухал юм.

 

Web site : www.sewanghospital.mn

Tell : 02-2299-3589, 010-7743-6265