Хэрэв та элэгний “С” вирүстэй бол шоколаднаас татгалзаарай


Элэгний төрлийн вирус дотроос хамгийн аюултай нь "С" вирүс. Олон жилээр ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй явсаар гэнэт хүндрэх нь бий. Хүний бие организм вирустэй идэвхтэй тэмцдэг боловч хорлонт вирус дархлааны нөлөөн дороос яаж ийгээд бултчихдаг. Дархлааны систем бүр сульдтал вирус идэвхжих нь бий. Аюул үүнд байгаа юм. Ер нь вирусын үйлчлэл ДОХ-ын халдварт вирустэй тун төстэй. Дархлаа устгадаг байдлаараа. Тиймээс заавал өвчний шинж тэмдгийг хүлээхгүйгээр эмнэлэгийн үзлэг, оношилгоонд хамрагдаж байх нь чухал. Аль ч төрлийн генатитын үед элгэнд ачаалал өгөх хоол хүнснээс татгалзахыг зөвлөдөг.
-Нэг өдрийн хоолны илчлэг 3200-З500 ккал ихгүй байх ёстой.
-Шингэн зүйл 2 литр орчим, давс 10гр-аас ихгүй хавагнах үед 5г, бүр давсгүй бол сайн.
-Хоол ыг нэг дор ихээр биш, таслаж, өөрөөр хэлбэл бага багаар (5-6 удаа) идэх хэрэгтэй.
-Ууранд жигнэсэн, чанасан хоол илүү тохирно. Өөх тос ихтэй хурц хоол хүнснээс татгалз.
-Орой унтахын өмнө элгээ хөнгөн байлгаж, хоол идэхгүй байх.
-Үхэр, тахиа, загасны мах, далайн бүтээгдэхүүн тохирно.
-II-р зэргийн бор гурилаар жигнэж хийсэн боов бүтээгдэхүүн, хар талх.
-Чихэр шоколаднаас эрс татгалзах, хязгаарлах.
-Архийг хэтрүүлж хэрхэвч болохгүй (өдөрт хатуу архи 40мл-ээс илүүгүй)
-Өнгөт ундаа, спрайт, сокоос татгалз. Үүний оронд цөс хөөлгөх үйлчилгээтэй эрдэс бодистой ус уух нь тустай