Санкт-Петербург хотын зүрх судасны эмч нар эрүүл зүрхний нууцыг нээлээ. Бүх зүйл маш энгийн байна, хамгийн гол нь хүн эрүүл ёсоор амьдарч өөдрөг үзэлтэй байх ёстой юм байна. Баяр баясгалантай, гомддоггүй хүмүүс зүрх судасны өвчнөөр хоёр дахин бага өвддөг байна. Алмазовын нэрэмжит зүрх судас, цус, эндокринологийн холбооны төвийн мэргэжилтнүүд ийм дүгнэлтэд хүрсэн байна. ДЭМБ-ийн мэдээгээр инфаркт, инсультийг оролцуулаад зүрх судасны өвчнөөр жил бүр 18 сая хүн нас барж байна. Харин ОУ-д бүх үхлийн 39%-ийг зүрх судасны өвчин эзлэж байна. Мэс засал болон эмийн эмчилгээгээр нөхцөл байдлыг өөрчлөх боломж байхгүй гэж ОУЭШУА-ийн жинхэнэ гишүүн, Баруун хойд холбооны тойргийн ерөнхий кардиолог, Алмазовын нэрэмжит төвийн захирал Евгений Шляхто үзэж байна. Бид саяхан зүрх шилжүүлэн суулгах анхны ажлыг амжилттай хийлээ гэж тэр хэлээд: «Зүрх шилшүүлэн суулгах өндөр технологт хичнээн ч мөнгө хаялаа гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол ийм өвчтэй хүмүүсийн тоо цөөрөхгүй. Энэ технологт асар их хөрөнгө зарах бөгөөд асуудлыг бид хэзээ ч шийдэж чадахгүй. Ийм өвчтэй хүмүүс цөөхөн байх ёстой. Урьдчилан сэргийлэх тусгай хөтөлбөр шаардлагатай байна. Харин ийм хөтөлбөр улс оронд ч, хотод ч байгаа нь сайшаалтай» гэж тэр ярилаа. Ийм хөтөлбөрүүд хүмүүсийг эмчилэхээс гадна тамхи, архинаас татгалзах болон өөрийн жинд анхаарал тавихад сургадаг юм. “Зүрхний ажлын” урьдчилан сэргийлэх арга хэмжээний захын туйпууны үүргийг хүн өөртөө хэрхэн хандаж байгаа болон хүрээлэн байгаа орчин, гадны нөлөөтэй хэрхэн харьцаж байгаатай холбоотой гэж Евгений Шляхто ярьж байна: «Хамгийн гол нь өөрөө өөрийгөө хайрлаж, хамгаалах ёстой. Нөхцөл байдал яаж ч эргэлээ гэсэн эрүүл биед саруул ухаан гэдэг үгийг байнга санаж байх хэрэгтэй» гэж тэр хэллээ. Өөрийнхөө дотоод сэтгэлийг удирдаж сурахад хэзээч оройтохгүй. Амьдрал ганцхан олддог гэдгийг хүн бүр заавал санаж байх хэрэгтэй түүнийг муу сэтгэлийн хөдлөлөөр өөрийн гараар богиносгоно гэдэг ухаалаг бус хэрэг шүү дээ. Хүн уурлах юм уу харгис хэрцгий болох үед хүний бие эрүүл мэндэд хортой гормоныг гаргадаг ба энэ гормон нь цусны бүлэгнэлтийг ихэсгэж, өвчлөлтийг ихэсгэдэг байна. Уурлахын оронд бүжиглэдэг ч юм уу дуулвал маш сайн, энэ нь сэтгэл санааг сэргээнэ гэж нэрт кардиолог ярьж байна. Алмазовын нэрэмжит зүрх судас, цус, эндокринологийн холбооны төвийн захирал Евгений Шляхто, зүрхний өвчнийг багасгаж болох хэд хэдэн энгийн аргыг сануулж байна. Идэж байгаа хоол, ус болон хөдөлгөөндөө анхаарах хэрэгтэй. Өдөрт 5-6 жимс болон ойролцоогоор 400 грамм ногоо идэж, хоол хийхдээ ургамалын тос хэрэглэж, 1,5 литр ус уух хэрэгтэй. Хурдан хурдан алхах нь хамгийн сайн хувилбар бөгөөд болвол өдөрт 5 километр явах хэрэгтэй. Харин гүйлтийн талаар бол хэрвээ хүсэл байвал эхлээд эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Өөдрөг сэтгэл, эрүүл аж төрөх ёс л зүрх судасны өвчнийг багасгах хамгийн гол үндэс юм гэж Евгений Шляхто батлаж байна.