Загас идэх нь хараа муудах, сохрох эрсдэлийг хамгийн ихээр бууруулдаг болохыг саяхны нэг судалгаа тогтоов.
Британийн эрдэмтдийн судалгаагаар долоо хоногт ердөө 1-2 удаа загас идвэл сохрох аюулаас бараг 50 хувиар сэргийлж чадах гэнэ. Загасанд агуулагдах омега-3 тосны хүчил харааг сайжруулдаг. Энэ хүчил туна, яргай зэрэг тос ихтэй загасанд баялаг байдаг аж.

Түүнээс гадна хөгшрөлтийн улмаас хараа муудах, хараа аажмаар муудах зэрэгт загас шиг тустай зүйл үгүй гэнэ. Тэдний судалгаанд хамрагдсан ахимаг насны 235 эмэгтэй долоо хоногт бүтэн загас бус нэгээс хоёр порц идэж байсан бөгөөд тэдний хараа муудах эрсдэл 42 хувиар буурчээ.

Түүнчлэн загас идэх нь эрчүүдийн харааг ч сайжруулдгийг эрдэмтэд тогтоосон байна. Судалгааг ахалсан, Британийн Харвардын анагаахын сургуулийн доктор Уильям Кристений үзэж буйгаар бараан махтай загас эрүүл мэндэд илүү тустай аж.