Хэлүүнд селикон шахахаас татгалзахыг зөвлөж байна

 

Эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарах үүднээс уруул, хөх, өгзөгтөө селикон шахуулах болсон. Гэхдээ тохируулж хийлгэхийг эмч нар сануулдаг.
Тэгвэл Португалийн эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүд хэлүүгээ томруулахыг хүссэн бүсгүйчүүдэд хандан селикон шахуулахгүй байхыг анхааруулах болжээ. Учир нь бүсгүйчүүд бэлгийн харилцаанд идэвхтэй, илүү таашаал авахын тулд хэлүүгээ томруулахыг оролдох болсон байна.

Гэвч селикон эм бэлэг эрхтэний орчимд удаан хугацаанд байх нь эрүүл мэндэд хортой аж. Ихэвчлэн порно киноны жүжигчид хэлүүгээ томруулах зорилгоор селикон шахуулж угийн пэмбэгэр харагдуулахыг оролддог.

Порто хотын “Ла виззацо” эмэгтэйчүүдийн эмнэлгийн ахлах эмч, профессор Фернандо Гуэрро “Хэлүүг томруулснаар бэлгийн харьцааны үед авах таашаал нэмэгддэг. Гэхдээ хэлүүнд шахсан селиконыг тодорхой хугацаанд шинэчилж байх шаардлагатай. 4-6 сар бол тогтмол хугацаа” гэжээ.

Эмэгтэйчүүд сексээс таашаал авахгүй бол сэтгэл санаагаар унадаг. Гэвч бүсгүй та хамтрагчтайгаа энэ талаар сайтар ярилцсаны үндсэн дээр бэлгийн харилцаагаа сайжруулахыг эмч нар зөвлөж байна.

Т.Арьяа