SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012
Интернэтийн асар том орон зайд аялахдаа та ямар браузер хэрэглэдэг вэ. Магадгүй Internet Explorer хэмээх интернэт хөтчийг дийлэнх хүмүүс ашигладаг байж болох юм. Учир нь компьютер бүрт Windows үйлдлийн системтэй хамт ирдэг болохоор. Хэрэв та Internet Explorer хөтчийн хувилбаруудыг хэрэглэдэг бол энд хүргэх мэдээнд анхаарлаа хандуулна уу.
Windows-ийн төрлийн үйлдлийн системүүдийн удирдлаган доор компютеруудад чимээгүйхэн суулгагдсан, хамгийн түгээмэл гэгддэг энэхүү браузер нь хэрэглэгчдэд онц аюултай гэдэг нь тогтоогджээ. Internet Explorer-оос тухайн “хохирогч” нь болох копьютерийг бүрэн хяналтандаа авч, нууц дугааруудыг нь хулгайлах болон хэрэглэгчийн хувийн нууцад нь нэвтрэх боломжийг хакеруудад олгодог алдааг илрүүлсэн байна.

 

Мэргэжилтнүүд, дэлхийн өнцөг булан бүрт орших интернэт хэрэглэгчдэд  онц аюултай энэ браузерыг ашиглахаас татгалзаж, Firefox, Google Chrome, Opera болон Safari зэрэг браузеруудыг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна. Microsoft өмнө нь ч гэсэн олон сануулга авч байсан. Microsoft-н энэхүү браузер нь дэлхийн интернэт сүлжээний зөвлөлийн стандартын шаардлага хангадаггүй төдийгүй сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийнх нь тоо эрс цөөрсөн байна.

 

Энэхүү “чимээгүй браузерын” тухай өмнөх хэрэглэгчид нь ч тэр, бусад хүмүүс ч тэр ам муутай байдаг. Гэвч энэхүү доголдолтой эксплорерыг хамгийн багадаа нийт интернэт хэрэглэгчдийн 50 хувь нь хэрэглэсээр байгаа нь хүмүүс альтернатив браузер татаж авах гэж түвдэхгүй байгаад оршино. Гэхдээ энэхүү илэрсэн “цоорхой” нь браузеруудын зах зээл дээрх нөхцөл байдлын эрс өөрчлөх бололцоотой болоод байгаа юм. Кибер-Ертөнцийн аюулгүй байдлын судлаачдын үзэж байгаагаар энэ нууц дугаар хулгайлах боломж олгосон алдааг Дэлхий дахинд 10 мянга гаруй веб сайтууд ашиглаж байсан аж. Тэд ихэвчлэн геймерийн сайтууд байсан бөгөөд эзэмшигчид нь алдартай тоглоомнуудын нууц дугаарыг хулгайлдаг байж. Тус эксплорерын алдааг гэмт хэргийн бусад хэлбэрээр ашигласан эсэх нь одоогоор илрээгүй байна.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1091268/bc8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청