SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012
![]()
Энэ нь жолооч унаатайгаа ярьж харилцдаг системүүдээс хаяг бүрнээр нь "ойлгодог" анхны навигацийн систем болж байгаагаараа онцгой юм. Үүнээс гадна уг системийг дуу хөгжмийн хайлт хийхэд ашиглах бөгөөд аудио файлийн ID3 тэгийг бүрэн бөглөсөн тохиолдолд хөгжмийн төрөл жанр, дуучин юм уу альбумын нэрээр нь хайж сонгох чадвартай. Цаашид 2010 оноос машины оролтонд холбосон iPod юм уу бусад төрлийн плэйерээс ч хайлт хийдэг болно.
![]() Тус компани Voice Control системийг анхлан 2006 онд нэвтрүүлсэн боловч ердийн гар оруулгаас илүү төвөгтэй урт дараалсан командаас болж хэрэглээнд хүчтэй нэвтэрч чадаагүй юм. Европын хэд хэдэн хэл дээр ажилладаг уг дуут удирдлагын систем нь АНУ, Герман, Австри, Недерланд, Франц, Итали, Испани, Англид зарагдах БМВ загварын машинд тавигдана. YouTube дэх видеог энд дарж сонирхоно уу. |