SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

Дэлхийн хамгийн том цахим номын сан байгуулахаар зэхэж буй Google-ийн эсрэг интернэт бизнесийн гурван акул нэгдэх гэж байна. Энэ тухай BBC мэдээлэв.
   
Номыг тусгай зөвшөөрөлгүйгээр цахим хэлбэрт шилжүүлж, зохиогчийн эрхийг зөрчдөг хэмээн интернэтийн хайлтын сайтуудыг буруутгах тохиолдол элбэг гардаг. Энэ төрлийн гомдол гаргасан зохиогчидтой Google компани өнгөрсөн онд хэлэлцэж, тохирчээ. Ингээд зохиогчдийн зөвшөөрлийг аван, тусгай эрхийн дагуу цахим номын сан байгуулахад 125 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Зохиогчид бүтээлээ бүртгүүлээд, шагнал авч болох аж.

Урьдчилан төлөвлөж буйгаар зохиогч өөрийн бүтээлийн борлуулалтын орлогын 70 хувийг авч, үлдсэн 30 хувь нь Google-д үлдэх юм байна. Харин зохиогч нь тодорхой бус бүтээлүүдийг тус компани гэрээ, хэлэлцээрийн дагуу өөр дээрээ бүртгэх эрхтэй болжээ. Уг хэлэлцээрийн  дагуу ямар нэг шүүмжлэл байх аваас ирэх сарын 4-ний дотор гомдол гаргаж болох аж. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр Google-ийн талд байх юм бол ХХ зууны ихэнх номыг багтаасан цахим номын сангийн тал дээр тус компани монополь эрхтэй болох юм.

Харин Microsoft, Yahoo, Amazon гурав электрон номын үйл ажиллагаа эрхэлдэг Internet Archive компанитай хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Эдүгээ тус компани 1.5 сая номыг электрон хувилбарт шилжүүлсэн юм байна. Google-ийн төсөлтэй өрсөлдөхүйц томоохон цахим номын сан байгуулах тал дээр хамтарч ажиллахаа Microsoft болон Yahoo албан ёсоор мэдэгджээ. Харин Amazon компанийн төлөөлөгчид хараахан мэдээлэл өгөөгүй байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2147800/83b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청