SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

2009 он шинэ техник технологи хувь хүний амьдралд улам бүр нэвтэрсэн жил байлаа. Үүнийг өөрсдийн амьдралд хамгийн ойр байгаа хэрэглээний зарим төрлөөр дурдъя. Хөдөлгөөнт холбоо буюу бидний нэрлэж заншснаар гap утасны хэрэглээ өнгөрсөн онд дэлхий нийтээр 10 орчим хувь өсчээ. Энэ нь 10 жилийн өмнөхөөсөө бараг 70 шахам хувь өссөн үзүүлэлт юм байна. Иймээс хөдлөгөөнт холбооны технологийг амьдралд тэр дундаа хувь хүмүүсийн хэрэглээнд хамгийн хурдан нэвтэрч буй технологи хэмээн нэрлэж байгаа аж. Үүнтэй зэрэгцээд эсрэгээрээ явж байгаа нэг зүйл суурин утасны хэрэглээ нэлээдгүй хэмжээгээр буурсан байх юм.

2009 оны эцсээр гэхэд дэлхий нийтэд 4.6 тэрбум хүн гар утас хэрэглэж байна гэсэн тооцоог гаргажээ. Гар утасны хэрэглээгээрээ Ази болон Номхон далайн бүс нутаг, Европчууд толгой цохьж байна. Тухайлбал Азид 400 гаруй сая, Европод 600 сая шахам хүн хөдөлгөөнт холбоо ашиглаж байна. Энэ талаараа Африк тивийнхэн харьцангуй хоцорч яваа юм байна. Гэхдээ бүс нутгуудын хэрэглээний нэлээд ялгаа бий. Тухайлбал америкчуудын 82 хувь нь гар утас хэрэглэдэг байхад Азийн хамгийн хөгжилтэйд тооцогдох Ємнөд Солонгос, Японд хүн амынх нь 70 орчим хувь нь хөдөлгөөнт холбоогоор үйлчлүүддэг байна.
Єнөөдөр манай гаригийн хүн амын дөрөвний нэг нь интернет хэрэглэж байна. Энэ нь ойролцоогоор 1.9 тэрбум хүн юм байна. Интернетийн үнэ байнга буурч, утасгүй интернет нэвтэрч байгаa хэдий ч хэрэглээ нь тэр бүр нэмэгдэхгүй байна.
2009 онд манай гаригийн хүн амын тоо 6.8 тэрбумд хүрсэн. Тэгвэл нийт хүн амын дөрөвнии гурав нь болох 4.9 тэрбум хүн гэртээ зурагттай бол гурван өрх тутмын нэг нь компьютертай байдаг гэнэ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2592288/7a0/trackback

Бамбаруу.

2010.01.09 16:16:26
*.65.74.62

uytuyt
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청