SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 625
Microsoft компани хайлтын шинэ сайт нээнэ
 Компьютер технологийн ертөнцийн хаан болох Microsoft компани нь ирэх хэдэн хоногоос өөрийн хайлтын шинэ сайтаа нээх болсноо мэдэгдлээ. Энэхүү сайтаа

Kumo гэж нэрлэх төлөвтэй байгаа ч олон нийт ашиглаж эхлэхээс өмнө нэрээ өөрчилж магадгүй байгаа ажээ. Гэхдээ Microsoft компанийн үзэж байгаагаар өрсөлдөгчид болох Yahoo! , Google нь этгээд сонин нэртэй ч энэ бүхэн, нэр нь амжилтад нь нөлөө үзүүлээгүй учир тийм ч сүртэй асуудал биш гэж үзэж байгаа юм. Microsoft компаниас гадна өөр нэгэн, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани саяхан мөн л хайлтын  “Wolfram Alpha”  нэртэй сайтаа бүтээжээ.

Интернэт дэх хайлтын гол сайтууд болох Google, Yahoo болон Microsoft-оос гадна өчнөөн олон жижиг компаниуд энэ бизнест өрсөлдөж, хэрэглэгчдийн анхаарлыг татахаар ажилладаг ажээ.

Маш цөөн тооны хэрэглэгчид л хайлтын Ask.com, Answer.com and About.com зэрэг сайтуудыг ашигладаг бөгөөд ойролцоогоор хагас сая гаруй хайлтын сайт байдаг хэмээн мэдэгдсэн байна.

Microsoft –ийн мэдэгдэж байгаагаар шинэ хайлтын сайт нь Google болон Yahoo!-тай харьцуулбал тухайн хайж байгаа зүйлтэй холбогдолтой илүү олон мэдээллийг олж өгөх чадвартай учраас хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг сайт болох аж. Хэдийгээр сүүлд гарсан сайт нь технологийн дэвшлийг илүү харуулж чадах ч, илүү сайжруулсан хэлбэртэй гарж болох ч энэ бүхэнд хүрэхийн тулд ихээхэн хөдөлмөр шаардагдах нь мэдээж. Учир нь  Google-ийг интернэт хэрэглэгчдийн гуравны хоёр хувь нь ашигладаг юм.

Г.Уянга

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1865277/0d2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
5 IT-news ij buren core i3 zarna enka123 2016-11-27 444
4 IT-news vegas programm meddeg hun bainuu Artzaya 2016-12-05 344
3 IT-news Computer notebook formatlana program suulgana 010-9856-9181 maabaa 2017-04-03 346
2 IT-news Докторын диплом бичиж байгаа хүмүүст тусална. 010-7651-1616 MK비자VISAoffice 2019-10-09 221
1 IT-news samsung tab A avna Жaмууx 2020-03-03 382
배너신청
자생병원

배너신청