SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

Та үүнийг мэдэх үү

H/W Уншсан 3421 vote 0 2009.01.27 18:01:09

Үндсэн ашиглагддаг товчлуурууд.

Юуны түрүүнд эхлэхээсээ өмнө таныг дуустал уншиж өөрөө туршиж үзэхийг зөвлөж байна.

F1 - Виндоусын болон бусад бараг бүх программын тусламжийг харуулна. Програмистууд туслаач гэхийн оронд F1 гэдэг гэж хүмүүс хошигнодог.

CTRL+ESC - Старт буюу таны одоо харж байгаа зүүн доод талын Виндоусын зурагтай товчийг нээдэг юм. Дээр үед их хэрэгтэй байсан ч одоо үед шууд Старт гэсэн товч гаран дээр байдаг болчихсон.

ALT+TAB - Нээлттэй байгаа цонх буюу программуудын хооронд шилжинэ.

ALT+F4 - Сонгосон зүйлээ хаана. Жишээлбэл программ, цонх зэргийг шууд хаана. Гацсан юмыг заримдаа ингэхээр хаагддаг.

SHIFT+DELETE - Сонгосон файлыг хогийн саванд хийлгүй шууд устгана.

CTRL+C - Аливаа зүйлийг хуулж авна. Жишээлбэл файл текст гэх мэт

CTRL+X - Дээрхийн адил. Гэхдээ тасдаж авна. Тэгэхээр үлдэхгүй шууд зөөгдөнө гэсэн үг юм.

CTRL+V - Хуулж, тасдаж авсан зүйлээ сонгосон газарт тавина.

CTRL+Z - Сүүлийн үйлдлийг буцаана. Зарим программ дээр нилээн олон үйлдэл буцаана.

CTRL+Y - Буцаасан үйлдлээ буцаана. Зарим программ дээр өөр хослол байдаг. Ихэнхдээ энэ ажиллана.

CTRL+B - Сонгосон текстийг бүдүүрүүлнэ.

CTRL+U - Сонгосон текстэнд доогуур зураас хийнэ.

CTRL+I - Далий болгоно.

CTRL+A - Бүхнийг сонгоно. Файлууд, эсвэл текст за ер нь бүх зүйлийг сонгох л бол энэ хослолыг дарахад болно.

F10 - Цэсийг харагдуулна. Сүүлийн үед олон программын цэс нуугдмал болсон болохоор их хэрэгтэй дээ заримдаа дан ALT аа дараад гаргах нь ч бий.

SHIFT+F10 - Хулганы 2 дох товчны үүргийг гүйцэтгэнэ. Зүйлийн цэс гэх үү дээ. Яагаав өнөө COPY PASTE энэ тэрийг гаргаж ирдэг. Гэхдээ энийг бас сүүлийн үеийн гаран дээр угаасаа суулгасан байдаг. Яагаав бас нэг жагсаалтыг сумаар зааж байгаатай ижил.

CTRL+ESC - дараа нь TAB дарвал Taskbar буюу энэ доор байгаа урт нарийнийг сонгоно. Тэгээд SHIFT + F10 аа дараад тохиргоо руу нь орж болно.

ALT+DOWN ARROW - Унадаг цэс гаргадаг гэнэ.

SHIFT - энийг дараатайгаар СД гээ хийж уншуулвал СД шууд ачаалахгүй. Өөрөөр хэлбэл Ауторан нь хийгдэхгүй гэсэн үг.

ALT+SPACE - Цонхны цэсийг нээнэ. Виндоусын сонгосон байгаа цонхны системийн цэс гэсэн үг. Үүнийг ашиглаад цонхыг Жижигрүүлж, зөөж, хааж болдог.

CTRL+TAB - Програм доторх цонхонд шилжинэ. Жишээлбэл Интернэт Хөтөч 7 дээр дотор нь нээсэн цонхнууд дотроо шилжинэ.

CTRL+SHIFT+TAB - Дээдэхийн адил гэхдээ буцаад явна.

CTRL+F4 - Програм доторх цонхыг хаана. Жижиг

ALT+F6 - Програм дотор нээсэн жижиг программ 2 ын дунд шилжинэ. Жишээлбэл Notepad нээгээд дотор нь Find -г нээхэд хооронд нь шилжинэ гэсэн үг.

F2 - Файлын нэрийг өөрчлөхөд дардаг. Бараг бүх хөтөч төрлийн юман дээр ажиллана.

F3 - Элдэв зүйл хайхад дарна. Бараг л бүх хөтөч, программ дээр хэрэглэгддэг. Энэ товчийг ихэвчилэн томруулдаг шилтэй зүйрлэдэг.

ALT+ENTER - Сонгосон файлын мэдээлэл рүү ордог. Жишээлбэл файлын хэмжээ үүсэн он сар зэрэг харагдана гэсэн үг. Хардыг ингэвэл сул зай гэх мэт нь харагдана.

F4 - Ихэнхдээ Хаягны бар луу шилждэг товч. Жишээлбэл таны энэ хөтөчний дээд талын хаяг бичдэг газар луу шилжинэ.

F5 - Бараг бүх юмыг Рэфрэш буюу дахин ачаалладаг гэх үү дээ. Тэгэхдээ нээгээд хаах биш зүгээр л дэлгэцээ цэвэрлэдэгэ гэхэд болох юм.

F6 - Талбарууд руу шилжинэ. Жишээлбэл энэ хөтөчний хаяг, талбар энэ тэр гээд тэнэж өгнө өөрөө үзээрэй.

BACKSPACE - Юм бичиж байхад устгадаг бол хөтөч дээр ажиллаж байхад буцна. Виндоус хөтөч дээр бол эх хавтас руу шилжинэ. Ер нь л буцах товч.

Numeric Keypad * - Хөтөч дээр сонгосон байгаа бүх хавтасыг доош нь задлаж нээнэ.

Numeric Keypad + - Хөтөч дээр сонгосон хавтсыг нээнэ.

Numeric Keypad - - Хавтсыг хаана. Энэ дээрх 3 ын оронд зүг чигээрээ хөтөч дотор ажиллахад илүү амар баруун тийшээ дарж нээнэ, зүүн тийшээ дарвал хаана гэх мэт.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслах

SHIFT товчоо 5 удаа дарахад - Наалдамхай товчнууд гарна. Ок гэснээр ALT, CTRL, WINDOWS, SHIFT гэсэн товчнуудыг нэг удаа дарахад дараатай байгаа юм шиг болгодог юм.

SHIFT товчоо 8 секунд дарахад - Энэ товчийг дараатай мэт болгоно.

NUM LOCK товчоо 5 секунд дарахад - Бас нэг юм хийдэг юм байна.

Left ALT+left SHIFT+NUM LOCK - Хулганы товчийг унтраана асаана.

Left ALT+left SHIFT+PRINT SCREEN - Тод зураглалтай болгоно унтраана.

Виндоус товчтой холбоотой хослолууд

Windows Logo+R - RUN программ нээнэ. Энэ программаар олон зүйл нээж болно. Жишээ тооны машиныг CALC гэж бичээд нээж болно.

Windows Logo+M - Нээлттэй бүх цонхыг жижигрүүлнэ.

SHIFT+Windows Logo+M - Буцаагаад томруулна.

Windows Logo+F1 - Виндоусын тусламжийг нээнэ.

Windows Logo+E - Windows Explorer, буюу Виндоусын хөтчийг нээнэ.

Windows Logo+F - Виндоусаас хайлт хийнэ. Файл, хавтас гээд хайдаг даа.

Windows Logo+D - Дэлгэц рүү шууд шилжинэ. Бүх цонхыг жижигрүүлнэ.

CTRL+Windows Logo+F - Компьютер хайна. Мэдээж сүлжээнээс.

CTRL+Windows Logo+TAB - Бас нэг төрлийн цонхнуудыг шилжих хэлбэр. Гэхдээ өөр өөр шүү.

Windows Logo+TAB - Таскбар буюу энэ доор байгаа урт нарийнхан дээрээ байгаа зүйлсийн дунд шилжинэ.

Windows Logo+Break - Системийн тохиргоо руу орно.

Windows Logo+L - Виндоусаас шууд гарна.

IntelliType хэмээх программ суулгасан үед ашиглах товчлолууд

Windows Logo+P - Хэвлэх төхөөрөмжүүдийг нээнэ.

Windows Logo+C - Контрол панел нээнэ.

Windows Logo+V - Clipboard нээнэ.

Windows Logo+K - Гарны тохиргоог нээнэ.

Windows Logo+I - Хулганы тохиргоог нээнэ.

Ихэнх программ дээр ажиллах энгийн товчууд.

TAB - товчнуудын хооронд шилжинэ.

SHIFT+TAB - буцаад шилжинэ.

SPACEBAR - Зай авах том товч. Ихэнхдээ сонгосон товчийг дардаг.

ENTER - Бас сонгосон товчийг дардаг. Тэгэхдээ нэвтрэх гэх мэт үед энэ 2 заримдаа их ондоо байдаг.

ESC - Зугтах товч. За зугтах ч юу байх вэ. Гарах, цуцлах товч.

Цаг гарган уншсанд баярлалаа. Би таныг энэхүү товчлолуудыг хэвлэж авахыг зөвлөж байна.


profile

Tsergiinbodol

2009.03.07 13:03:29
*.195.227.135

gants 2-iig ni hereglehee buur martsan bna shuu kkk
medehgui neg ni heregleed surchihwal ch tee ^^
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
1877 МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! soragsan 2009-03-29 3916
1876 H/W ****ИНТЕРНЕТ ҮНЭГҮЙ СУУРИЛУУЛЖ ӨГНӨ***HYAMD COM ZARJ BNAA>>> MGL гишүүн** 2008-08-18 3899
1875 S/W Хэрхэн IP хаягаа олох вэ? Levi`s 2008-10-15 3897
1874 IT-news sky messenger yaj tataj awah be [1] 영원 2009-12-27 3895
1873 asuuh uym b.naa [5] baya 2006-09-19 3883
1872 duu tatagch mgl [4] ganbaa 2006-11-16 3871
1871 game Virus [3] mymik 2009-02-15 3868
1870 IT-news Iphone 4 bolon Iphone 3gs zarna. mendee11 2011-07-15 3864
1869 eukamm@yahoo.com xayagaar yabuulj tuslaach [3] sarnai 2006-09-19 3860
1868 game CS file [3] Levi`s 2009-01-07 3808
1867 game 9 SARD HOLBOLT HIILGEVEL 3 SAR INTERNET UNEGUI HEREGLENEE [1] MGL гишүүн** 2008-09-03 3774
1866 S/W Хамгийн хямд компьютер,Үнэгүй интернет [1] kommedee 2008-07-23 3751
1865 IT-news BMW - Дуут удирдлагын систем [1] Levi`s 2009-06-26 3748
1864 S/W KОМПЬЮТЕР зарна!!!! [1] neg_horoolol 2008-07-17 3748
1863 IT-news БУСДААС АСУУСНААС ГҮҮГЛЭ АХААС Л АСУУЖ БАЙ...... oogoo2011 2011-03-16 3734
1862 game HUMUUSEE ENE UNEHEER UNEN YUM SHUU sormuusmaa 2009-01-20 3708
1861 S/W Хамгийн хямд компьютер,Үнэгүй интернет [1] kommedee 2008-07-26 3708
1860 sain Computer [1] ***.cute.boy*** 2008-07-08 3690
1859 S/W Монгол бичгийн хэвний багц [1] nikes 2009-03-01 3687
1858 H/W i7 processor зарна [3] otgoopool 2010-04-07 3625
1857 програм pc ний тоглоом psp ний тоглоом [1] sesemopen_odko 2009-07-04 3594
1856 BYATSHAN TARHI ZARNA [2] MR.BAMBINO 2009-05-07 3593
1855 S/W Хамгийн хямд компьютер. [1] kommedee 2008-09-08 3583
1854 IT-news kiriller [4] magicnar 2009-12-01 3560
1853 S/W notebvvk ndee utasgvi internetiin erx awax gesen ym yaj awax we? sariin tolbor ni xed we? tuuk6 2009-08-12 3530
1852 IT-news Бүх төрлийн вэб сайт болон компьютерийн сургалт. bataasan 2011-11-29 3529
1851 H/W BUGDIIG NEG DOROOS.... [1] MGL гишүүн** 2008-08-23 3509
1850 game psp-d game [2] surguul 2010-10-22 3489
1849 S/W Хамгийн хямд компьютер,Үнэгүй интернет [1] kommedee 2008-07-24 3439
1848 Internet Explorer - онц аюултай болох нь тогтоогджээ. Ирмүүн 2009-01-07 3428
» H/W Та үүнийг мэдэх үү [1] nikes 2009-01-27 3421
1846 game VIRUS..................VIRUS........................ [1] MGL гишүүн** 2008-09-03 3398
1845 Та бүхэн яарагтун. [1] kommedee 2008-07-17 3376
1844 computer-iin baruun dood buland tsagnii hajuud bgaa [6] doloo 2006-09-20 3363
1843 game sudden hack hergeldeg nus tgss 2009-01-23 3355
1842 S/W komputer aa hangil tanidag bolgomoor bna yamar program suulgaval boloh ve? [3] MURDERER<S> 2008-11-20 3348
1841 H/W МЭДЭЭЛЭЛИЙН ЗУУНЫ ЗЭВСЭГ КОМПЬЮТЕР [1] como2005 2008-07-18 3344
1840 H/W All in one шинэ комьпютeр [2] tselmegtenger 2010-11-21 3342
1839 game display kart yaaj taniulah be tuslaach [2] 012345 2012-02-15 3321
1838 H/W Sony VAIO i3 notebook zarna carbbeanstory 2011-09-26 3320
1837 S/W Word avmaar bna [4] TLG13 2008-07-11 3309
1836 pc bna [6] 바트 2009-05-09 3304
1835 S/W zaaj ogooch naizuudaa [1] shinmu 2008-09-08 3292
1834 graphic card amd cpu bna [1] moion 2008-07-16 3290
1833 H/W COMPYUTER NOTEBOOK CAMERA HANDPHONE INTERNET [1] MGL гишүүн** 2008-09-03 3277
배너신청
자생병원

배너신청