SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 625


2011-03-15 23:54

Одоо ирээдүйд ч гэсэн бүх л салбар мэдээллийн технологи дээр тогтож байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх гэж бодож байна. Яагаад мэдээллийн технологи дээр тогтож байгаа юм тийм биш гээд хариулчих хүн ховорхон гарах байхаа.

Дээхнэ үед бүх шинжлэх ухааны хаан нь математик байсан бол одоо мэдээллийн технологигүйгээр ямарч салбар үйл ажиллагаагаа явуулхад хүндрэл бэрхшээлтэй болсон цаг.

Ийм эрин зуунд амьдарч байгаа бид бүхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн бусдын доор орохгүйгээр алхаж явахын тулд мэдээллийн технологийн тодорхой түвшиний мэдлэг боловсролтой, ядаж хэрэглээнийхээ түвшинд интернэт, гар утас, компьютер, цахим хуудас, зурагийн апрат, видео камер хэрэглээний програм дээрээ ажиллаж чаддаг хүссэн мэдээллээ интернэт болон бусад эх сурвалжаас олоод авчих чадвартай техник, технологийн боол болчихгүй явах нь бид бүхний үүрэг бизээ.

Далай дуслаас бүтдэгийн адил хүчирхэг улс чадварлаг ард түмнээс бүрддэг. Тэгвэл чадварлаг ард түмнийг бүтээгч нь та бид билээ. Бид чадварлаг байвал улс орон ч хүчирхэг болж сайн сайхан нийгэм бүрэлдээд юугаар ч дутахгүй сайхан амьдралыг буй болгох болно. Мэдээж та өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ маш сайн байж болно гэхдээ улам их амжилт гаргахын тулд танд мэдээллийн технологийн суурь мэдлэг зайлшгүй хэрэг болох болно. Дандаа хүнээс асуугаад яваад байна гэж юу байхав наад захын зүйлүүдээ өөрөө хийгээд сурчих хэрэгтэй байх.

Жишээ нь:Хэрэгтэй мэдээллээ интернэтээс олоод авчихдаг, компьютерийнхээ вирусыг устгачихдаг, ворд, эксэл, поверпойнт дээр ажилчихдаг, хүссэн файлаа аттач хийгээд эсүүл уплоад хийгээд хэн нэгэндээ илгээчихдэг, мэйлийнхээ пассвордыг сольчихдог, сошиал нэтворк ашиглаад бусадтай танилцаад өөрийн хүрээлэлээ нэмэгдүүлчихдэг, гар утсаа ярьж мэссэж бичихээс илүүтэгээр ашиглачихдаг, принтер, скайнер гэх мэт комьютерийн дагалдах хэрэгсэлүүдийнхээ драйверуудыг таниулчихдаг.... гэх мэт наад захын хэрэглээний зүйлсээ цаг үеээсээ хоцролгүй эзэмшээд явах юм бол энэ нь таны ажилд маш их тус болох нь гарцаагүй бизээ. Хэн нэг нь ирж хийж өгхийг нь хүлээсээр байгаад таны үнэтэй цаг дахин хэзээч эргэж ирэхгүйгээр алслан холдох болно.

Иймд та өөрийгөө дайчлан бага багаар сурж мэдэх хэрэгтэй. Эдгээр зүйлүүдийг мэдэж сурхад заавал хэн нэгэн заахыг хүлээлгүй интернэтийн асар том мэдлэгийн сангаас олох боломж хүн бүхний өмнө тэгш эрхтэйгээр байж байна.

1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.

“+” тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна.
Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл энэ киноны зєвхєн гуравдугаар ангийг нь хайна.

“-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.

“~” тэмдэг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна.
Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгvй байгаа vед илүүтохиромжтой.


“ОR” тэмдэг, үүнийг Boolean тєрлийн үйлдэл гэдэг. Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай.
Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR paris" гэж хайх хэрэгтэй.

Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй.
Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын үнэтэй ХВОХ олдох болно.

2. Тусгай үгнүүд ашиглах

"SITE:: үг" ингэж хайвал тухайн сайтын домайныг тодорхойлно.
Жишээ нь та зєвхєн Монгол сайтуудаас хайхыг хvсвэл "SITE:: mn" гэж эхлvvлэх ёстой. Энэ мэтчлэн маш олон янзаар ашиглаж болно.

"INTITLE" Энэ бол маш чухал тvлхvvр vг. Тухайн хуудасны нэршил гарчиг буюу title-д байх vгээр хайдаг. Хамгийн тvгээмэл ашиглагддаг. Та уг тvлхvvр vгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна.
Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хvссэн дуугаа хайж олох боломжтой.
Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал ?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хvссэн vедээ шууд татахаар олж авч болно.

"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж єгєх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн vг орсон бvх сайтыг олно.

Define: гэсэн комманд нь тухайн vгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхvv командыг єєрийн хvссэн єргєтгєлтєй файл, баримт хайхад хэрэглэнэ. Єргєн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" єргєтгєл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт тєрєл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд тєрєл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар єргєтгєлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бєгєєд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зєвхєн АНУ-ын боловсролын ".edu" єргєтгєлтэй коллежийн сайтуудыг харуулна.

In коммандын тусламжтай єєр нэгж хэмжээсvvдийг хооронд нь шилжvvлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.

Ажил бүтээхийн эрэмбэ нь "Мэдлэг, Чадвар, Дадал" гурав.  Аливаа шинжээс эрхэм нь "Мэргэн, Түргэн, Даамай" гурав. -  Д. Данзанравжаа

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4319170/253/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
625 IT-news Samsung Series 7 Chronos notebook зарна nyamka0118 2013-02-22 27664
624 IT-news Smart phoned gmobile-n dugaar suulgasan hun bnuu tuslaach plz [2] Dominic 2011-04-27 23719
623 IT-news USA -gaas irsen shine notebook zarnaa file [1] Levi`s 2010-04-16 16783
622 IT-news www.goykino.com таныг уйдаахгүй [1] tuuguu22 2010-08-28 12715
621 IT-news Интеграл схемийн 50 жилийн ой Levi`s 2009-06-26 9577
620 IT-news Интернэтийн хар яриа, товч хэллэг [1] Маралгоо 2009-06-24 8253
619 IT-news Hudaldaj avaad 2 sar bolj bga MacBook Pro zarna Flawless24 2012-08-11 6161
618 IT-news COMPUTER ZASVAR maplai 2009-12-15 5800
617 IT-news solongos helnii surgalt hicheellene Batsuda 2009-12-18 5792
616 IT-news Yahoo Messengeriin Нууц үг яаж олох вэ? Нууц үгээ яаж сэргээх вэ? [2] batsgaa10 2010-01-11 5387
615 IT-news ****i pod touch 4th generation hudaldana ****2010 TeckTonik 2010-11-07 4242
614 IT-news Вирус хэрхэн ажилладаг вэ? mgldevochka 2009-06-18 4226
613 IT-news hera belegtei uramshuulaltai naidvartai hudaldaa [1] chugbughamnida 2011-09-16 4015
612 IT-news sky messenger yaj tataj awah be [1] 영원 2009-12-27 3895
611 IT-news Iphone 4 bolon Iphone 3gs zarna. mendee11 2011-07-15 3864
610 IT-news BMW - Дуут удирдлагын систем [1] Levi`s 2009-06-26 3748
» IT-news БУСДААС АСУУСНААС ГҮҮГЛЭ АХААС Л АСУУЖ БАЙ...... oogoo2011 2011-03-16 3734
608 IT-news kiriller [4] magicnar 2009-12-01 3560
607 IT-news Бүх төрлийн вэб сайт болон компьютерийн сургалт. bataasan 2011-11-29 3529
606 IT-news MICROSOFT WORD-ЫН ГЭМТСЭН ФАЙЛЫГ ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ? [1] Nomin 2011-09-16 3217
배너신청
자생병원

배너신청