SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ!

Уншсан 3916 vote 0 2009.03.29 23:44:37
Намайг Намхайн Нацагням гэдэг. Би Англид найман жил электроникийн инженерээр ажиллаж С, ассемблер хэл дээр олон программыг яаж зэрэгцээ ажиллуулдагийг буюу RTOS (Real Time Operating System) системийг хэд хэдэн микропроцессор дээр программчилж сурлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа электрон барааг хийж сурлаа. Тиймээс эх орондоо харьж үндэснийхээ инженерүүдийг дэмжиж, Монголд инженерийн хувьсгал хийх саналыг мэргэжил нэгтнүүддээ уриалж байна.


Ерөнхий сайдын “Импортыг орлуулах” бодлого, Ерөнхийлөгчийн “Шинэ гудамж” төсөл биднийг дэмжиж, биднээс тусламж хүсэж байхад бид дуугүй сууж байгаа нь үнэхээр зохимжгүй явдал. Манай Ерөнхийлөгч “Шинэ гудамж” төслөө “Шинэ хот”, “Шинэ улс” болгон өрөгжүүлэхийн тулд үндэсний инженерүүдээсээ шинэ санаа, шинэ бүтээл хүлээж сууна. Ийм байхад бид нойрноосоо сэрж Монголдоо инженерийн олон төрлийн төсөл зохиож, Ерөнхийлөгчийнхөө төслийг дэмжицгээе.

Ерөнхий сайдаас Элчин сайд нартаа үүрэг даалгавар өгч гадаадад суугаа монгол инженерүүдийг судлуулж улмаар тэднийг нутагтаа ирж их үйл бүтээхийг санал болгож байна.

Жишээ нь, Англид суугаа суугаа манай Элчин сайд Б.Алтангэрэл миний ажилтай танилцаад Английн электроникийн үйлдвэрлэлийн дүр зургийг авч улмаар намайг Монголдоо тийм үйлдвэр байгуулахыг дэмжин тусалж байна.

Хэдийгээр манай инженерүүд одоохондоо зах зээлд эзлэх байр суурьгүй, сул зогсолтын байдалд байгаа нь өөрсдийн буруугаас бус тендер нэрээр импортлогчид ба тэднийг дэмждэг манай элитүүдийн гаж дон юм. Ийм байдал Японд ноёрхож байсан бол тэд өдийд Монгол Улсаас илүү ядууралд нэрвэгдсэн, сул дорой улс орон байх байсан гэж Японы NEC-ын ахлах инженер Стив Икей онцлон тэмдэглэж байсан. Би монгол инженерүүддээ заавар зөвлөгөө өгч, Англид байдаг бараа бүтээгдэхүүнийг зохион бүтээхийг санал болгоно. Тэдний нэг хэсэг миний хэрэглэгч болж байхад нөгөө нь нийлүүлэгч байх юм. Электроникийн үйлдвэрлэлийн бааз суурь ингэж инженерийн бүх салбарын оршин тогтнох эх үндэс болдог.

Жишээ нь, манай хэсэг инженер нано технологи ашиглаж эрчим хүч үйлдвэрлэлээ. Тэдэнд зайлшгүй хэрэгтэй автоматикуудыг би асар бага зардлаар зохион бүтээж нийлүүлж болно. Үйлдвэрлэсэн цахилгаан энергийг нь чанарын өндөр түвшинд хүргэх, доргилтын үед хүчдэлийг тогтворжуулах, үүсгэгч бүрт ачааллыг жигд хуваарилах зэргээр тэд нарт зайлшгүй шаардлагатай автоматикуудыг хангалттай зохион бүтээж нийлүүлж чадна.

Манай хэсэг инженер түлш болон цахилгаан эрчим хүчээр ажилладаг троллейбус зохион бүтээж Казахстан улсад нийлүүлсэн тухай уншлаа. Тэгвэл тэдний удирдлагын хэсгийн автоматикуудыг зохион бүтээж нийлүүлэх боломж байна. Учир нь би эсэргүүцэл конденциатор индукцлэлийн ороомог оролцсон ямар ч электроникийн хэлхээг программ хангамжийн аргаар хийж чадна.

Хэрвээ та хүнсний тоног төхөөрөмжийн инженер бол ямар нэгэн төхөөрөмж зохион бүтээгээрэй. Би түүнийг чинь цахилгаан автоматжуулалтыг нь хийж өгье. Ер нь бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байх учиргүй ээ. Учир нь бүх төрлийн инженержүүлэлтийн анхан шатны жишээ загвар, бүх мэдээлэл интернэтэд үнэгүй байдаг ба IEEE (International Electrical Electronics Engineering) гэдэг сэтгүүл дээр бүх мэдээлэл бий. Энэ сэтгүүл интернэтэд тавигдсан байгаа. Зарим электрон бараа бүтээгдэхүүний хийц загвар, тавил тохируулагийн тоо хэмжээг тухайн улсынх нь Засгийн газрын хуульчлан хатуу зааж өгдөг. Тиймээс бидэнд ямар ч үнэ төлбөргүй техникийн шийдлүүд бэлэн байна. Эдгээр хууль тогтоомж нь интернэт дээр үнэгүй байдаг. Хэрэв бид тэр улсад экспортлоё гэвэл тэдгээр хууль тогтоомжд заагдсан стандартад нь нийцүүлсэн байх ёстой.

Эцэст нь бид электроникийн хувьсгал хийж инженерийн бүх салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх техникийн бүрэн боломжтой боллоо. Гэтэл бидэнд нэг том саад бий. Юу байж болох вэ? Үүнийг дараачийн цувралдаа толилуулах болно.

 

 

Миний товч намтар

2000-2007 онд ALSTOM POWER CONVERSION LTD

CONVERTEAM LTD компанид електроник, программ хангамж,

эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт, тогтворжилт, реле-хамгаалалтын  зохион бүтээгч инженер

 

2007.03-2007.09 онд NEC Electronics LTD компанид хүчний електроник, программ хангамж, моторын удирдлагын автоматжуулалт асуудал эрхэлсэн ахлах инженер

 

2007.09-аас одоо хүртэл Castle Care-Tech LTD компанид интернет, радио холбоо, дохиололын систем зохион бүтээгч програм хангамжийн инженер

 

Илгэгч:

Намхай овогтой Нацагням

26/03/2009

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1503675/416/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
167 game VIRUS..................VIRUS........................ [1] MGL гишүүн** 2008-09-03 3398
166 H/W Та үүнийг мэдэх үү [1] nikes 2009-01-27 3421
165 Internet Explorer - онц аюултай болох нь тогтоогджээ. Ирмүүн 2009-01-07 3428
164 S/W Хамгийн хямд компьютер,Үнэгүй интернет [1] kommedee 2008-07-24 3439
163 game psp-d game [2] surguul 2010-10-22 3489
162 H/W BUGDIIG NEG DOROOS.... [1] MGL гишүүн** 2008-08-23 3509
161 IT-news Бүх төрлийн вэб сайт болон компьютерийн сургалт. bataasan 2011-11-29 3529
160 S/W notebvvk ndee utasgvi internetiin erx awax gesen ym yaj awax we? sariin tolbor ni xed we? tuuk6 2009-08-12 3530
159 IT-news kiriller [4] magicnar 2009-12-01 3560
158 S/W Хамгийн хямд компьютер. [1] kommedee 2008-09-08 3583
157 BYATSHAN TARHI ZARNA [2] MR.BAMBINO 2009-05-07 3593
156 програм pc ний тоглоом psp ний тоглоом [1] sesemopen_odko 2009-07-04 3594
155 H/W i7 processor зарна [3] otgoopool 2010-04-07 3625
154 S/W Монгол бичгийн хэвний багц [1] nikes 2009-03-01 3687
153 sain Computer [1] ***.cute.boy*** 2008-07-08 3690
152 S/W Хамгийн хямд компьютер,Үнэгүй интернет [1] kommedee 2008-07-26 3708
151 game HUMUUSEE ENE UNEHEER UNEN YUM SHUU sormuusmaa 2009-01-20 3708
150 IT-news БУСДААС АСУУСНААС ГҮҮГЛЭ АХААС Л АСУУЖ БАЙ...... oogoo2011 2011-03-16 3734
149 S/W KОМПЬЮТЕР зарна!!!! [1] neg_horoolol 2008-07-17 3748
148 IT-news BMW - Дуут удирдлагын систем [1] Levi`s 2009-06-26 3748
147 S/W Хамгийн хямд компьютер,Үнэгүй интернет [1] kommedee 2008-07-23 3751
146 game 9 SARD HOLBOLT HIILGEVEL 3 SAR INTERNET UNEGUI HEREGLENEE [1] MGL гишүүн** 2008-09-03 3774
145 game CS file [3] Levi`s 2009-01-07 3808
144 eukamm@yahoo.com xayagaar yabuulj tuslaach [3] sarnai 2006-09-19 3860
143 IT-news Iphone 4 bolon Iphone 3gs zarna. mendee11 2011-07-15 3864
142 game Virus [3] mymik 2009-02-15 3868
141 duu tatagch mgl [4] ganbaa 2006-11-16 3871
140 asuuh uym b.naa [5] baya 2006-09-19 3883
139 IT-news sky messenger yaj tataj awah be [1] 영원 2009-12-27 3895
138 S/W Хэрхэн IP хаягаа олох вэ? Levi`s 2008-10-15 3897
137 H/W ****ИНТЕРНЕТ ҮНЭГҮЙ СУУРИЛУУЛЖ ӨГНӨ***HYAMD COM ZARJ BNAA>>> MGL гишүүн** 2008-08-18 3899
» МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! soragsan 2009-03-29 3916
135 duunet HELP ??? [1] 강후&#50 2006-10-17 3931
134 S/W rar file iig yaj zadaldag um be zaluusaa tuslaarai huhtenger 2010-02-08 3932
133 H/W NOTEBOOK zarna [2] EDU Line Co.,Ltd 2009-10-05 3974
132 LG-SB120 kartnii utsand duu bolon mp3-t duu tataj boloh uu?????? [8] aagii 2006-09-20 4011
131 IT-news hera belegtei uramshuulaltai naidvartai hudaldaa [1] chugbughamnida 2011-09-16 4015
130 H/W virus [1] sungirl 2008-07-27 4044
129 S/W Realtek... PC nd duu oruulagch tuslaach [3] 012345 2010-02-06 4064
128 S/W windows dawhar suugaad bnaa [3] ostr 2008-10-24 4073
127 hi [1] enkhboldoos 2006-10-22 4076
126 game YUM ASUUYA [2] laaghatm 2009-10-05 4085
125 XP ooroo suulgah [4] MeDuZ 2006-10-01 4149
124 H/W Yahoo Messenger iPhone skin w0w0w 2010-08-10 4156
123 H/W BUGDIIG NEG DOROOS.... [1] MGL гишүүн** 2008-08-06 4164
배너신청
자생병원

배너신청