SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Мэргэжилтнүүд, дэлхийн өнцөг булан бүрт орших интернэт хэрэглэгчдэд онц аюултай энэ браузерыг ашиглахаас татгалзаж, Firefox, Google Chrome, Opera болон Safari зэрэг браузеруудыг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна. Microsoft өмнө нь ч гэсэн олон сануулга авч байсан. Microsoft-н энэхүү браузер нь дэлхийн интернэт сүлжээний зөвлөлийн стандартын шаардлага хангадаггүй төдийгүй сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийнх нь тоо эрс цөөрсөн байна.
Энэхүү “чимээгүй браузерын” тухай өмнөх хэрэглэгчид нь ч тэр, бусад хүмүүс ч тэр ам муутай байдаг. Гэвч энэхүү доголдолтой эксплорерыг хамгийн багадаа нийт интернэт хэрэглэгчдийн 50 хувь нь хэрэглэсээр байгаа нь хүмүүс альтернатив браузер татаж авах гэж түвдэхгүй байгаад оршино. Гэхдээ энэхүү илэрсэн “цоорхой” нь браузеруудын зах зээл дээрх нөхцөл байдлын эрс өөрчлөх бололцоотой болоод байгаа юм. Кибер-Ертөнцийн аюулгүй байдлын судлаачдын үзэж байгаагаар энэ нууц дугаар хулгайлах боломж олгосон алдааг Дэлхий дахинд 10 мянга гаруй веб сайтууд ашиглаж байсан аж. Тэд ихэвчлэн геймерийн сайтууд байсан бөгөөд эзэмшигчид нь алдартай тоглоомнуудын нууц дугаарыг хулгайлдаг байж. Тус эксплорерын алдааг гэмт хэргийн бусад хэлбэрээр ашигласан эсэх нь одоогоор илрээгүй байна.