SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

Интернет -20 жил

Уншсан 3053 vote 0 2009.03.30 11:04:28
 

 

Дэлхийн Интернэтийн сүлжээг зохиосон Британийн эрдэмтэн Тим Бернерс Ли хэлэхдээ, сүлжээнд шинэлэг зүйл нэвтрэх хурд байнга ихсэж байна гэж мэдэгджээ.
“Энэ салбарын шинэлэг зүйл дэлхий ертөнцийг бүр улам донсолгоно” гэж яг 20 жилийн өмнө дэлхийн сүлжээ бий болгох санаа дэвшүүлсэн Бернерс Ли хэлсэн байна.
Интернэт-сүлжээний ирээдүй бол гар утас юм гэж тэр тухайн үедээ ажиллаж байсан Швейцарын Женев хотын ойролцоохи Европын цөмийн судалгааны төвд үг хэлэхдээ мэдэгдэв. Интернэтэд хэрэглэгчдийн хүсэл, дур сонирхлыг ажиглаж хянахгүй байхыг тэр бас уриалаад, ийм үйлдэл аюултайг цохон заажээ.
1989 оны гуравдугаар сард Тим Бернерс Ли Швейцарын судалгааны төвд ажиллаж байхдаа, мэдээлэл түргэн солилцоход нь дэлхийн янз бүрийн нутгийн эрдэмтдэд туслахын тулд бичгээр дамжуулсан мэдээллийн сан бий болгохыг хамт ажиллагсаддаа санал болгосон байна. Түүний дарга нь энэ саналыг “сонирхолтой ч, бүрхэг” хэмээн тодорхойлсон бөгөөд харин нэг жилийн дараа Тим Бернерс Ли Интернэтэд оруулсан мэдээлэлд нэвтрэх боломжийг хэрэглэгчдэд олгосон программ зохиожээ.
Тэр Британийн радио өргөн нэвтрүүлгийн технологийн асуудал эрхэлсэн сурвалжлагч Рори Селлан Жонжстой ярилцахдаа, дэлхийн сүлжээ байгуулахад манай гаригийн эрдэмтэд тусласан гэж хэлсэн байна.
“Дэлхийн бүх нутгийн бүтээлч хүмүүс энэ төсөлд оролцож эхэлсэн юм. Хэрвээ байгуулахад нь бүх хүн оролцвол дэлхийн сүлжээ бол сайхан санаа хэмээн үзсэн мэдлэгийн төрөл бүрийн салбарт ажиллаж байсан янз бүрийн орны эрдэмтдээс би электрон захидал авч байсан, тэгээд ч тэд бүгдээрээ энэ хэрэгт гар бие оролцсон юм” гэж тэр хэлсэн байна.

“Мөсөн уулын орой нь”

Одоо Тим Бернерс Ли Интернэтийн техникийн стандарт боловсруулах ажил эрхэлсэн Дэлхийн сүлжээний консорциумыг (W3C) тэргүүлж байгаа юм. Интернэт их
ирээдүйтэй гэж тэр хэлсэн байна.
“Сүлжээнд бүх зүйлийг хийж дуусах яагаа ч үгүй, энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь….Шинэ шинэ өөрчлөлт нийт дэлхий ертөнцөд улам их эргэлт гаргана гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр дурджээ. Гар утас нь Интернэтийн ирээдүйн гол зангилаа хэсэг болно гэж Бернерс Ли үзэж байна.
“Хөгжиж буй орнуудын хувьд гар утас онцгой ач холбогдолтой бөгөөд учир нь энэ бол ерөөс Интернэтэд орох боломжийг олон хүнд олгож буй цорын ганц арга юм” гэж Бернерс Ли цохон заажээ.
Гэхдээ Интернэтэд хэрэглэгчдийн үйлдлийг шууд ажиглах боломж олгож буй систем бий болж, энэ мэдээллийн үндсэн дээр тэдний “хөргийг” гаргаж авах аюул байгааг Тим Бернес Ли бас анхааруулсан байна.
“Ийм төрлийн хяналтаас зайлсхийх нь нэн чухал” гэж тэр онцлон дурджээ. Хайлтын Google портал Интернэтэд хэрэглэгчдийн үйлдлийг ажиглахдаа олж авсан мэдээллийг үндэслэн тэдэнд зар сурталчилгаа илгээдэг хэд хэдэн компанитай саяхан нэгдэн нийлсэн юм.

Я.Сүхбаатар

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1504302/212/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청