SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012
   
  

Intel Logo2009 оны 2 сарын 11-нд АНУ-ын зохион бүтээгчдийн үндэсний өдрөөр Intel компани манай үеийн хамгийн агуу их ололтын нэг - интеграл схемийн 50 жилийн ойг тэмдэглэв. 1959 онд хожмын Intel-ийг үндэслэгчдийн нэг Роберт Нойс (Robert Noyce) цахиурт тулгуурласан анхны integrated буюу нэгтгэмэл схем бүтээжээ. Цахиурын жижигхэн хэрчмэн (chip!) дээр электроны бүрэн схем бүрдүүлж чадсан Нойсийн уг бүтээл Цахиуртын Хөндийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хувьсгалт эргэлт хийх гараа болсон юм. Орчин үеийн бүхий л интеграл схемүүдэд Нойсын дэвшүүлсэн үйлдвэрлэлийн тэр л технологи ямар нэг хэмжээгээр ашиглагддаг байна.

Нойсйин интеграл схем

Интеграл схем анх үүсэх гарааны шатандаа Bell Labs (1947 он) компаний хагас дамжуулагчид тулгуурлажээ. Хагас дамжуулагч хожим нь радио хүлээн авагч, утас, телевизорт өргөн хэрэглэгдэж эхлэв. Гэвч дискрет буюу тус тусдаа корпустай транзисторт суурилсан электрон төхөөрөмж нь зохион бүтээгчдийнхээ тооцоолж байснаас илүү овортой, ажиллагаа нь найдвар муутай мөртлөө тог идэмхий болж байв. Ингээд ганц чипэн дээр (тэгш өнцөгт цахиур хавтанцар) хэдхэн транзистор багтаасан анхны интеграл схем гарч, хямд зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэв. 
 Tiny IC
Харин өнөөдөр ганц микросхемэнд 2 тэрбум гаруй транзистор багтаах боломжтой болжээ. Интеграл схемийг газар сайгүй; компьютер, автомашин, телевиз, төрөл бүрийн тоглуулагч, гар утас, хоолны цахилгаан хэрэгслээс авахуулаад нэрийн хуудсанд хүртэл ашиглаж байна. Хэрвээ Нойс интеграл схем гээчийг зохиогоогүйсэн бол орчин цагийн тоо томшгүй олон төрлийн багаж төхөөрөмж, процесс, үйлчилгээ байхгүй, электрон схемүүд хэт зай эзэлж, цахилгаан идсэн, найдваргүй ажиллагаатай хэвээрээ байхсан.
 
Өнөөдрийн шинэ бүтээл - ирээдүйн давамгай байдлын үндэс
Зохион бүтээгчдийн өдрөөр Intel корпорац ойрын жилүүдэд электрон технологи та бидний амьдралыг хэрхэн сайжруулан өөрчлөх тухайд тодорхой таамаг дэвшүүлснээ толилууллаа. Роботыг "мэдрэх хүртэхүй" бүхий тусган хүлээж авах чадвартай болгохоос эхлээд үнэгүй эрчим хүч үүсгэх, хэлбэр төрхөө өөрчилдөг төхөөрөмж бүтээх хүртэлх олон санаа саяхан болтол шинжлэх ухааны уран зөгнөлт дүрслэл мэтээр ойлгогдож байв. Гэтэл эдгээр фантастик санаа амьдралд хэрэгжих гэж байгаа нь хоног хоногоор ойлгомжтой болж ирлээ. Ялангуяа технологийн нээлт бүтээлийг амьдралд нэвтрүүлэх хурдац улам өсөв. Үүнтэй уялдан ойрын 40 жилд хүн төрөлхтний түүхийн сүүлчийн 10 000 жилийн хугацаанд гарснаас дутахааргүй олон шинэ нээлт гарах болно.
Intel HeadOffice
 
Микросхемийн технологид гарч байгаа ололт нь дахиад олон шинэ хэрэглээ үүсгэхэд хүргэнэ. Intel-ийн ажилтнуудын мөрөөдөл бол тэрбумаар хэмжигдэх хүн зон, их наядаар хэмжигдэх олон электрон төхөөрөмжийг хамарч чадах харилцаа холбоо үүсгэх явдал юм. Ганц микросхем хоромд их наяд гаруй арифметик үйлдлийг хөнгөхөн боловсруулчихаж чадах эрин үе ойртож байна. Терафлопсийн бүтээмжтэй ийм компьютер та бидний гений мэдээллийг хэдхэн минутад тайлан, эмч хүн бие махбодийн дотоод эрхтний дүрсийг гурван хэмжээстэйгээр юм уу компьютерийн аксиал томографийн аргаар real-time харах болно. Intel корпорац тэргүүлдэг олон цөмт процессорын салбарт гарч буй технологийн шинэ нээлт бүтээлийн ачаар ахуйн электроникийн шинэ төрлийн багаж хэрэгсэл болон нарийн мэргэжлийн системүүд асар их хэмжээтэй өгөгдлийг илүү богино хугацаанд, арай бага эрчим хүч зарцуулж боловсруулдаг болно.   
Технологийн шинэ нээлт бүтээлүүд нь хувь хүний амьдралын хэв маяг, робот техник, харилцаа холбоо, эрүүлийг хамгаалах болон экологийн үүднээс аюулгүй тооцоолон бодох салбарт ойрын жилүүдэд ямар өөрчлөлт оруулах талаар Intel корпорацийн технологийн ахлах мэргэжилтэн Жастин Раттнер (Justin Rattner) таван урьдчилсан таамаг дэвшүүлж байна.


1. Экологийн үүднээс үнэмлэхүй үр ашигтай өгөгдөл боловсруулалт
Цахилгааны ашигтай хэрэглээ үүсгэх талаар гаргаж буй амжилт нь Intel корпорацид гэр ахуйн электрон хэрэгслийг цахилгааны сүлжээнд залгахгүйгээр эрчим хүчээр хангах эх үүсвэр бүтээж, хөгжүүлэх боломж олгож байна. Ингэснээр өгөгдлийг экологийн үүднээс үнэмлэхүй үр дүнтэй боловсруулах болно. Гүүр, барилга байгууламжуудад байрлуулсан деформац, суналтын тухай мэдээлэл тэмдэглэж цуглуулах үүрэгтэй, эрчим хүчээр өөрийгөө хангачихдаг тусгай сенсорууд гэх мэтчилэн орчин тойрноосоо "үнэгүй эрчим хүч" гаргаад байх чадвартай төхөөрөмж байна гэж төсөөлье. Персональ электрон төхөөрөмжийг зай хураагуураар биш, харин хүний биеийн дулаан, гар утасны долгион, тэр ч байтугай электрон шуудан илгээхээр смартфоны товчлуурыг дарахад ялгардаг тэр эрчим хүчээр тэжээж болох юм. Ирээдүйн зөөврийн компьютер хэрэглэгч нь зай хураагуураар тэжээхтэй холбогдон үүсдэг төвөг бэрхшээлийг бүр мөсөн мартахуйцаар тийм бага хэмжээтэй эрчим хүчээр ажилладаг болно.

 

2. Амьдарч, ажиллаж, амрах илүү нөхцөл бололцоо.
Өгөгдлийн олон цөмт боловсруулалт, сенсорын технологийн салбарт Intel-ийн олж буй амжилтийн үрээр компьютер нь хүний нүүр царай, барилга байшин болон бусад объектуудыг таних чадвартай болно. Телевизорын алсын удирдлага чухам хэний гарт байгаагаа мэдэрч автоматаар дуртай хөтөлбөр лүү нь шилжүүлнэ. Intel-ийн ирээдүйн процессорын цөмийн тоо олон дахин өссөний үр дүнд масс хэрэглээний суперкомпьютерүүд кинозургийн чанарын түвшинд визуал эффект үүсгэнэ. Жишээ нь жинхэнэ амьд байгалийнхаас ялгагдахгүй гурван хэмжээст байгалийн үзэмжийг real-time харуулах чадвартай болно. Ширээний эсвэл зөөврийн ямар нь ч бай, "хэт ухаажсан" компьютер тань олон цөмийнхөө ачаар тааруухан дүрстэй гэрийн видео бичлэгийг чанарын хувьд мэргэжлийн түвшинд хувиргадаг болох тул автомататаар үүсдэг шилжих эффект ашиглан, интеллектуал шугман бус монтаж хийж суух юм.  

 

3. Хүн хэлбэрийн, микроскоп түвшний роботтехник
Одоохондоо ихэнх роботууд үйлдвэрлэлийн байр саванд ашиглагддаг тул гүйцэтгэх үүрэг даалгавар, хүрээлэх орчин нь өөрчлөгдөхгүй тогтмол байдаг. Тэгвэл хивсний тоос сорчихдог, тэжээмэл үлэг гүрвүүлхэн болж аашладаг гэрийн роботтой болчихлоо гэж төсөөлөөд үз. Аяга сав зөөгөөд угаачихна, оймсыг чинь эвхээд тавьчихна. Энд гол нь роботууд орон зайд шилжиж дурын объект ашиглах, таньж мэдрээд тойроод гарчих чадвар чухал бөгөөд шинэ орчин нөхцөлд дасчихдаг болно. Эдүгээ ч сенсорын арга ашигладаг загас байдаг бөгөөд цахилгаан импульсийн тусламжтайгаар объектод хүрэлцэлгүйгээр таньж мэдэрдэг юм. Ийм аргыг гэрийн роботод ашиглах юм бол зөв бус хэлбэр хийцтэй объектийг хагачиж хэмхлээд хаячихгүй барьж чаддаг болно. Робот заавал "ердийн хэмжээстэй" байх албагүй. Зарим нь туршлагагүй нүдэнд анзаарагдахгүй ч байж болно. Дурын хэлбэр хэмжээ бүхий объект болоод бүлэглэгддэг, шилжин байрлаж, өнгө, хэлбэрээ өөрчилдөг сая сая микроробот буюу "катом" (catom) байна гэж төсөөлье.
Эвхээд хармаалчихдаг зөөврийн компьютерээ утасдмаар юм уу мэссеж илгээмээр үедээ гар утас болгон хувиргаж, Интернэт-д тухтайхан ормоор үедээ тусдаа кийборд, өргөн дэлгэц бүхий том хавтгай компьютер болгочихвол ямар вэ.   

          

4. Утасгүй технологийн хязгааргүй боломж
Утасгүй технологийг газар сайгүй хэрэглэдэг болсноор компакт персональ төхөөрөмжийн боломж асар өргөснө. Гар утас эсвэл хөдөлгөөнт интернэт-төхөөрөмж нь ойр байгаа бусад дэлгэц болон санах, тооцоолох төхөөрөмжийг автоматаар илрүүлээд шууд холбогдоно. Зөөврийн төхөөрөмж хадгалаастай видеобичлэгийг автомашины дэлгэц юм уу зочдын өрөөний ханан дахь нимгэн дэлгэц рүү автоматаар дамжуулна.

 

5. Сүлжээний компьютер эрүүлийг хамгаалахад
Өвчтний эрүүл мэндийн байдал муудах, алхаа явдал нь эсвэл хэвшсэн ажиллагаа нь өөрчлөгдөх эсэхийг өгөгдөл цуглуулах аргаар хянах боломжтой боллоо гэж төсөөлье. Зайгаар ажилладаг хэдэн арав, зуу, мянган өчүүхэн жижиг компьютерүүд нэгдээд сенсор мэдрүүр сүлжээ үүсгэж болох юм. Сүлжээний үүрэгтэй ийм утасгүй сенсорууд гэрэлтүүлэг, дулаан, чийгшил, өвчтний алхааны өөрчлөлттэй холбоотой бүхий л мэдээллийг чимээгүйхэн цуглуулна. Цуглуулсан мэдээллээ хөрш төхөөрөмж рүү, тэр нь боловсруулах эсвэл Интернэтээр дамжуулан цаашдын дүн шинжилгээ хийх үүрэгтэй үндсэн компьютер луу эцэслэн дамжуулна. Ийм мэдээлэл нь насан өндөр өвчтний эрүүл мэндийг эмнэлэгт хэвтүүлэлгүйгээр гэрт нь сайжруулах боломж олгоод зогсохгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт эхэн үед нь оношлох, эмчилгээний зардлыг бууруулах, өвчтнийг асрах арчилгаа сувилгааг хялбаршуулах боломж олгох юм.  

 

Ирээдүйг бүтээх нь
Intel-ийн хувьд энэ бүх технологи идэвхтэй судалгаа шинжилгээ, боловсруулалтын шатандаа явж байна. Раттнер "Ирээдүйг яг таг урьдчилан таамаглана гэдэг даанч хэцүү, тэгснээс өнөөдөр түүнийг бодож бүтээх нь хавьгүй хялбар" гэж үзэж байна. Чухам энэхүү энгийн зарчмыг Intel-ийн зохион бүтээгчид баримтлан мөрддөг юм. "Ирээдүй хэрэг дээрээ өнөөдрийн бидний нээлт бүтээлээс шалтгаална" хэмээн Раттнер зөвлөж байна.
 
 
 Бяцхан түүх
Jack Kilby1958 оны зун Texas Instruments компаний залуу инженер Жэк Килби (Jack Kilby) электрон хэлхээний дизайныг хэрхэн сайжруулах талаар толгойгоо гашилгаж суулаа. Учир нь тэр үед сүлжээн дэх бүрдлийн тоо олшрохийн хэрээр металл утсаар холбох уламжлалт арга улам бүр явцгүй болж байв. Тэгтэл Килби-д ердөө л ганц ширхэг хагас дамжуулагч хавтан дээр хэлхээний бүх бүрдлээ байрлуулчихвал болчих юм биш үү гэсэн мэргэн санаа орж ирэв. Энэ санааны дагуу тэрээр германий-гийн хавтан дээр бүтэн хэлхээ хийсэн байна. Улмаар 1958 оны 9 сарын 12-ний өдөр Жэк Килби интеграл схемийнхээ ажиллагааг нийтэд танилцуулсан юм. Тэрээр 1959 онд "Германийгаар хийсэн цул хэлхээ" хэмээх сэдвээр анхны интеграл схемийн патент авсан бөгөөд хожим 2000 онд "интеграл схемийг бүтээхэд оруулсан хувь нэмрийнх нь төлөө" физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм.
 
Гайхамшигт нээлт ганц хүнд дангаараа оногдсонгүй. 1959 оны Robert Noyce7 сарын 30-нд хожим Intel-ийг үндэслэгчдийн нэг болох учиртай Роберт Нойс (Robert Noyce) хөнгөн цагаанаар дамжуулагч зурвас үүсгэж, цахиураар (германий биш!!!) хийсэн интеграл схемийн патент авсан байна. Чухамхүү Нойсийн энэхүү арга үйлдвэрлэх технологийн боломжоор хавьгүй давуу байсан хэмээн Интелийн өөр нэг үндэслэгч Гордон Мүүр баталдаг аж.
Дээрх түүхтэй холбоотойгоор интеграл схем бүтээгдсэний 50 жилийн ойг Texas Instruments, Intel хэмээх хоёр аварга өөр өөрсдийнхөөрөө буюу нэг жилийн зайтай тэмдэглэн өнгөрүүлжээ.
 
Харин хүн төрөлхтөн хоюуланг нь интеграл хэлхээг үндэслэгч хэмээн үздэг юм.
Kilby's IC
Зураг дээр: Жэк Килби-гийн анхны интеграл схемийн "прототип"
 

 Tom's Hardware болон холбогдох сайтуудын материалаас тоймлон бэлтгэв

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1865420/bc7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
1967 IT-news pc zarna solongo2002 2015-04-27 583
1966 game СОЛОНГОС ДАХ МОНГОЛУУДЫН ОНЛАЙН ЗАРЫН ШИНЭ САЙТ WWW.MINIIZAR.COM Education2010 2015-03-12 650
1965 H/W Компьютерийн өндөр мэдлэгтэй инженер IT-ийн бүх төрлийн цагийн ажил хийнэ. Англи хэлтэй. Утас: 010-4474 7667 tomcamera 2015-03-03 685
1964 game АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ БҮРТГЭЛЭЭ АВЧ БАЙНА Education2010 2015-02-02 471
1963 H/W KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, ЗӨВХӨН МАНАЙХААС mongo.l town MGLSKY. gmobile skytel . . **MGL гишүүн* 2015-01-19 519
1962 IT-news Фотошоп сайн мэддэг хүнд цагийн ажил байна. oyuka888 2015-01-09 530
1961 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2015-01-05 485
1960 IT-news ANHAAR MONGOLCHUUDAA! "WONJIN" goo saihnii emnelegt HUN NAS BARJEE!!! shiinii 2014-12-31 654
1959 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-12-30 493
1958 IT-news SAYHAN "WONJIN' GOO SAIHNII EMNELEGT HAGALGAA HIILGESEN HUN MES ZASLIIN DAARAA NAS BARSAN BAINA. shiinii 2014-12-29 553
1957 IT-news УРАМШУУЛАЛ: ЖИЛИЙН ЭРХТЭЙ ДУГААР 20000ВОН, 10000НЭГЖ. 12 САРЫН 15-НЫГ ДУУСТАЛ Скайтел 2014-12-09 456
1956 IT-news УРАМШУУЛАЛ: ЖИЛИЙН ЭРХТЭЙ ДУГААР 20000ВОН, 10000НЭГЖ. 12 САРЫН 15-НЫГ ДУУСТАЛ Скайтел 2014-12-02 474
1955 IT-news ДУУДЛАГЫН КОМЬПЮТЕР ЗАСВАР" найдвартай бас чанартай By_Core 2014-11-11 489
1954 IT-news WWW.IPSKYTEL.COM ОРООД ҮЗЭЭРЭЙ!!! Скайтел 2014-10-30 505
1953 IT-news apple iin notebook away mamba 2014-10-29 457
1952 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-10-20 477
1951 IT-news Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-10-11 430
1950 IT-news Компютер форматлаж ,хэрэглээний программ татаж чаддаг хүнд арбайт байна. oyuka888 2014-10-07 548
1949 IT-news WWW.IPSKYTEL.COM ОРООД ҮЗЭЭРЭЙ!!! Скайтел 2014-10-05 464
1948 game Ухаалаг хэрэглэгч таны сонголт well Та Wellийг сонгоод цаг зав мөнгөө хэмнээрэй ~~00363~~ 2014-09-24 360
1947 IT-news Facebook like нэмэгдүүлэх программ үнэ тохирч хийлгэнэ [2] oyuka888 2014-09-09 455
1946 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-09-06 454
1945 H/W КОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ , бүх төрлийн гэмтлийг шуурхай засварлан , утас болон мессэж ,какао-гоор зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна. утас:02-2275-1698 WWW.MGLSKY.COM.. **MGL гишүүн* 2014-09-05 418
1944 S/W Web site хийх үйлчилгээ Ganzorigland 2014-08-25 515
1943 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-08-21 528
1942 IT-news 010-2141-8224 GMOBILE, SKYTEL-ДУГААР НЭГЖ-АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ SKYTEL 8000-10000нэгж Skytel Gmobile 2014-08-08 546
1941 IT-news Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал ,Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-08-07 478
1940 IT-news Англи хэл болон компютер программ мэддэг хүнд арбайт байна oyuka888 2014-08-03 513
1939 IT-news ОРИГНАЛ ПҮҮЗ,МОНГОЛД ТААРДАГ ЦАХИЛГААН БАРАА , ОРЧУУЛГА ,СКАЙТЕЛ ,Ж-МОБАЙЛ,КОМПЬЮТЕР ЗАСВАР УТАС : 02-2275-1698 **MGL гишүүн* 2014-07-30 582
1938 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-07-24 528
1937 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-07-20 539
1936 S/W АМЕРИКААС ИРСЭН 100% ОРИГНАЛь ПҮҮЗ ЗӨВХӨН МАНАЙХААС WWW.MGLSKY.COM 02-2275-1698 **MGL гишүүн* 2014-07-19 562
1935 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-07-10 611
1934 H/W KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot . gmobile skytel . . **MGL гишүүн* 2014-07-07 615
1933 IT-news БҮХ ТӨРЛИЙН ХӨРГӨГЧ утас:02-2275-1698 WWW.MGLSKY.COM SAMSUNG, LG, DAEWOO 2014-07-04 548
1932 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-30 582
1931 game ТВ НЭВТРҮҮЛГИЙГ ШУУД 3D ХУВИРГАДАГ 55" SUPER GENERAL TV 1200,000 ВОН БОЛЖ НААДМЫН НАВС ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА WWW.MGLSKY.COM KAKAO ID :MGLSKYCOM УТАС:02-2275-1698 **MGL гишүүн* 2014-06-27 486
1930 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-23 532
1929 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-22 571
1928 IT-news KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot . gmobile skytel . . **MGL гишүүн* 2014-06-21 598
1927 H/W KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot . gmobile skytel . . **MGL гишүүн* 2014-06-21 604
1926 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-18 631
1925 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-17 527
1924 game Залуусын гангараа оригнал пүүзийг зөвхөн манайхаас WWW.MGLSKY.COM УТАС : 02-2275-1698 **MGL гишүүн* 2014-06-17 489
1923 H/W Samsung Daewoo LG брэндийн хөргөгч, угаалгын машин үйлдвэрийн үнээр манайхаас аваарай***www.MGLSKY.com***02-2275-1698 SAMSUNG, LG, DAEWOO 2014-06-16 520
배너신청
자생병원

배너신청