SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 273
Бичсэн :Manaach01 Энэ бяцхан зөвлөмж компьютер түр гацсан буюу бүр зогссон тохиолдолд юу хийх талаар таньд хүргэнэ. Компьютер гацсан үгүйг мэдэх хамгийн хялбар арга бол Num Lock эсвэл Caps Lock товчоо дарж, гэрэл нь асаж унтарч байгаа эсэхийг шалгана. Хэрэв гэрэл нь унтарч асаж байвал Microsoft Windows дээр ачааллаж байгаа програмуудыг CTRL + ALT + DEL гэсэн товчийг дарж хаах хэрэгтэй. Хэрэв дээрх үйлдлийг хийгээд гацсаар байвал: Num Lock дарж шалгаснаар компьютер үнэхээр гацсан эсэхийг шалгах хамгийн хялбар арга гэдгийг дээр хэлсэн. Гэрэл нь унтарч асахгүй байвал компьютераа унтраахаас өмнө хамгийн багадаа нэг минут заавал хүлээгээрэй. Нэг минут хүлээсний дараа компьютераа асааж унтраана. Ингэж унтрааснаар автомат хадгалагчгүй бол мөн хийсэн зүйлээ хадгалаагүй бол ажлууд тань бүрэн алдагдана гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Хэрэв таны компьютер байнга гацаж гэнэт зогсдог бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Компьютер тань байнга гацаж зогсдог бол доорх шалтгаануудтай байж болно. Үүнд: 1. Софтвертэй холбоотой асуудал 2. Драйвертай холбоотой асуудал 3. Үйлдлийн системтэй холбоотой асуудал 4. Халахтай холбоотой асуудал 5. Хардвертай холбоотой асуудал 6. Windows-тэй холбоотой ноцтой асуудал 7. Хардверийн гэмтэл • Софтвертэй холбоотой асуудал нь компьютерийг гацаах шалтгаануудын нэг болдог. Тодорхой програмыг нээхэд тухайн програм нь сүүлийн шинэчлэлүүдийг заавал хийсэн байх шаардлагатай ба энэ шинэчлэлүүд нь хийгдээгүй бол компьютер гацах шалтгаан болдог байна. • Драйвертай холбоотой асуудалуудас болж компьютер гацдаг жишээ нь:Хэрэв видео драйвер тань асуудалтай байгаа бол тоглоом тоглох, видео үзэж байх үеэр компьютер гацах болно. Дээр зөвлөсөнчлөн үндсэн драйверүүдээ сүүлийн үеийн шинэчлэлтэй байлгах нь их чухал . Үндсэн драйверт видео, дуу, модем, сүлжээ зэрэг орно. • Мөн адил үйлдлийн системээ байнгын шинэчлэлд байлгаснаар компьютер гацалтаас сэргийлнэ. • Хэрэв процессор тань хэт халуун болж эхэлвэл компьютер гацах эх үүсвэр болно. Хэвийн бус дуу чимээ компьютераас тань гарч байгаа бол сэнсний үйл ажиллагаа муудсаныг илэрхийлж байдаг. Юун түрүүнд залгуур дээрх сэнс хэвийн ажиллаж байгаага эсэхийг компьютерийн арын хэсгээс шалгаж дараа нь бусад сэнсний хэвийн ажиллагааг мөн шалга. Хэрэглэгч та компьютер хэр их халж байгааг дулаан хэмжигчээр мөн шалгаж болно. Хэрэв компьютер ийм төрлийн төхөөрөмжтэй ирсэн бол CPU хэт халаагүй байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. • Софтвераас гадна хардвер компьютер гацаах үндэс болдог. Хэрэв та саяхан шинэ хардвер суулгасан бол энэ нь компьютер унтрах шалтгаан болж байгаа эсэхээс шалтгаалан түр арилгахыг зөвлөж байна. Ямар нэгэн хардвер арилгахаасаа өмнө үнэхээр компьютер гацах шалтгаан болж байгаа эсэхийг Device Manager дахь алдаа заасан хэсгээс нягтлан шалгаарай. Хэрэв та шинэ хардвер ойрд суулгаагүй бол хамгийн зөв шийдэл бол компьютерт хэрэглэгддэггүй хардверууд болох модем сүлжээний кард, өөр бусад намэлт картуудыг арилгахыг зөвлөж байна. Эдгээр өргөтгөл нь компьютер хэвийн ажиллахад саад учруулж байж болох юм. • Эдгээр шийдлүүдийг хэрэглээд үр дүнгүй байгаа бол компьютер тань ноцтойгоор гэмтсэн байна гэж ойлгож болно. Тэгэхээх хэрэгтэй файлуудаа back up хийгээд компьютераа форматлахаас өөр арга үлдээгүй байна. • Дахин үйлдлийн системд инсталл хийх явцад тань компьютер гэнэт унтарч байвал энэ нь хардверийн гэмтэл болсон гэсэн үг. Эдгээр нь ихэвчлэн эх хавтан, CPU, RAM эсвэл цахилгаан эх үүсвэрийн гэмтлүүд байдаг.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1367075/ee4/trackback

ttmc

2009.03.11 14:16:18
*.132.209.63

uneteu zovlomj ogsond thanks
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
113 S/W com deeree zurag suulgah gesiin helj ogooch anargvl 2009-04-21 3202
112 S/W Mongolchuudaa 4-р сарын 1-нд компьютерээ вирусээс хамгаалаарай [1] Manaach01 2009-03-28 8280
111 S/W HUULI ZUIN TUSLALTSAA UZUULENE saba 2009-03-25 8392
» S/W Компьютер гацсан үед юу хийх вэ? [1] Manaach01 2009-03-03 10295
109 S/W Монгол бичгийн хэвний багц [1] nikes 2009-03-01 3687
108 S/W хэлж тусалж өгөөч b_oono 2009-02-20 2134
107 S/W <<<<<<<<<<<<<CRACK-iin talaar zobolgoo ogooch>>>>>>>>>>>>>>>> [1] daruuxan 2009-02-05 2513
106 S/W masteruudaa tuslaarai!!!!!! [3] [3] ЗөРүүД ЖааЛ 2009-01-28 6489
105 S/W mglclubig unshih geher usgiin pond ni manaih heterhii jijig...... zippo82 2009-01-28 10670
104 S/W korean font [1] mgl_666 2009-01-06 6218
103 S/W hangil yaj taniula we guys [1] enxtaiwan 2009-01-03 2371
102 S/W Computer deer Blu-Ray & HDDVDrip video uzeh gehleer дүрс нь gatsaad baih yum [2] minho 2008-12-26 2887
101 S/W XP to Vista asuuh yum bna aa [1] MURDERER<S> 2008-12-14 1333
100 S/W HI.MASTERUUDAA ZAAJ OGOOCH. [1] attak 2008-12-03 1381
99 S/W Help me driver [3] goojuurkkk 2008-11-23 2389
98 S/W computer aa keril vsgeer bichdeg [2] zvrx 2008-11-22 2275
97 S/W komputer aa hangil tanidag bolgomoor bna yamar program suulgaval boloh ve? [3] MURDERER<S> 2008-11-20 3348
96 S/W Computer zasaj, heregleenii soft suulgaj ugnu! [1] bolor159951 2008-11-19 1447
95 S/W tuslaarai [1] sorry 247 2008-11-19 1834
94 S/W hi tuslaach [1] Anya 2008-11-19 1616
배너신청
자생병원

배너신청