Бичлэгийн тоо 1,411
Бичсэн: Manaach01 Уншигчийнхаа хүсэлтээр та бүхэндээ Messenger-тэй холбоотой гарч болох асуудлууд түүнийг хэрхэн шийдэх талаар нийтлэлийг хүргэж байна. Асуудал №1 Yahoo Messenger-т инсталл хийгдсэний дараа ажиллуулах товчийг дарахад Could not load the DLL library C:/WINDOWS/kernel32.dll. гэсэн алдаа заах: Хариулт: Kernel32.dll file нь Windows 95,98-н динамик линк файл юм. Энэхүү файл нь санах ойн менежмент хяналт тавидаг жишээ нь: оролт гаралтын үйлдлүүд, болон тархалт гэх мэт. Windows-аа асаахад Kernel32.dll санах ойн хэмжээг хянаж, ингэснээр тодорхой нэг програм бусад програмын санах ойн хэмжээнд нөлөөлдөггүй. Түүнчлэн malmare, вирусууд нь ямар ч нэртэй файл хэлбэрээр байж болно. Тэгэхээр та файлуудын процесс явагдах дискэн дэхь байрлалыг шалгах хэрэгтэй. Хэрвээ Microsoft бус .ехе файл C:\Windows эсвэл C:\Windows\System32 хавтасд байвал аюултай вирус, trojan, spyware компьютерт тань байна гэсэн үг юм. Kernel32.dll file нь үндсэн wimdows програмд хэрэглэгддэг линк фйал гэж дээр хэлсэн. Энэ нь вирус болон бусад аюулд хамгийн их өртдөг файл юм. Вирус энэ файлд илэрсэн тохиолдолд вирусын эсрэг програм арилгах гэж оролдох бөгөөд хэрэв вирус бүхэл бүтэн файлд өөрийгөө кодлон оруулсан бол вирусын эсрэг програм ачааллаж дийлэхгүй вирусыг үлдэхээс өөр аргагүй болдог. Энэ нь хамгийн нийтлэг алдаа байдаг. Гэхдээ санаа зовох хэрэггүй мөн өөр олон төрлийг зүйлс тохиолдсон байж болох талтай. Файлыг та санамсаргүй арилгасан эсвэл хэрэглээ нь ч арилгасан байж болно. Одоо харин хэрхэн шийдэх шийдлийг хэлье. Алхам 1. Start цэснээс хайлтын хэрэглүүрийг буюу search дээр бүх файл болон хавтаснаас kernel32.dll файлд хайлт хий. Start>Search>All files and Foldres> kernel32.dll>search Алхам 2. Ингээд хайлтын үр дүн гарч ирэхэд гарч ирсэн файлаа copy буюу хуулалт хийн дараа нь "Мy computer" > С:>"Windows" байрлалд paste хийнэ. Ингээд л асуудал шийдэгдсэн байх ёстой. Та бүхэндээ ер нь аюулгүй байдлыг хангах үүднээс үнэгүй байдаг програмыг татаж авч хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр нь таны файлыг вирус өөрчлөхөөс сэргийлж чадна. adaware- http://www.download.com/Ad-Aware-2007/30... spybot- http://www.download.com/Spybot-Search-De... superantispyware- http://www.download.com/SUPERAntiSpyware... Асуудал №2 Yahoo Messenger тасралтгүй гарч ирж, өөр бусад програмын үйл ажиллагаанд нөлөөлөх. Хаах буюу х'-лэх багасгах зэрэг нөлөөлөхгүй үргэлжлэн гарч ирэх Хариулт: Боломжтой байж болох асуудал бол Yahoo messenger-н удирдлагын файлд гэмтэл үүссэн байх юм. Энэ тохиолдолд асуудлыг шийдвэрлэхийн тулд С: драйвер дахь Messenger-н удирдагын файлыг гараар устгаж дахин шинээр messenger-ээ суулгах хэрэгтэй. Удирдлагын файлыг устгах нь: Yahoo ажиллаж байвал бүх хэрэглээгээ бүгдийг нь хааж өг. Internet Explorer дахь цонхнуудыг мөн хаах нь найдвартай. "My Computer"> "C:" drive> Program Files\Yahoo! гэсэн дараалалаар орно. Yahoo гэсэн хавтсан дээр гарынхаа устгах товчийг дар. Дахин инсталлдах: Yahoo Вебсайтаар орж http://messenger.yahoo.com/ download буюу татаж авах товчийг дар. Ингээд инсталл дууссан бичиг гарч ирмэгц татагдсан yahoo-гаа хааж, "My Computer" дээрээ давхар даран орж, C:\Program Files\Yahoo!\Messenger\Profiles дарааллаар ор. Profile хавтас таны бүрэн Мессеж архивийг хадгалж байдаг. Үүнийг өөр компьютер дээр харахыг хүсвэл дээрхитэй адил байрлалд хуулах хэрэгтэй. Асуудал №3 Хэдийгээр онлайн байгаа ч гэсэн хоёр өөр газраас msn-ээр харилцаж байгаа хоёр хүний нэгнийх нь текст гарахгүй байна. Тэгэхээр харилцаж байгаа хүндээ энэхүү нийтлэлийг линк болгон явуулаарай. Юун түрүүнд msn хаягаасаа sign out хийж дахин ID хаягаараа нэвтэрч үзээрэй. Ингээд текст гарч ирэхгүй байвал компьютераа дахин утрааж асаагаад үз. Асуудал шийдэгдэхгүй байгаа бол Internet Explorer дахь текст бичих хэрэглээг идэвхигүй болгосон байх магадлалтай. Текстийн хэрэглээг идэвхижүүлэхийн тулд: Internet Explorer>"Tools">"Internet Options." сонгож дараа нь "Security" сонголтыг хийнэ. Интернэтийн тэмдэгт дээр тохируулан "Custom Level" сонголтын товчийг ол. Доорх зүйлсүүдийг идэвхижүүлээрэй. * Active scripting * Allow paste operations via script * Scripting of Java applets are all enabled Одоо ОК товчоо дарна. Одоо ингээд харилцах цонхоо нээж үзээрэй. Текст тань гарч ирэх болно. Хэрэв дээрх алхмыг хийгээд текст гарч ирэхгүй байгаа бол: Алхам 1. Start цэснээс Run-г сонгож regsvr32 jscript.dll гэснийг copy, paste хийн хуулан ОК товчийг дараарай. Алхам 2. Мөн Start цэснээс Run-г сонгож regsvr32 vbscript.dll гэснийг copy, paste хийн хуулан ОК товчийг дараарай.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1367069/e6c/trackback

profile

kooko

2009.03.09 13:23:15
*.140.167.240

mikeer yrihaar duu maani eregtei huniih shig buduun dugaraad bhiimaa yundaa bga bol? medeh hun bwal helj ogch tuslaach!

Manaach01

2009.03.10 11:56:09
*.25.23.158

zaluus neg yum helii go to www.tsahim.com deer computer zaswar deer bugd bgaa ok
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
1251 ajil [1] bum31 2009-02-20 11133
1250 UTSAND MGL DUU SUULGANA [1] Aleks1 2009-02-20 11598
1249 ~~~Macromedia Flash 8 ~~~ (tatahaar) [7] husel.hysal 2009-02-21 12144
1248 ОпенОфис 3 [1] finepix 2009-02-21 10615
1247 tuslaach [1] madch 2009-02-25 11725
1246 Үсгийн фонд хэтэрхий жижиг уншихад төвөгтэй байгаа бол [2] Happy_3 2009-02-26 11446
1245 Энэ про-р танигдахгүй байгаа Дривэр аар [Update Drivers] АМАРХАН олж болно.Бас Дривэраа [Baskup Driver] хийгээд фромат хийснийхээ дараа бучаагаад суулагчихна.Одоо фроматлаад л байж дээ. [1] iceclppoki 2009-02-28 11155
1244 web cameraa taniul chaddagyie [3] [1] dekamj 2009-02-28 11844
1243 TUSLAACH NAIZUUDAA [2] bid hamtta 2009-02-28 11417
1242 Asuult! [2] quenstions 2009-03-01 11486
1241 UTSAND MGL DUU SUULGANA [1] [2] Aleks1 2009-03-01 13070
1240 KOM-N DUUG YAJ GARGAXIIG ZAAJ OGOOCH [1] xinfu 2009-03-01 13002
1239 Хэрхэн “shutdown” буюу унтраах товчийг дэлгэцэн дээрээ үүсгэх вэ? [1] Manaach01 2009-03-03 12654
» Yahoo Messenger дахь асуудлыг хэрхэн шийдэх вэ? [2] Manaach01 2009-03-03 18069
1237 fail [2] soragsan 2009-03-04 14458
1236 aege [1] lereg 2009-03-06 11767
1235 ,,,,,,,,,,,,,minii com vsegee tanidaggvi ee yaj taniuldag bolgohuu helj ugch tuslaach naizuudaa................... [2] daruuxan 2009-03-07 11932
1234 Half-Life_1.6 [1] iceclppoki 2009-03-08 10749
1233 chat lah geheer minii duu tsaad hundee ochihgui bna yah ve tuslaarai [4] boloroo_saakzaluu 2009-03-09 11908
1232 HULGAILCHII KKK [2] Цэргийн бодол 2009-03-09 11539
배너신청
자생병원

배너신청