ЭРГҮҮТЭЛ Шунан, шунан дурламаар байна Шулмас ч байсан яах вэ Шулуухан хэлэхэд, би дурламаар байна Хайрлан, хайрлан жаргамаар байна Хараалч ч байсан яах вэ Халуухан хэлэхэд, би дурламаар байна Энхрийлэн, энхрийлэн эрхэлмээр байна Эрлэгч байсан ч яах вэ Энгүүн хэлэхэд би дурламаар байна Цэнгэн, цэнгэн жаргамаар байна Цэнхэр л биш бол хэн ч яах вэ Цэх шулуун хэлэхэд, би дурламаар байна Үнсэн, үнсэн таалмаар байна Үхдэл л биш бол хэн ч яах вэ Үнэнийг хэлэхэд, би дурламаар байна...