Сэрүүн зүүдэнд минь чи

Сэтгэлээ тээгээд ирдэг

Сэрээд чамайгаа мэдэрью гэхээр

Сэмхэн алга болчихдог

Унтах нойронд минь чи

Учирал тээн ирдэг

Уруул дэлгэн үнсэхэд минь

Учиргүй нялхарсан шиг санагддаг

Мандах нарыг хараад яаран би сэрэхгүй ээ

Маргаашийн учирлыг зөгнөн орноосоо өнөөдөр босохгүй ээ

Гэгээтэйд зүүдэлсэн зүүд зөнтэй байдаг гэнэлээ

Гэнэтхэн чи минь наддаа хүрээд ирэх ч юм бил үү

Гэнэхэн насны минь хүслийг

Гүйцэлдүүлж өгөх ч юм бил үү                                                                                 

би өнөөдөр орноосоо ердөө ч босохгүй
Янагийн халуун энгэрийг хөлрөөж зүүдэлсээр өнжье
Ялгуун саран мандахад тэр минь наддаа ирнэ ээ!

022_deffki.jpg

죽어도 못보내