Бичлэгийн тоо 6,515
|
Дууртлаа ширтэх тэр зүгийн тэнгэрт
Дууны цагаан үүл ургаад өгдөггүй ч байгаа даа
Тэвчээрийн шидээс ханзартал эгшиг аялгуу зайдлан
Тэрний минь бүлээхэн амьсгаа хүрээд ирдэг ч үгүй байгаа даа
Сул асгарах нулимсанд зэрэглээтсэн уулсын цаанаас
Шувуудын өнцөгeт цуваа ганганаад ирдэггүй ч байгаа даа
Сууж жаргаагүй ч санаж явах чиний минь
Сүүдрийн нь сэмэрхийг зуугаад ч ирдэг ч үгүй байгаа даа.
2009.08.13 19:50:06 (*.55.113.222)
ТЭНГЭРЛЭГ ЗАЯАТ МОНГОЛ УЛСЫН МИНЬ ТӨР НЬ ТҮВШИН АМГАЛАН,ТҮМЭН ОЛОН НЬ ЭРҮҮЛ ЭНХ ЖАРГАЖ БАЙХ БОЛТУГАЙ.
УРАН БҮТЭЭЛИЙН АМЖИЛТ. САЙХАН БОЛЖЭЭ.
УРАН БҮТЭЭЛИЙН АМЖИЛТ. САЙХАН БОЛЖЭЭ.
2009.08.13 23:41:44 (*.42.6.99)
Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг
Зүрх сэтгэлийн минь гүнд Xайрт эx ороныг минь яруу уянгат шүлгээрээ нь хөглөн ирүүлж xайртай бүхэнтэйгээ уулзсан мэт сэтгэгдэл түрүүлэн уран яруу уншсан даруухан01 дээ болон энэ сайхан бүтээлийн зохиолч яруу найрагч
Цэндийн Галбадрах таньд баярлан талархаж яруу найргын онгод тань уран хурц байж тэнгэрлэг ариун шүлэгээрээ биднийхээ зүрх сэтгэлийг үргэлж хөглөн уярааж байx болтугай хэмээн ерөөж байна...
2009.08.14 00:08:21 (*.197.178.40)
Nomiin ah saihan buteel hiisen baina.Uran buteeliin amjilt husie
*** МИНИЙ ЭХ ОРОН***
Оршил
Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ
** МИНИЙ ЭХ ОРОН***
Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон
Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг
Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг
Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг
Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг
миний эх орон учрал хайрын эх орон
Харьд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг
миний эх орон санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн
миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эx орон
Түнэр харанхуйд ч сэтгэлд минь бадамлан асах
миний чиний хайрын ундрага эх орон
Намираа зөөлөн бороонд нь хорвоо ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь сэтгэл ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон
Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдастай урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг
Таван ханатай гэрт нь нар,саран зочилж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг
МОНГОЛ гэж нэрлэдэг ээ
Нутгийн минь жижигхэн бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг
ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан aлхдагаа.
http://buleen.blogspot.com/
2009.08.14 16:08:11 (*.168.7.44)
za sain bnuu
nzaa goy boljee shan unshsan bna shuu olon shan shulegtei uran buteel hiigeeri nz ni ajil ihtei er zav garahgui yumaa
nzaa goy boljee shan unshsan bna shuu olon shan shulegtei uran buteel hiigeeri nz ni ajil ihtei er zav garahgui yumaa
2009.08.14 18:47:22 (*.131.92.226)
Нүдээ анихад ч харагдаад байх юм Эх орон минь
Нулимсаа залигчихаад хүү чинь таныгаа санаж явдаг шүү
Надад байгаа бүхнийг та өгсөн болохоор Эх орон минь
Нас ,бие, сэтгэлээ тандаа зориулна ,Эх орон минь
Аав ээж,алаг үр,амраг хань минь Эх орон минь билээ
Агаар ,салхи ,уул,ус минь Эх орон минь билээ
Хос хун нуурын мандалд буух нь Эх орон минь билээ
Хоточ банхарын дуу хот айлаас дуулдах нь Эх орон минь билээ
Намрын тал нутагт минь айраг исэлдэж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Намхан буурал ижий минь цайны дээжээ өргөж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Хөөрхөн үр минь шулганан миний зургийг зааж
Хөх тэнгэрийн орон минь намайг хүлээж байгаа
Хөнгөн салхинд навчис нь эргэлдэн бүжиглэж
Хунгийн дэвэлтээр Эх орон минь намайг даллаж байгаа
Уртын дуугаар чинь сэтгэлээ өлгийдөж явдаг хүү чинь
Усны шувуу шиг очиж болохгүй байна, Эх орон минь
Шалзад багахан шаргын гунигийн өнгөтэй амьдарч байгаа ч
Сайхан Эх орон таныхаа төлөө зүтгэж байгаа юм шүү
Мөнгөн хазаарын чимээтэй эх орондоо хүү чинь очино оо
Мөнх тэнгэрийн чинь ивээл дор сайн явна аа хүү чинь /Бүлээн

2009.08.14 21:21:32 (*.193.219.151)
naizdaa amjilt husii sanasan bolgon chin setgelchilen buteh boltugai aja aja amjil
2009.08.15 00:02:35 (*.37.132.241)
Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ
Энэхэн хэсэгт л мөнх баймаар байвч
Мөнхрөх хүсэл хаварт замхарч
Мөрөөдлөө би зунаар сольчихлоо
Наран гарахыг биш жаргахыг харахад
Надад яагаад ч юм таатай байдаг
Дурсамж бүхэн минь зун болоод ч тэр юм уу
Зүүдэндээ би зун л амьдардаг
saihan boljee.chamdaa uran buteeliin amjilt husey