Би...
Хатаж гандсан цэцэг байхад
Чи...
Хаана шивэрсэн бороо байсан юм бэ
Би...
Хаврын шувуудын тvрvvч байхад
Чи...
Хаана мэлмэрсэн нуур байсан юм бэ
Би...
Хайрын анхны болзоонд зогсоход 
Чи...
Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ

  



Чи хаана байсан юм бэ
Чимээгvй уйлахад минь ...
Чичиртэл даарахад минь ...
Чи хэнийх байсан юм бэ


profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ