Зүүдэн дунд ирэхдээ чи шүлэг шиг эгшиглэдэг
    Зурх сэтгэлийн гүнд шүүдэр адил тогтдог
    Шүүдрийн тэр дуслийг унагаахгуй юмсан гэж хайрлахдаа 
    Шүнийн зүүднээсээ би хагацаж ядан сэрдэг ээ.

       Алсаас чамайг санахад чи бороо шиг асгардаг
       Асгарахдаа гантцхан намайг ю ч үлдээлгүй норгодог
       Норсон болжмор шиг жиргэхдээ би юнаас ч илүү дуртэй
       Нойтон сормуусан дундаас чамайгаа олохдоо жаргалтай

    Xайрлах тусам чи намайг хуурийн чавхдас шиг хөглүүдэг
    Xатан зүрхийг уярааж хаврын мөс шиг хайлуулдаг
    Xайлахдаа би чамайг онилж урсдаг
    Xан хорвоогийн элгэнд хамтдаа уусах л гэж тэмүүлдэг.
                                            by lexus