Аниж эдгэсэн сэтгэлийн минь шархан дээр Аяархан үнссээр чамайг буухад сэдэрч Ахиад л догдлол, хүлээт,шаналал асгарч Амир сэтгэлийн түмэн хүлээс айсан мэт үргэлээ Гуниг бүдчиж нуугдсан харцны чинь гэрэлд Гутрал,гомдол манан шиг арилж Үггүй хэлгүй ирсэн хайр Өглөөг хүлээлгэж,шөнийг аргадлаа Миний очоогүй маргаашийг Мэдэхгүйдээ жаргалтай сэтгэл минь Түмэн учиг атгасан төөрөг тавилан чам дээр Тал шиг хайраас ургах шүлгээ нар шиг асгалаа би
profile

УДАХГҮЙ БОЛОХ ШИНЭ ОНЫ МЭНД,,,,