▒ 2 най3дaa ▒ Дуулим хорвоод богинохон амидрах та бид Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй биш үү Мөнгөн сартай орчлонг цөмөөрөөн бид орхихоос хойш Мөнхрөх эсэхийн талаар бодож суух нь илүү ажил гэлтэй Чимэг зүүлтээ хүүхнүүд гоёлоор л зүүдэг биз дээ Чи бидэнд ямар гоёх гоёл байх биш Цамхаг дээрээс тэр тэнэг улс төрчид юу гэж хашгирах нь хамаагүй Цаана чинь гагцхүү үхэл байгаа цагт бүгдийг март Нарги цэнгэ ид уу Найзууд минь Дүүрэн дарстай жүнзээн бариад босоцгоо залуусаа Дурлал үхэл амьдралын төлөө тулгаж орхиод хөнтөрцгөөе