>

 
 Салхин үнэртэй хайрын богинохон настай дурлал

Санчигны ширхэг ээдрээнд гуниг нуугаад одохдоо

Салгаж ядсан харцны бүүдэн  нулимс манартаад

Сайран дээр нь би найраг асгаж суунаа

         
Өлмийд торсон хүрэн чулуу намайг шоглоод
Өөдөөс ирсэн харц бүхэн чамайг асуугаад
Өөлж орхисон гэнэн хайр минь эзнээ үгүйлээд
Өөрөөсөө би хамаатан хайраа нэхэж суунаа Нүгэл нүцгэлдэг бурханд итгэж уйлж,инээж
Нүсэр бодлоос хагацал чангаан хөлс асгарна
Зүрхээн би хоёр хуваан нэгийг нь золиослоё
Нүглээн би холцортол эдлэн нэрээр чинь нөмөрлөе
Надад чи илүүдэж бас дутаж... Гуниг зангидсан цэцгэн настай учрал гэнэ
Гурван шөнийн зүүдэнд ирсэн дурлал минээ



      profile
      Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
      Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.