Хатуу ширүүн бас хорон аль нь ч байж болноо чиний минь үг
Хамаагүй ээ, надад хамгийн яруу хөгжим шиг л сонсогдоно
Эргэлзэх зүйлгүй чи намайг голж шилж өөлөвч
Итгэлийг минь улан доороо гишгиж, сэтгэлийг минь хөсөр хаясан ч
Эрээн бараан орчлон чиний дэргэд гэгээтэй
Эрчлэн мушгирах тамын зовлон чамтай хамт богинохон
Хуурч мэхлэж хэн нэгэнтэй зугаалж ч бас болно чи минь
Хүлээж суугаа намайг ганц боловч дурсаж амжвал би жаргалтай
Яагаад гэж харин битий асуу, учир нь
Яг л энийг хэлэх болохоороо зүрх минь зүсэгдэх шиг болдог,
битгий асуу надаас...

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/