Хэрвээ та сэтгэлээ цагаан байлгах аваас
 хүйтэн салхи хүртэл бүлээнээр үлээж,
хөр цасан хүртэл нүд баясган шижиртдэг хорвоо.
Өглөө бүрийг та баяр баяслаар угтвал өндөрт мандах
 наран таныг харан мишээж, өдөт бяцхан шувуу таньд
 зориулан дуулж , өөрийг тань угтах хүмүүс дулаан
 харцаар урьж, өөрөө та гал адил бадарч явах дэлхий.
Өдөр бүрийг та чин сэтгэлээсээ
өнгөрөөвөл “баярлалаа” хэмээх энгүүн үг
таньд дальт жигүүр ургуулж,
баярласан хүмүүсийн халуун сэтгэл таньд
ид шидийг бэлэглэн, зорьсон хэрэг тань
 сэтгэлчлэн бүтэж, зориулсан үйлс тань мандан
дэлгэрэх замбуулин.
Орой бүрийг та амар амгалан үдвээс
 шингэх наран таньд сүүлчийн цацрагаа
үлдээж, шөнийн саран таныг эхний туяагаараа тэвэрч,
 тоолшгүй олон одод таньд нүд ирмэн мэндэлж,
 та өөрөө маргааш хэмээх гайхамшигтай
өдрийг хүлээн нойрсох хорвоо.
Ээ дээ энэ замбуулин,
Юутай гайхам, юутай бишрэм!****


сайхан амраарай

profile

Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг

Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 

Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм

.........тийм учир амьд явбал vхсэн ч яахав.........