Хорвоо тэнхлэгээ эргэх мөчид
Хонгор үр нь болж чn
Хайрын дээд шүтээн
Хатан ээж, хаан аавдаа заяасан билээ
Хүний орчлонд чи ирэхдээ
Хүслийн жигүүрээ дэлгэж буусан
Хүмүүн тавилангийн амьдралд
Хүү нь хэмээн чарлаж төрсөн
Цагийн аясаар нас чинь урссаар
Цагаахан сэтгэлтэй хүүхэд биш
Цахилж яваа омголон гөрөөс шиг
Цаанаа чи эр хүний шинж суужээ.
Одоо харин миний найз
Охидын харцыг булаасан сайхан залуу болж
дээ
Гэвч: Ээж аавдаа туслахгүй юм бол
Энэ дэлхийд амьдраад хэрэггүй
Эрдэм ном сурахгүй юм бол
Ихэмсэг яваад юу хийнэ.
Чин хайртай учрахгүй юм бол
Чи мэндлээд яах юм вэ?
Агуу ихийг бүтээхгүй юм бол
Аз жаргал дүүрээд ирнэ гэж үү?
Уучлаарай найз минь хатуу хэлсэнд минь
Ухаан санаа хоёртоо тунгааж нэг бодоорой.
Уурыг чинь хүргэх гэж би бичээгүй юм шүү
Уужим орчлон чамд аяндаа ухаан суулгана.
За ингээд аав ээждээ сайн үр нь
Замбараагүй олон нөхөддөө сайн анд найз нь
Замбуулин хорвоод ачлалт хүмүүн нь болж
Залхатлаа их аз жаргалыг чамдаа хүсье!

profile
Наадах одод чамаас ичиг бүсгүй минь
Наран авхай чамд атаархаг бүсгүй минь
Ихэмсэг саран чамд бөхийг бүсгүй минь
Инээмсэ
лэлээрээ чи энэ дэлхийг уярааг бүсгүй мээн....