Мөнгөөр бялхаж байгаа бүхэн аз жаргалтай байж чаддаг болов уу? Хэрэв тийм бол мөнгөний төлөө үхэн хатан тэмцэхийг аз жаргал гэдэг юмуу?
Үнэн хэрэгтээ аз жаргал, мөнгө гэдэг хоёр өөр асуудал. Их мөнгө хүн бүрийг аз жаргалтай байлгадаггүй нь түүхэнд нотлогдсон зүйл. Дэлхий дээр хамгийн их амиа хорлож үхдэг хүмүүс бол Швейцарын иргэд. Гэтэл энэ орон дэлхийн хамгийн баян улс. Амиа хорлогсод нь голдуу Швейцарын баячууд байдаг.

Швейцарь бол хамгийн баян, хамгийн амгалан тайван орон. Амьдралаас уйдахын учир юу вэ?
Үүний уг учиг нь хүн гэдэг амьтан яагаад энэ дэлхий дээр төрсөн бэ гэдэгт байгаа юм. Бурхан хүнийг ямар нэг зорилгоор амьдралд илгээдэг. Хэрэв та хүн болж төрсөн л бол зөвхөн идэж уух, өмсөж зүүхийн төлөө бус өөр зорилготой бурхнаас илгээгдсэн гэсэн үг.
Та хүний сүнслэг хийгээд махан биеийг авч энэ дэлхийд төрсөн бол хөгжиж дэвжиж, өсч өндийхийн төлөө байх ёстой. Хийж буй ажил амьдралын зам нь хүнийг заавал дэвшил өөд хөтөлж байх жамтай. Зөвхөн өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй, дэлхий ертөнцөд хэрэгтэй зүйлийг хийхийн төлөө төрсөн гэсэн үг.

Тийм учраас таны олсон хөрөнгө мөнгө өөрийг тань өсч хөгжихөд зориулагдах төдийгүй улс орон, дэлхий нийтийн амар амгалан амьдрахад нийцсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл таны олсон мөнгө бурхны зорилготой нэгдмэл байх ёстой аж.
Таны болоод бурхны зорилго нэгдсэн тохиолдолд л найралдан цогцолдог. Чухам энэ нөхцөлд л таны олсон хөрөнгө мөнгө танд аз жаргал авчирдаг байна. Ийм бус бол та мөнгөний боол болдог. Их мөнгөө хадгалж хамгаалах, үрж зарцуулахдаа шаналж зовж, тэр хэрээр амьдрал нь там болж хувирдаг. Яг л бүх хүслээ биелүүлчихлээ гэж бодохоор зарим хүний амьдрал утгагүй, уйтгартай болдог шиг. Баян, мөнгөтэй одод хар тамхинд орж, эсвэл амиа егүүтгэдэг нь үүнээс үүдэлтэй ч байж болох.

Хүн өөрөө л хийморио сэргээх учиртай
Мөнх хөх тэнгэрт цор ганц агуу хүчит бурхан буй. Бид шашин шүтдэг дүр эсгэсэн хуурамч шүтлэгтнүүд болох ёсгүй. Бурханд үнэхээр зүрх сэтгэлээрээ итгэж шүтдэг хүн хэр олон бол? Хэрэв хүн үнэхээр бурханд итгэдэг бол зовлон учрахаар хувь заяагаа ламд даатгачихаад, өвдвөл эрүүл мэндээ эмчид даатгачихаад өөрөө зүв зүгээр гудамжинд алхаж явах гэж үү? Хүн өөрөө л хийморь лундаагаа сэргээх талаар зүрх сэтгэлээсээ Бурхнаас гуйх ёстой биш үү? Монголд хүн, бурхан хоёрыг холбогч нь лам гэж ойлгодог болсноос бид бурхнаас ангид байж бурханлиг чанараа алдсан байна.

Гэхдээ бурхан шүтэхийн тулд бурхны сургаалд буй гайхамшигтай гүн ухааныг ойлгох ёстой. Монголчууд мөнх хөх тэнгэртээ чин сэтгэлээсээ залбирч, тэнд буй бурхандаа мөргөж, сүсэглэж чадвал ивээлийг нь авч чадах болно.
Бурхны хамгийн хайртай хүмүүс бол монголчууд.

profile