Нийтэлсэн Хүслэн   
2008/06/02 - 04:51

poor.jpgХайртай эх орныг минь бүтэн байлгаж байгаарай гэж би хэлмээр санагддаг. Гэхдээ би энэ үгийг хэндээ хэлэх юм бэ, өнөө маргааш ч гэсэн миний араас гадаадад гарахын түүс болж байгаа тэр залууст хэлэх үү? Aль эсвэл тэр Монголын минь хамаг л өнгөтэй өөдтэйг цөлмөөд дуусч байгаа Солонгосчуудад хэлэх үү? Үнэндээ би яагаад ч юм Солонгосчуудад дургүй л дээ, яагаад дургүй болчихсон юм бэ гэвэл: 1. Монголд байхдаа ажил хайж яваад нэгэн солонгос эзэнтэй газар ажилд орсон юм.

Тэр газар шинээр нээгдэх гэж байсан бөгөөд хүн хүч маш их хэрэгтэй байсан юм байна л даа, тэгээд зарын дагуу бүртгүүлсэн бүх хүнийг нэг өдөр дуудсан. Мэдээж нэг хэсэг ажил олдохгүй монголын хэчнээн охид хөвгүүд гудамж метрлэн шороон царайлан алхдаг байлаа даа, анкет бөглөсөн газараас нь дуудахаар мэдээж бүгд л баярлаж таараа шүү дээ, тэгээд би ч олон охид хөвгүүдийн адил хар үүрээр шахуу л ажилтай боллоо гээд очсон. Тэнд солонгос эздийн доор үйлчилдэг монгол хүмүүс байсан. Тэдний арга барил хүнтэй харьцаж байгаа нь яг л эзнээ дуурайчихсан их л сүрхий ажил хэрэгч хүмүүс шиг харагдсан л даа.

Бид нарыг ч тэд нар нэг их хүн гэж тоохгүй байх шиг байлаа. Өглөө ирээд бид үүдэнд нь дараалан зогсцгоож, хэзээ нөгөө дарга нь ирэх юм бол гээд хажуугаар өнгөрөх тэндхийн монгол ажилчидыг ажиглан атаархах шиг зогсож байлаа. Тэгээд удалгүй солонгос захирал нь орчуулагчтайгаа ирж, яг л дайны дараа олзлогдсон хүмүүсийг тоолж бүртгэж байгаа юм шиг л бүгдийг нь эгнүүлэн зогсоож байгаад нэг бүрчлэн ямар сургууль төгссөн хаана юу хийж байсныг асуугаад манайх удахгүй нээгдэх гээд цаг нь тулчихаад байна. Тиймээс та нар өөрсдийн анкетан дээр бөглөсөн ажлын орон тоон дээрээ удахгүй ажиллана гэхдээ өнөөдрөөс эхлээд цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна гэж эвтэйхэн ярьж ойлгууллаа. Бүгд л ажилд орох гэж цайны ганц хувцсаа өмсөж ирсэн ч бүгдээрээ дуулгавартай нь аргагүй хэн нь ч буцаж явалгүй өдрийн 3000 төгрөгний төлөө цемент шохой тоос бужигнасан тэр том газрыг ашиглалтанд оруулчихаад дотор нь ажиллана гэж гэнэхэнээр мөрөөдөн эхний өдрөөсөө л чадлаараа ажиллацгаасан юм. Солонгос эзэн нь биднийг тойрон хааяа явж дагалдагч монголчууддаа энийг хийлгэ тэрийг хийлгэ гэж зааж өгнө.

А.Уужуу сэтгэлтэй цайлган монгол хүн...

Би үүнийг нь хараад солонгос хүн гэдэг үнэхээр ажилсаг хөдөлмөрч хүмүүс байдаг болоод л хаа холын монголд хүртэл ирээд үйлдвэр байгуулаад ажиллаж байгаа даа гэж бодон энэ хүмүүсээс суралцах хэрэгтэй гэж цайлганаар бодож бидний монголчууд өөрсдөө л арчаагүй залхуу болохоороо л ингэж хүн царайчилж амьдарч байгаа юм шүү дээ гэж өөрсдөндөө бурууг өгөн тэднийг дотороо өмөөрөн явж байсныг яана. Одоо бодход манай монголчууд бурууг дандаа өөрсдөөсөө хайж, бусдыг бурхан мэт санадаг дэндүү цайлган улсууд бололтой. Гэтэл тэгж бодсоноороо бид юу хожсон юм бэ, за би яахав тэртээ тэрэнгүй тэнгэр язгууртай юм чинь болчихоно, чи л сайн ид гэж хойш суусаар байтал чинь бидний сайхан сэтгэлийг ойлгохгүй эх орныг минь харийнхан нүхлээд дуусдаг юм байна, яасан тайван улсууд вэ дээ бид чинь.

Б.Харийн хүмүүсийн гар хөл бологчид..... 

Тэгээд нөгөө монгол талын захиралуудынх нь талаар ярих юм их байна, тэд солонгос эзнийхээ гарын аясаар хөдлөн дуулгавартай байдаг мөртөө хөлсний ажил хийж байгаа бидэнтэй их дорд байдлаар харьцдаг, мэдээж энэ хүмүүс солонгост ажил хийж байгаад гэрээ нь дуусахаар монголдоо ирээд нэг байр юмуу машин аваад өдөр тутмынаа хоолны мөнгийг залгуулах гэж иймэрхүү солонгос эзэнтэй газар орж ажилладаг байх л даа, гэхдээ л монгол хүмүүстэйгээ арай хүн шиг харьцмаар юм даа гэж бодогдсон, зарим талаар солонгост ажилж байгаад ирсэн гэх хүмүүс биднээс илүү ажилсаг буурь суурьтай солонгост ажил хийгээд захирагдах захирах ёсыг яс махаараа мэдэрчихсэн хүмүүс юм шиг санагддаг байсан, тийм болохоор нь би тэр хүмүүсээр бахархаж хүндэлж байсан билээ.

Гэхдээ л монголдоо байгаа мөртөө солонгос эзнийй тэжээвэр гөлөг шиг байдаг хүмүүс их байдаг. Иймэрхүү байдлаар бидний мэдлэггүй, харанхуй бүдүүлэг, хүлцэнгүй байдлыг минь далимдуулж харийнхан ямар хямдхан хөдөлмөрөөр хэчнээн их баяжиж байгааг бид нутагтаа байж, харсаар боол нь болсоор суух уу, мөнгөтэй хүний дэргэд мөнгөгүй монголчууд юу ч биш юм билээ, хэлэх үг ч байхгүй, хэрвээ жаахан үг л сөрвөл цаана нь зөндөө л солонгос хэлтэй хүн байгаа учир ажлаас нь доор нь халчихна, хэрвээ халагдчихвал дахиж солонгосын хөрөнгө оруулалттай газар ажиллах зам нь хаагдана шүү дээ, тийм учраас монгол захирлууд нь мэдсэн ч мэдээгүй юм шиг л гөлөлзөн явна. Олон монгол хүмүүс солонгост олон жил ажиллаж мөнгөтэй болж байр сууц аваад цааш нь зүгээр суухгүйн тулд аль нэг солонгос эзэнтэй баар ресторан дэлгүүр зочид буудал, барилгын компани, сауны газарт хэлнийхээ бага зэрэг мэдлэгийг ашиглан ажилд ордог. Энэ нь ч тэдэнд ховорхон завшаан болдог. Өөр юу хийх билээ, монголд өөр хийж чадах юм байхгүй юм чинь.

2. За тэгээд нөгөө хөлсний ажил маань уг нь 3 хоног гэж байсан ч 7 болж сунгагдаад дараа нь бүр нээгддэггүй 14 хоног болоод хүмүүс бүр ядарч шантарч эхлээд байлаа. Тэнд асар олон хүмүүс байсан бөгөөд ихэнх нь залуучууд байсан юм. Өглөө 7 цагаас оройн 12 цаг хүртэл ихэнхдээ ажиллаж байсан. Тэнд яах ч аргагүй ажил олдохгүй мөнгө хэрэгтэй байгаа хүмүүс зөндөө. Эмэгтэйчүүд нь гэхэд 1-2 жоохон хүүхэдтэй, тэдэндээ хоол авч өгөхийн тулд ямар ч ажлын өмнө нуруу бөхийхөд бэлэн хүмүүс ихэнх нь байв. Би гэхэд л жоохон солонгос хэлнийхээ мэдлэгийг ахиулчих санаатай л явж байсан. Үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө мартан зүтгэж байгаа тэр эмэгтэйчүүдийг хараад би өрөвдөж байлаа. Нөхөр нь олигтой байсан бол ингэж явах уу л гэж бодож байсныг нуух юун. Ингэж л солонгосчууд өөрсдөө оффистоо суун бидний хэдэн монголчуудыг мал адил зүтгүүлэн хэдэн гар хөл бологчтойгоо цаашдаа яаж бизнесээ өрөгжүүлэх талаар ярилцаж суусан.

В.Төр нь иргэнээ хамгаалдаг болоосой....

За энэ яахав ингэж л хүний дор орж хоолоо олж идэхээс гэж бодож болох ч солонгосчууд яагаад өөрсдийнхөө нутагт байгаа юм шиг тийм дураараа байдаг юм болоо, тэд монголд хөрөнгө оруулж байна монголд шинэ соёл авчирч хөгжүүлж байна гэх боловч харин ч эсрэгээр нь өч төчнөөн баар саун байгуулан олон монгол охидуудыг минь бузарлаж байгаа шүү дээ, тэгээд ч зогсохгүй солонгосчууд их муу санаатай дандаа өөрсдийнхөө ажиллуулдаг газруудаар үйлчлүүлнэ. Өөрсдийнхөө шигданд хоолоо идэж өөрсдийнхөө банкинд мөнгөө хийж, өөрсдийнхөө дэлгүүрээс хүнс, хувцас, эд бараагаа худалдан авч, өөрсдийнхөө такси баазаар үйлчлүүлж, мэдээллийг өөрсдийнхөө гаргасан сэтгүүлээс өдөр бүр авч, өөрсдийнхөө байгуулсан саундаа орж зугаацдаг шүү дээ. Ингээд бодохоор солонгосчууд нутагтаа ч сайхан амьдарч болоод байдаг монголд ч өөрийнхөөрөө сайхан амьдарч болоод байдаг, харин бид нутагтаа ч хүссэнээрээ амьдарч чаддаггүй, солонгост ч өөрийнхөөрөө амьдарч чаддаггүй яасан өрөвдөлтэй хувь заяатай улс вэ? Тэр яриад байдаг Чингисийн байлдан дагууллын омоглон цус хаана байна? 200 жилийн манжийн дарангуйлал 70 жилийн социализмын дарангуйлал дор ор сураггүй алга болчихсон юмуу? Бүгдээрээ нэгдэх хэрэгтэй, дэлхийгээр нэг тарсан монголчууд эх орондоо эргэн ирж хүчээ нэгтгэн нэгдсэн нэг бодлогын дор сэргэн мандах цаг аль хэдийн болсон мэт санагдаж байна. Нэгдэгтүн монголчуудаа!

Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь л бүү алжааг
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү зовтугай гэсэн энэ агуу үгээр бүгдээрээ хувь хувиа бодоод байлгүй эх орноо хөгжүүлцгээе. Хужаа солонгосчууд хайран сайхан эх орныг минь хэмлээд дууслаа шүү дээ.

3. Ингээд ажиллаж байсан газрынхаа тухай цааш нь үргэлжлүүлэхэд, тэр газар нэг юм ашиглалтанд орж нээлт нь боллоо. Хоол унд бэлдээд баахан л зочид ирлээ, ихэнх нь л монголын нэр нөлөөтэй гайгүй хүмүүс хоолноос нь амталж харагдсан. Нээгдсэний дараа нь дандаа л монголчууд үнэтэй гэлгүй үйлчлүүлж байсанд нь би их гайхаж байсан юм. Харин хөлсний ажилчид бидний цалинг өгөх болсон чинь солонгос эзэн монгол эзэн хоёрын ам нь зөрж нэг нь болохоор өдрийн 3000-р тохирсон гээд нөгөө солонгос нь болохоор цалингийн хувь ч гэнүү нэг юм гаргаж ирэн нөгөөхөөр нь монгол залуухан нягтлан хүүхэн бодож бидний цалинг өгөх болсон чинь өдрийн 1000 болж таарсан. Бурхан минь өдөржин ажиллаад сүүлд нь солонгос монгол 2 захирлын хооронд бид хэлмэгдэж 14 хоног нойр хоолгүй зүтгэсэний эцэст 14000 төгрөг арай гэж аваад л тэндээс бүгд арилж өгөхөөс өөр арга байгаагүй юм даа. Үнэхээр гомдолтой байсан ч биднийг өмгөөлөх хүн байхгүй болохоор, хаашаа ч харж орилох билээ дээ, хаашаа ч харж орилсон хүйтэн хана л биднийг дууг буцаан ойлгоно шүү дээ. Сарын 60,0-р ажиллавал ажил ажиллахгүй гэвэл өөр үйлдвэр лүүгээ яв гэж тэр солонгос хэлээд биднийг тавлах мэт харж суусан. Хөөрхий бүсгүйчүүд бие бие рүүгээ нэг харан арай ч дээ гэх үг хаялцан анхнаасаа сайн мэдэхгүй ажилласанаас л ийм байдалд хүрсэнээ бүгд ойлгон тэндээс урамгүйхэн гарцгаасан даа, яахаараа хүн ийм болчихдог байнаа, солонгост бол 60,0 гэдэг бол юу ч биш шүү дээ. Гэтэл бидний хөдөлмөрийг ингэж өчүүхэн үнэлчихээд хэнэг ч үгүй монгол хүний үнэ цэнэ л энэ гэх шиг инээж суусан тэр солонгосыг би үзэн ядаж байв. Гэвч бухимдаад л өнгөрсөн. Ингэж ядарсан олон монголчуудын зовлонгоор монгол захирлууд нь ч гэсэн жаргал битгий хийгээсэй л гэсэндээ л энийг бичиж сууна.....

Бид чинь эх орондоо байгаа хүмүүс шүү дээ.....

profile